Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Түүх, баримт » ДАШТ-д оролцож үзээгүй шилдэг тоглогчид

GD Star Rating
loading...

_42739889_walesДэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт өндөрлөх тийшээ хандаад байгаа энэ үед хөлбөмбөг сонирхогчдын ярианы гол сэдэв яах аргагүй Аргентин, Португал болоод байна. Роналду, Месси гэсэн өнөө цагийн супер оддыг багтаасан энэ хоёр улс тэмцээнийг өнжвөл маш том шуугиан дэгдэх нь хэнд ч ойлгомжтой. Мэдээж энэ хоёр улс орохгүй байлаа гээд ДАШТ болдгоороо болж ,шилдэгүүд тодордгоороо тодрох ч эдгээр супер оддын тоглолтыг харах хүсэлтэй олон сая хүмүүс сэтгэл дундуур үлдэнэ шүү дээ. Гэхдээ одоохондоо юу ч шийдэгдээгүй байгаа учир энэ талаарх яриаг орхиж дэлхийн аваргад хөл тавих хувь дутсан ”азгүй” гэмээр дэлхийн шилдэг тоглогчдыг танилцуулж байна. Месси, Роналду нар гурван жилийн өмнө Германд хөлбөмбөгийн их баяр цэнгэлийн уур амьсгалаас мэдрээд үзчихсэн. Тэгвэл эдгээр одод ганц ч удаа энэ тэмцээнд оролцож үзээгүй гэхээр үнэхээр харамсалтай.

10.Абеди Пеле

Африк дахь түүний нэр хүндийг юутай ч зүйрлэшгүй. Пеле 14 наснаасаа мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьсан бөгөөд Марсель, Лионоос өгсүүлээд Лилль, Торино, Мюнхен гээд газар газрын олон лигт тоглож, цом шагналыг хүссэнээрээ цуглуулж байлаа. 1993  оны Марсель – Миланы хооронд болсон Аваргуудын лигийн шигшээг санаж байна уу. Үнэндээ Абеди байгаагүй бол Марсель хэзээ ч энэ тоглолтонд ялж чадахгүй байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм. Гэвч хүссэнээр болдоггүй зүйл гэж байдаг юм. Ганын шигшээд Пеле 1982–1998 оны хооронд     73 тоглолтонд 33 гоол хийсэн ч ДАШТ-ий сонгон шалгаруулалтаас хэтэрч байсангүй. 2004 онд ”’Оригинал” Пеле түүнийг бүх цаг үеийн шилдэг ”100”  тоглогчийн нэгээр нэрлэжээ.

9. Pайн Гиггз, Жонни Гилес

Энэ хоёр тоглогчид адил төстэй шинж болон ялгаатай талууд хэд хэд бий. Гилес 70-аад оны үед Лийдс Юнайтедийн амин сүнс болж ахлагчын туузыг зүүн багаа лигийн аваргаар 2 уда тодруулсан бол, Гиггз 1987 оноос хойш Манчестер Юнайтедийн түүхээр бүтээсээр байна. Ялгаатай тал нь гэвэл Гиггз хурд, ур чадвараараа дэлхий нийтэд танигдсан харин Гилес ялалтын төлөө тэмцэх асар их эрч хүчтэй, мөн огцом ааштай гэдгээрээ алдартай. Энэ хоёр тоглогчыг нэгтгэдэг нэг зүйл нь тэд хэзээ ч ДАШТ-д хөл тавьж байсангүй. Учир нь Гилесийн Ирланд, Гиггзийн Уэльсийн шигшээ багуудад  Дэлхийн аваргад орох хангалттай хүч байсангүй. Магадгүй тэд Английн шигшээн дуудлагыг хүлээн авсан бол …

8. Мэттью Ле Тиссье

Премьер лигийн түүхэнд хамгийн анх 110 гоол оруулсан шилдэг довтлогч яагад Английн шигшээд наймхан удаа дуудагдсан юм бол. Үүний хариултыг хэн ч мэддэггүй. Зарим мэргэжилтнүүд тайлбарлахдаа ”Ле Тиссьед тогтсон байрлал гэж байгаагүй. Тэр хаана л бол хаана тоглодог байсан. Гэхдээ ихэнхидээ довтолгооны хагас дээр тоглодог байсан ч Пол Гаскойны сүүдэрт  үргэлж <<дарагддаг>> байжээ.
Дээрээс нь бүхий л карьераа сулхан Соутхэмптон багт өнгөрүүлсэн тул олны анхаарлыг татаж чадаагүй” гэдэг. Дашрамд дурьдахад Мэттьюг пеналтийн мастер хэмээн нэрлэдэг бөгөөд ганц ч удаа боломжоо хийсгэж байгаагүй юм.

7. Эрик Кантона

413265_mediumsquareЭнэ агуу хөлбөмбөгчийн сэргэн мандалт Францын шигшээн уналтын үетэй давхцаж харин уналтын үе нь шигшээнх нь сэргэн мандалтын үетэй нэг цагт тохиожээ. 1990-ээд оны эхэнд МанЮнайтедийг Кантонагүйгээр төсөөлшгүй байлаа. Бекхэм, Невиль, Скоулз тэргүүтэй залуу хөвгүүд үндсэн бүрэлдэхүүнд багтаж, Хьюз -Робсон нарын шилдэгүүд багийг орхисон хүнд үед тэр л багийн гол багана болж байв. Харамсалтай нь 1990, 1994 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны сүүлийн тоглолтонд  Франц хэрэгтэй оноогоо авч чадалгүй хасагджээ. Евро 96-д шигшээгээ ахлаж оролцох ёстой байсан ч ”Кун-Фу” үсрэлтээсээ болж  олон улсын тавцанд тоглох эрхгүй болoв. Арай гэж шийтгэлээ дуусгаад иртэл Зинедин Зидан хэмээх залуу түүний байрыг эзэлж, гараанаас шахан гаргажээ. Дээрээс нь дасгалжуулагч Эме Жакетэй хэл амаа ололцож чадаагүй тул дахиж улсынхаа өмнөөс тоглохоос татгалзсан юм.
2006 оны дэлхийн аваргад Эрик, Францыг биш Английг балиашиглаж үүнийгээ ч олон нийтэд зарлаж байсан юм.

6. Данкан Эдвардс

Данкан хэдий 21-хэн насалсан ч Юнайтедийн фенүүдийн хувьд домгийн хэмжээнд үнэлэгддэг юм. Хэрвээ 1958 оны Мюнхений ослоор нас бараагүй байсан бол Эдвардс Английн шигшээд асар ихийг амжилтыг авчрах байсан нь ойлгомжтой. 1955 онд 19 настайдаа тэрээр анх шигшээдээ дуудагдсан бөгөөд 1958 оны дэлхийн аваргад оролцохоор бэлдэж байсан ч хэлж ирдэггүй, хийсэж ирдэг осол аваарь түүний амийг авч одсон билээ.

5. Валентино Маззола

Яг л Эдвардын адил Маззола хорвоог дэндүү эрт орхин одсон билээ. Үргэлж Ювентусын доор орж ‘дарлуулдаг” байсан Торино клуб түүнийг авсанаар жинхэнэ ёсоор мандаж лигийн шилдэгүүдийн тоонд багтах болжээ. 1949 оны 5 сарын 4-нд Туринаас, Бенфика хот руу нисэх гэж байсан онгоц сүйрч дотор нь явсан Торино багийн 18 тоглогч газар дээрээ нас баржээ. Эдгээр тоглогчдийн дотор Италийн шигшээ багийн авьяаслаг довтлогч Валентино Маззола багтаж байв. Тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч оролцож үзээгүй байсан юм.

4. Бернд Шустер

schuster_movШустер хөлбөмбөгийн ДАШТ-д хөл тавьж үзээгүй нь бусад тоглогчдоос арай өөр шалтгаантай. 1980-аад оны эхэн үеийн Барсаг ”10 хар ажилчин, 1 архитектор’‘ гэж нэрлэж байлаа. Шустер багийн ганц супер од болж, бүхий  л тоглолтыг найруулан, бараг ганцаараа клубыг авч явж байв. Тэр дасгалжуулагчаас ч илүү их эрх мэдэлтэй болж, гараанд гарах тоглогчдыг дур мэдэн шийдэж байлаа. Клубын зүгээс түүнд сануулга өгч, дасгалжуулагчдыг хүндлэхийг шаардсан нь үр дүнд хүрсэнгүй. Энэхүү дураараа зан нь түүнийг Германы шигшээ багийн удирдлагуудтай муудалцахад  хүргэжээ. Удалгүй Албанитай хийх нөхөрсөг тоглолтын өмнө дураараа шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхин явсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болж бөөн шуугиан дэгдээв. Үүний дараа Шустер олон улсын тавцанд дахиж тоглохгүй хэмээн мэдэгдэж, 24-хөн настайдаа шигшээ багаасаа зодог тайлжээ. 1988 онд Шустер Барсагаас Реалд шилжиж бас бөөн шуугиан дэгдээж байв. Сонирхолтой нь анх ирсэн жилээ л мань эр шинэ багаа лигийн аварга болгож чадсан байдаг юм.

3. Жорж Веа

Жижиг улсын ”том од” болж төрсөн бас нэгэн азгүй эр. Веа, Либерийн Монровио хотод 1966 онд мэндэлжээ. 1995 оныг хүртэл Францын лигүүдээр ”тэнэж” тоглож явахдаа Аваргуудын лигийн мэргэн бууч болж, Европ дэлхийн шилдэг болж чадсан юм. Зун нь Милан түүнийг өндөр үнээр өөрийн болгосон бөгөөд Италид ирээд бас л бөөн цом, шагналд дарагдсан нь ойлгомжтой. Харамсалтай нь түүнд дэлхийн аваргад оролцох хувь дутжээ. Веад иргэншлээ солих боломж байсан ч, эх орондоо үнэнч үлдсэнийг нь ч бас үнэлэхгүй өнгөрч боломгүй.

2 . Жорж Бест

george-bestМанчестер Юнайтедийн домогт тоглогч. Дэлхийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн шилдэг довтлогчдын нэг Жорж Бест ганц ч удаа дэлхийн аваргад оролцож байгаагүй юм байна. Хэдийгээр түүнд Английн төлөө зүтгэх урилга ирдэг байсан ч бардам Ирланд эр өөрийнхөөрөө зүтгэж, тэдний хүсэлтийг хүлээж аваагүй. ”Би Ирландыг дэлхийн аваргад оролцуулж чадна” хэмээн амлаж байсан ч Бест яаж ч хичээгээд үүндээ хүрч чадаагүй юм. Хэрвээ Английн шигшээд Бест багтсан бол түүхийн хүрд огт өөрөөр эргэх байсныг үгүйсгэх аргагүй юм.

1. Альфредо ди Стифано

distefcupsБүх цаг үеийн хамгийн агуу хөлбөмбөгч ДАШТ-д огт хөл тавьж үзээгүй нь тун энгийн шалтгаантай. Ердөө л олон удаа иргэншлээ солисныхоо горыг тэр  амссан юм.  Стифано  1947–1949 оны хооронд Аргентиний төлөө тоглож байгаад 1949 онд Колумбын иргэншилтэй болчихов. Учир нь Аргентинчууд ДАШТ-д бойкот хийж оролцохгүй хэмээн гүрийсэн тул 24 настай Стефано иргэншлээ сольж Колумбын иргэн болжээ. Тухайн үед Колумбийн хөлбөмбөг  ”сурагггүй” байсан тул 1950 оны ДАШТ-д орно гэдэг ингээд үлгэр болох нь тэр. 1954 онд Реалд ирж Испаний харьяалалтай болсон ч 1958 онд Испани сонгон шалгаруулалтыг давж чадсангүй. Тухайн үед 32 настай байсан Альфредо 4 жил хүлээгээд 36 насандаа ДАШТ-д орж болох байсан ч тэмцээн болохоос жилийн өмнө бэртэл аваад зодог тайлсан ажээ. Зарим Аргентиний фенүүд эх орноосоо урвасан тул түүнийг бурхан шийтгэж хэзээ ч ДАШТ-д оролцуулаагүй гэж ярьдаг аж.

GD Star Rating
loading...
ДАШТ-д оролцож үзээгүй шилдэг тоглогчид , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. bbb says:

    dasgaljuulagchaas iluu erx medeltei garaand garax toglogchiig medej gargadag genuu, aimaar garuu ugui yu xarin. azgui l garuud umdaa, xairan toglogchid…(sanaa aldav)

    GD Star Rating
    loading...
  2. nisdeg_melkhii says:

    uneheer sonin sonin humuus bn shuu yahav giggs cantona 2g ch medne l dee gehdee di stefano best shuster 3-g uund bagtana gej zuudelsen ch gui yavlaa gehdee alfredo-n huvid argentinchuud unen heljee manai dos albicelestas ornoo harj l bgaarai(harin mara ahtai ch bol hetsuu dee)

    GD Star Rating
    loading...
  3. bayaraa says:

    uheh yum bicheechee b.shuster delxiin avargad orj 82 ond muhgun medal avsah shyy dee

    GD Star Rating
    loading...
  4. bayarkhuu says:

    Di Stefano 1962onii world cup-d talbaid garaagui gemteltei baisan ch bagiin bureldehuund bsan. Bur bagiin ahlagch ni bsan biz dee?

    GD Star Rating
    loading...
  5. SG-8 says:

    Flag of Spain Spain

    Head coach: Flag of France Helenio Herrera
    No. Pos. Player DoB/Age Caps Club
    1 GK José Araquistáin 4 March 1937 (aged 25) 5 Flag of Spain Real Madrid
    2 GK Salvador Sadurní 3 April 1941 (aged 21) 0 Flag of Spain FC Barcelona
    3 GK Carmelo 6 December 1930 (aged 31) 10 Flag of Spain Athletic Bilbao
    4 FW Enrique Collar 2 November 1934 (aged 27) 10 Flag of Spain Atlético Madrid
    5 MF Luis del Sol 6 April 1935 (aged 27) 10 Flag of Spain Real Madrid
    6 FW Alfredo Di Stéfano 4 July 1926 (aged 35) 31 Flag of Spain Real Madrid
    7 DF Luis María Echeberría 24 March 1940 (aged 22) 0 Flag of Spain Athletic Bilbao
    8 MF Jesús Garay 10 September 1930 (aged 31) 28 Flag of Spain FC Barcelona
    9 FW Francisco Gento 21 October 1933 (aged 28) 26 Flag of Spain Real Madrid
    10 DF Sigfrido Gracia 27 March 1932 (aged 30) 8 Flag of Spain FC Barcelona
    11 DF Feliciano Rivilla 21 August 1936 (aged 25) 9 Flag of Spain Atlético Madrid
    12 FW Joaquín Peiró 29 January 1936 (aged 26) 7 Flag of Spain Atlético Madrid
    13 DF Pachín 28 December 1938 (aged 23) 4 Flag of Spain Real Madrid
    14 FW Ferenc Puskás 2 April 1927 (aged 35) 1 Flag of Spain Real Madrid
    15 FW Eulogio Martínez 11 June 1935 (aged 26) 7 Flag of Spain FC Barcelona
    16 DF Severino Reija 25 November 1938 (aged 23) 0 Flag of Spain Real Zaragoza
    17 DF Rodri 8 March 1934 (aged 28) 0 Flag of Spain FC Barcelona
    18 FW Adelardo 26 September 1939 (aged 22) 0 Flag of Spain Atlético Madrid
    19 DF José Santamaría 31 July 1929 (aged 32) 14 Flag of Spain Real Madrid
    20 DF Joan Segarra 15 November 1927 (aged 34) 24 Flag of Spain FC Barcelona
    21 FW Luis Suárez 2 May 1935 (aged 27) 22 Flag of Italy Internazionale Milano F.C.
    22 MF Martín Vergés 8 March 1934 (aged 28) 10 Flag of Spain FC Barcelona

    GD Star Rating
    loading...
  6. SG-8 says:

    Di Stefano #6

    GD Star Rating
    loading...
  7. SG-8 says:

    Harin Shuster 1982 Germany squad-d bhgui bna.

    GD Star Rating
    loading...
  8. FC_ LIVERPOOL says:

    Shuster 1980 onii Europe Cup -d turuulsen. Shigsheedee Paul Braitner tei taardaggui bsan uchir shigsheedee toglohgui gej shiidsen bilee. Ter hervee bsan bol 1982, 1986 ond World Cup iin ali negend ni baaraggui tyryylsen bh bailaa Germanchuud

    GD Star Rating
    loading...
  9. g says:

    http://www.youtube.com/watch?v=R7vzKWztC18 NBA d durtai n uzeerei !!!!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  10. xzbunny says:

    cantono l haramsaltai bn. aguu toglogch shu! why france-n shigsheed togloogui yum bol gej gaihdag bsan iim uchirtai bjee.

    GD Star Rating
    loading...
  11. Райн Гиггс-ээ л сайн мэдэх юм байна.

    GD Star Rating
    loading...
  12. Mr Chelsea says:

    Eric Kantona ch zaluudaa Pato rhuu tsaraitai zaluu bjee,Manu-gaas gants demjdeg od mini bsan yum

    GD Star Rating
    loading...
  13. miki roko says:

    Neeree Kantona ene zurag ni deer Patotoi ix tustei garchee!
    Id uedee shisheedee neg ix togloogui shuu!
    Suuld ni J.P.Papen garch ireed shigsheegiin oron zaig ni ezlesen shuu!
    Zizugaas umnu!

    GD Star Rating
    loading...
  14. lampard says:

    realiin Guti ednii neg ni

    GD Star Rating
    loading...
  15. esa says:

    giggs shig hun angiliin zuun jiguur bsan bol angil delhiin awarga d 1 bish 2 udaa lav turuuleh bsan bhdaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: