Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » 6-р тойргийг тоогоор илэрхийлэхүй

GD Star Rating
loading...

326933_33_previewПремьер лигийн 6-р тойрогтой холбоотой тоо баримт, статисткаас хүргэе. Энэ тойрогт Манчестрийн 152 дахь дерби болсон бөгөөд Манчестер Сити Премьер лиг эхэлснээс хойш 200 дахь ялагдлаа хүлээсэн байна.

1 – 1992 оны Блэкбэрнээс хойш лигт шинээр дэвшээд талбайдаа хийсэн лигийн эхний 3 тоглолтондоо бүгдэд нь хожсон анхны баг нь Бэрнли болж байна.

1 – Вулверхэмптон энэ улиралд талбай дээрээ лигийн анхны хожлоо авлаа.

3 – Бэрнли талбай дээрээ хийсэн лигийн 3 тоглолтондоо 3-ууланд нь хожлоо.

4 – Энэ улирал эхэлснээс хойш ПЛ-т ердөө 4 тоглолт л тэнцээгээр өндөрлөлөө.

5 – Уиган “Эмирайтс” цэнгэлдэхэд хийсэн лигийн 5 тоглолтондоо 5-ууланд нь хожигджээ.

6 – Челси 100 хувийн амжилттай ганц баг байна, одоогоор. Тэд 6 тоглолт хийж, 6 хожжээ.

6 – Уэйн Руни 6 тоглолтонд 6 гоол хийлээ.

6 – Эвертон Блекбэрнийг хоорондоо таарсан сүүлийн 6 тоглолтонд анх удаа хожив.

6 – Портсмут лигийн 6 тоглолтондоо бүгдэд нь хожигдоод байна.

7 – Олд Траффордод болсон дербид шүүгч Мартин Эткинсон ийм тооны минутыг нэмсэн байна. Энэ хугацаа дуусдгийн даваан дээр Оуэн хожлын гоол хийсэн.

7 – Вулвс Фулхэмийн эсрэг өөрийн Молине цэнгэлдэхэд 7 тоглолт дараалан хожигдоогүй, үүний 6-д нь хожсон.

7 – Даррен Бент гараанд гарсан лигийн сүүлийн 8 тоглолтондоо нийт 7 гоол хийгээд байна.

7 – Блекбэрн айлын талбайд 7 дараалан хожигдоод байгаа нь ПЛ-ийн рекорд.

9 – Ман. Ситигийн дасгалжуулагч Марк Хьюз тоглогч ахуйдаа Сер Алекс Фергюсоны М. Юнайтедэд тоглож байсан. Дасгалжуулагч болсноосоо хойш Хьюзийн баг Фергюсоны багтай 9 удаа тоглоход 2 хожиж, 2 тэнцэж, 5 хожигджээ.

9 – Уиган ПЛ-т Арсеналыг сүүлийн 9 тоглолтондоо нэг ч хожоогүй төдийгүй эдгээрийн ердөө ганцад нь буюу 2008 онд талбай дээрээ хүлээн авсан тоглолтонд л тэнцэж байжээ.

9 – Бэрнли талбайдаа хийсэн сүүлийн 9 тоглолтондоо хожоод байна. Үүний дотор ПЛ-т орох эрхийн төлөөх плей-оффын Ридингтэй хийсэн тоглолт багтаж байгаа.

10 – Халл Бирмингемтэй таарсан сүүлийн 10 тоглолтныхоо ганцад нь хожигдсон.

11 – Челси 11 дараалсан хожлоо авч багийнхаа ПЛ дэх дээд амжилтыг тогтоолоо. Мөн энэ нь ПЛ-ийн түүхэнд 4-т бичигдэхээр олон дараалсан хожлын цуврал юм байна.

14 – Тоттенхэм айлын талбайд хийсэн сүүлийн 14 лигийн тоглолтныхоо ганцад нь л хаалгандаа гоол алдаагүй.

15 – Ливерпуль Вест Хэмтэй тоглосон сүүлийн 15 тоглолтныхоо ганцад нь л хожигдсон. Мөн тэдний эсрэг хийсэн сүүлийн 11 тоглолтондоо бүгдэд нь 2-оос дээш гоол хийжээ. Энэ тойрогт Ливерпуль Вест Хэмийг талбайд нь хожсон.

16 – Тоттенхэм Челситэй ПЛ-т хийсэн 35 тоглолтынхоо 16-д нь гоол хийж чадаагүй.

17 – Ливерпуль ПЛ-ийн сүүлийн 17 тоглолтондоо бүгдэд нь гоол хийсэн.

20 – Челси талбай дээрээ Тоттенхэмийг хүлээж авсан сүүлийн 20 тоглолтондоо ялагдаагүй бөгөөд 14 хожиж, 6 тэнцжээ.

21 – Челсигийн хувьд Тоттенхэм “сайхан” өрсөлдөгч. Тэд Тоттенхэмийг ПЛ-т 21 хожсон, тэдний хаалганд 66 гоол хийсэн, тэднээс 75 оноо авсан ажээ. Бусад багуудаас аль нь ч Челсид ийм олон ялагдаж, ийм олон гоол, оноо алдаагүй.

26 – 26 жилийн өмнөх Лейстерээс хойш дээд дивизионы эхний 6 тоглолтондоо бүгдэд нь ялагдсан анхны баг нь Портсмут боллоо.

29 – Вест Хэм Ливерпултэй ПЛ-т 29 тоглохдоо ердөө 5-д нь л хожиж байжээ.

30 – Уиган ПЛ-т “Их дөрвөл”-ийн эсрэг хийсэн 34 тоглолтынхоо 30-д нь хожигдоод байна.

40 – Бэрнли дээд дивизионд талбай дээрээ Сандерландыг 1969 оны 8 сараас хойш буюу 40 жилийн хугацаанд анх удаа хожив.

47 – Арсенал өмнөх 16 лиийн тоглолтондоо 47 гоол хийгээд байжээ.

100 – Крис Киркланд Уиганы төлөө ПЛ-т 100 дахь тоглолтоо хийв.

150 – Пепе Рейна Ливерпулын төлөө 150 дахь тоглолтоо хийжээ.

152 – Энэ тойрогт Манчестрийн 152 дахь дерби болсон. Үүнээс Юнайтед 62 хожоод байгаа бол Сити 41 хожжээ.

200 – Манчестер Сити ПЛ-т 200 дахь удаагаа хожигдов.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. 1927.mn says:

    http://www.1927.mn :: In Mongolia business starts here!

    Бизнес зар үйлчилгээ, лавлах, мэдээ мэдээллийн төвлөрсөн портал вэб сайтад тавтай морилно уу.

    GD Star Rating
    loading...
  2. dadada says:

    zidan er n hezee togloh be humuusee zidan chin italiih biluu

    GD Star Rating
    loading...
  3. Haaak says:

    Chelsea tottenhamiig ystoi gargadgui ym bnaa goe l iin

    GD Star Rating
    loading...
  4. miki roko says:

    2 sonin baagii sportiin saitaar orood garchee!
    Bas zugeergui sedgegdel yumuu neg yum bichchee!
    Naad zaraa uur gazar tab!

    GD Star Rating
    loading...
  5. YNWA says:

    goyo l nargisan bna shd

    GD Star Rating
    loading...
  6. sss says:

    ha ha ha zidane italiinh geneeeeeeeeeeeeeeeeeeeeeee heh heeeeeeeeeeeeeee

    GD Star Rating
    loading...
  7. Haaak says:

    zidan borgio cup d togloj bgaashdee chigchii huruuu n hugarsan suragtai 11 sard talbaid garah bhaa andaa

    GD Star Rating
    loading...
  8. 1 says:

    SG maani ailiin talbaid hiisen 5 togloltod daraalan goal hiisen amjilt uzuuleh baiv. Harin Kuyt orj yavsan bombogiig chiheed uuniig ni bulaachlaa. Gehdee holland zaluu suuliin 3 togloltod medremjeeree 3 goal hiilee.

    GD Star Rating
    loading...
  9. xzbunny says:

    hogsoon zidane chini france-n toglogch 2006 oni delhiin avraga shalgaruulahaas hoish zodog tailsan shu de. ireh ugui ni medegdehgui.

    GD Star Rating
    loading...
  10. zak says:

    yun zidan chi uuruu zidan soliotoi shaar ve?

    GD Star Rating
    loading...
  11. bibi says:

    zidane reald zovloh hiij bgaa surag bna le

    GD Star Rating
    loading...
  12. YNWA says:

    hun toglochihson bhad busad n itgee shaachihiimaa piz.. gej

    GD Star Rating
    loading...
  13. Guiseppe says:

    haahahaha xzbunny bibi gj neereee nargia oilgodggui humuus yumaa
    zidane iig medku sda yug ene site aar tenej yavhavdee kkkkkkkkk

    GD Star Rating
    loading...
  14. hahaha haaak goy hariu ogson..
    buh statistij liverpool bolon cehsleatei holbootoi shahuu yum bna

    GD Star Rating
    loading...
  15. “Манчестер Юнайтед” клубын ерөнхий менежер Сэр Алекс Фергусон өнгөрөгч ням гаригт болсон “МанЮ” болон “Манчестер Сити”-гийн дербигийн талаар ам нээжээ. “Олд Траффорд” цэнгэлдэхэд болсон уг тоглолтод аз нь шовойсон “Улаан чөтгөрүүд” 4:3 харьцаатай ялалт байгуулсан билээ. Харин Сэр Алекс уг тоглолтыг “бүх цаг үеийн хамгийн шилдэг дерби” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр “Хэрэв бид хамгийн тохиромжтой хамгаалалт хийж чадсан бол 6:0 магадгүй 7:0-оор хожиж болох л байсан. Бид хэдийгээр олон гоолын зөрүүгээр хожиж болох байсан ч олон алдаа гаргасан. Гэхдээ тэр алдаа энэ тоглолтын гол учир утга нь байлаа. Ингэснээрээ бүх цаг үеийн шилдэг дерби боллоо гэж бодож байна. Шилдэг дерби юу, эсвэл 6:0 уу гэвэл би ямар ч эргэлзээгүй 6:0-ийг л сонгох байсан” хэмээн ярьжээ.

    Тоглолтын өмнө болон дараа, энэ ширүүхэн дербигийн эргэн тойронд нэг хотын хоёр клубын дасгалжуулагч нар үгээр дайн зарлаад байгаа. Фергусон тэднийг “цадиггүй” хэмээн тодорхойлж, тоглолтын өмнө өрсөлдөгч багаа “доош нь хийсээр байсан” юм. Тэрбээр “Зарим хөршүүд үнэхээр ядаргаатай. Гэхдээ үүнийг яах ч боломжгүй. Тэд ядаргаатай, чимээ шуугиантай хэвээр л байх болно. Харин чи зөвхөн өөрийгөө амьдралыг бодоод, зурагтаа асаагаад дууг нь жаахан чангалахад л болно. Өнөөдрийн хувьд тоглогчид чадвараа харууллаа. Энэ бол бүх асуултын хариулт” гэжээ.

    Харин түүний өрсөлдөгч багийн дасгалжуулагч Марк Хьюз шүүгчийн шийдвэрт дурамжхан байгаагаа илэрхийлжээ. Учир нь өрсөлдөгч багийн довтлогч Майкл Овен 96 дахь минутад гоолдож, багтаа ялалт авчирсан бөгөөд шүүгч тоглолтын хоёрдугаар үе өндөрлөсний дараа хэтэрхий олон минут сунгасан гэж үзэж байгаа юм. Тэрбээр “Чухам ямар учраас шүүгч тийм урт хугацаа сунгасныг тайлбарлах тодорхой тайлбар бидэнд хэрэгтэй. Тэдэнд гоол хийх боломж олгосонд бид гомдолтой байна. Үнэхээр урам хугарч байна. Крейг Беллами үнэхээр гайхалтай хоёр гоол хийсэн. Бид хожигдох ёсгүй байсан юм” хэмээн ярьжээ.

    GD Star Rating
    loading...
  16. ChelET says:

    Chelsea vvnees ch ilvvg bidend medrvvlex bno!!!!!!!!!!! yragshaaaaa!

    GD Star Rating
    loading...
  17. Sodoo says:

    YAMAR TENEG GARUUD N ZIDANA-G UNEN ZUVUUR N BICHIJ TENEGTEED BGAN BE, ULAAN TSAIM TOGLOOM HIIJ ASUUJ BHAD HARIULAAD NAADIIMDAA

    GD Star Rating
    loading...
  18. Ganaa says:

    Chelsea go gogo uneheer magnay teniyj bnaa gej

    GD Star Rating
    loading...
  19. Ganaa says:

    Ferguson gej neg ongiroo hugshin bnaa. Dandaa l busad baguudad iluurhej bhiyn. Yas yuman deeree ugaasaa MANU-d sain toglogch nar urgelj bsan bolhoor l amjilt n jigd sain bsan bolhoos ene ulaan hamartiyn sainiyh ugaasaa bish sh te.

    Udirdlagad n hul bumbugt munguu zartsuulj chaddag hul bumbugiyn hugjild setgeleesee handaj chaddag gaviyatnuud bdagt l MANU udiy zeregtey bgaan

    GD Star Rating
    loading...
  20. chelsea fan says:

    bas zidan gej egyptiin sain toglogch baidag biluu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: