Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Волейбол » Азийн оюутны аварга удахгүй эхэлнэ

GD Star Rating
loading...

Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын анхдугаар тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо 2009 оны 10 сарын 04-11-ны өдрүүдэд  болох гэж байна.
Гонконг, Монгол,  Тайланд, Хятад, Лаос, Шриланка, Малайз гэсэн  7 орны баг тамирчид тэмцээнд оролцож байгаа бөгөөд тэмцээний сугалаа ёсоор , багууд доорхи хуваарийн дагуу тойргийн журмаар тоглох болов. Тэмцээний хуваарь:

10 сарын 04 / Ням гариг/

  • Малайз – Лаос
  • Монгол – Тайланд
  • Шриланка – БНХАУ

10 сарын 05 / Даваа гариг/

  • Тайланд – Шриланка
  • Лаос – Монгол
  • Гонконг – Малайз

10 сарын 06 / Мягмар гариг/

  • Монгол – Гонконг
  • Шриланка – Лаос
  • БНХАУ – Тайланд

10 сарын 07 / Лхагва гариг/

  • Лаос – БНХАУ
  • ГонконгШриланка
  • Малайз – Монгол

10 сарын 08 / Пүрэв гариг/

  • Шриланка – Малайз
  • БНХАУ – Гонконг
  • Тайланд – Лаос

10 сарын 09 / Баасан гариг/

  • Гонконг – Тайланд
  • МалайзБНХАУ
  • Монгол – Шриланка

10 сарын 10 / Бямба гариг/

  • Монгол – БНХАУ
  • Малайз – Тайланд
  • Гонгконг – Лаос

10 сарын 11 / Ням гариг/

  • Хагас шигшээ 3-4 байрын төлөө
  • Шигшээ тоглолт 1-2 байрын төлөө тоглоно.

Монголын оюутны спортын холбооны 20 жилийн ойн арга хэмжээ 2009 онд болж байгаа ба тус холбооноос “Энагура” волейболын эмэгтэй багийн тамирчидыг дэмжин туслаж энэ тэмцээнд оролцуулж байна. Багийн бүрэлдэхүүнд А.Батжаргал, П. Буянжаргал, А.Наранцэцэг, Э.Мөнх-үйлс, Л. Отгонцэцэг, А.Пүрэвсүрэн, А. Уранцэцэг, Ч.Халиунаа, Г.Цэцэгжаргал, Г.Энхсайхан  нарын 10 тамирчин, ахлах дасгалжуулагч Жин Ёон Ха, дасгалжуулагч Б. Хэрлэн, орчуулагч Д. Мөнхцэцэг, багийн ахлагч Жан Жи Хон нарын албаны хүн багтжээ. Энэхүү баг нь монголын оюутны эмэгтэй волейболын шигшээ багийг бүрдүүлэн Сербийн Белград хотноо 2009 оны 7 сарын эхээр “Дэлхийн оюутны зуны 25 дугаар Универсиад их наадам”-д амжилттай оролцоод ирсэн юм.

Сүүлийн жилүүдэд Азийн оюутны спортын холбооноос спорт тоглоомын төрлөөр олон тэмцээн зохион байгуулж байсан ба 2009 онд БНХАУ-ын Ухань хотноо болсон хөлбөмбөгийн хоёрдугаар тэмцээнд МОСХ-ноос Улаанбаатар дээд сургуулийн баг тамирчидыг оролцуулсан ба тэд амжилттай тоглож Шриланкийн багийг хожиж байв. 2006 оны 9 сард Хятадын Тайваны Тайрей хотноо болсон  Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 1-р тэмцээнд Ц.Цэвэрбал дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ багийг бас МОСХолбоо дэмжин оролцуулж байжээ. Харин 2009 оны 12 сард Ираны Тегеран хотноо болох Азийн бөхийн чөлөөт барилдааны тэмцээнд манай оюутнууд оролцохоор бэлтгэж байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: