Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Жюстин Энин эргэн ирлээ

GD Star Rating
loading...

http://img.skysports.com/09/09/218x298/justinehenin_2363582.jpgИх Дуулгын 7 удаагийн аварга Бельгийн шилдэг теннисчин Жюстин Энин Арден теннисний талбайдаа эргэн ирэх гэж байна. Тэрээр 2008 оны Австралийн нээлттэй тэмцээний дараа зодог тайлсан бөгөөд үүнийгээ теннис тоглох ямар ч хүсэл тэмүүлэлгүй болсон учраас гэж тайлбарласан юм. Харин Ким Клийстерсийн гайхалтай амжилт  Жюстин Энинийг дахин спортдоо ирэх хүслийг нь өдөөжээ. BBС-д өгсөн ярилцлагадаа тэрээр ”’Теннисдээ дахин ирж байгаадаа үнэхээр баяртай байна. Мэдээж хэрэг Клийстерсийн эргэн ирсэн явдал нь надад дахин теннис тоглох хүсэл төрүүүлсэн. Одоо миний гол зорилго өмнөх амжилтаа давтаж, аль болох хурдан дэлхийн чансааны тэргүүн эгнээнд бичигдэх” гэж 27 настай Бельги бүсгүй ярьжээ. Энин 1999 онд 17 настайдаа анх мэргэжлийн теннисний карьераа эхлүүлсэн бөгөөд 2001 онд анхныхаа Их Дуулгын финалд шалгарсан ч аваргаа хамгаалж байсан  Венус Юльямсд 3 сетэд ялагдал хүлээсэн билээ. Гэвч Жюстин шантаралгүй зүтгэсээр 2003 онд давхар цохилт хийж Ролан Гаррос, Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Удалгүй Афиний олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд магнайлж дэлхийн чансааны номер нэгт эрмэбэлэгдэх болсон юм. Амжилт ялалтыг ар араасаа  цурвуулж Ролан Гарросын аваргаар 3 жил дараалан магнайлаад байсан Энин 2008 оны Ролан Гарросын өмнө зодог тайлж байгаагаа зарлж спортын ертөнцийг шуугиулж байсан. Харин одоо тэр эргэн ирж дахин гайхалтай тоглолтоо үзүүлэхэд бэлэн болжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Batka says:

    Сайхан мэдээ байна.

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    Egch duu Willamsuudiig darj baisan 2 belgi busgui ergej irlee gej!

    GD Star Rating
    loading...
  3. Tsogoo says:

    Эргэж ирэхэд арайл хөгшдөж байна даа

    GD Star Rating
    loading...
  4. Буянбат says:

    Ашгүйдээ. Үнэхээр үгүйлэгдэж байсан тамирчиншүү. Ахин чансааг тэргүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Чансааг тэргүүлж байгаад зодгоо тайлсан юм чинь эргэж авах амархан байлгүйдээ.

    GD Star Rating
    loading...
  5. yu gj hushduhuvdeee
    28tai yum chn gaigui blgui de

    GD Star Rating
    loading...
  6. CHELSEA says:

    Gaixaltai. Kim ene xoyoriin togloltiig udaxgui xarna gedeg…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: