Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Ньюкасль ФА цомоос хасагдлаа

GD Star Rating
loading...

http://football.kulichki.net/photo/4816.jpg129 дэх удаагийн ФА цомын тэмцээн эхэллээ. Дэлхийн хамгийн олон жилийн настай хамгийн олон багуудыг хамардаг энэхүү тэмцээнд энэ жил 762 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тэмцээний эхний шатны тоглолтууд 8 сарын 15-нд эхэлсэн бөгөөд финалын тоглолт ирэх жилийн 5 сард Уэмблэй цэнгэлдэхэд явагдах юм. Сонирхуулахад ФА цомын эхний шатыг давсан багууд 750 фунтыг халаасалдаг. Ингээд өрсөлдөгчдөө ялах тусам авах шагналын хэмжээ өсөж түрүүлсэн баг 2,000,000. харин удаалсан баг 1 сая фунтын эзэн болдог юм.

Ингээд өчигдөр болон өнгөрсөн шөнө явагдсан тоглолтуудын мэдээллээс хүргэе. Английн алдарт Ливерпуль клуб доод лигийн Лидс Юнайтед клубтэй энэ шатанд оноолт таарсан. Хоёр багийн тоглолтонд ердөө ганц л гоол орсон бөгөөд 66 дахь минутад Хотон шувуунуудын залуу тоглогч  Давид Нгог багтаа ялалтын бөмбөгийг бэлэглэжээ.

Энэ хооронд Лондоны бахархал Челси клуб QPR Юнайтед багийг Стэмфорд Бирж цэнгэлдэхдээ хүлээн авлаа. Челсичүүд тоглолтын турш өрсөлдөгчөө илүүрхсэн ч 52 дахь минутад Сломон Калу цорын ганц гоолыг оруулжээ. Ийнхүү Челси ФА цомын шөвгийн 16-д шалгарлаа.

Өнгөрсөн улиралд амжилттай тоглож Премьер лигт шинээр дэвшсэн Вулверхэмптон клуб Манчестер Юнайтед багтай энэ шатанд оноол таарчээ. Сер Алекс Фергусон ихэнхи сэлгээний тоглогчдоо талбайд гаргасан бөгөөд 18 настай залуу тоглогч Дэнни Уэлбек 66 дахь минутад багтаа ялалтын бөмбөгийг бэлэглэсэн байна. Тоглолтын 30 дахь минутаас МанЮ талбай дээр 10-уулаа үлдсэн ч өрсөлдөгчдөө боломж олгосонгүй.

Топ 4 багуудаас Арсенал ганцаараа 2 гоол орууллаа. Тэд Вест Бромвич клубыг Флай Эмирэйтс цэнгэлдэхдээ Карлос Вела, Уотт нарын гоолуудаар ялалт байгуулжээ.

Бусад тоглолтуудын мэдээлэлэс хүргэхэд улиралыг гайхалтай эхлүүлсэн Манчестер сити, Тоттенхэм багууд Фулхэм, Престон норт энд багуудыг тус тус буулган авч дараагийн шатанд шалгарчээ. Харин энэ жилээс доод лигт тоглох болсон Ньюкасль Юнайтед баг Петербород 2 : 0 -ээр ялагдаж шуугиан тарилаа. Тэмцээнийг эрт орхисон том багуудаад Уэст Хэм яах аргагүй анхаарал татаж байна. Гэхдээ тэд лигийн хүчтэй багуудын нэг Болтонд ялагдсан тул бас хэлэх үгтэй.

“Арсенал” – “Вест Бромвич” – 2:0 (0:0)
Гoол: Уотт, 68 (1:0). Вела, 76 (2:0).
“Арсенал”: Щесны, Жилберт, Сендерос, Сильвестр, Гиббс, Коклен (Рэндэлл, 58), Рэмси, Уилшир, Траоре (Баразите, 69), Сюню (Вела, 58), Уотт.

“Лидс” – “Ливерпуль” – 0:1 (0:0)
Гoол: Нгог, 66 (0:1).
“Ливерпуль”: Кавальери, Деген (Джонсон, 71), Каррагер, Кирьякос, Фабио Аурелио, Доссена, Машерано, Спиринг, Риера, Бабел (Шкртел, 90), Нгог (Жеррард, 78).

“Сандерленд” – “Бирмингем” – 2:0 (2:0)
Гoол: Хендерсон, 4 (1:0). Кэмпбелл, 23 (2:0).

“Болтон” – “Вест Хэм” – 3:1 (0:0, 1:1, 2:1)
Гoол: Илунга, 59 (0:1). К.Дэйвис, 86 (1:1). Кэхилл, 96 (2:1). Эльмандер, 119 (3:1).

“Барнсли” – “Бернли” – 3:2 (2:1)
Гoол: Флетчер, 21 (0:1). Макен, 22 (1:1). Андерсон Силва, 45 (2:1). Иглс, 52 (1:1). Колэйс, 75 (3:2).

“Ноттингем Форест” – “Блэкберн” – 0:1 (0:1)
Гoол: Маккарти, 37 (0:1).

“Сток Сити” – “Блэкпул” – 4:3 (0:1)
Гoол: Вон, 40 (0:1). Кларк, 47 (0:2). Хиггинботам, 75 (1:2). Этерингтон, 78 (2:2). Фуллер, 80 (3:2). Бургесс, 81 (3:3). Гриффин, 90 (4:3).

“Карлайл” – “Портсмут” – 1:3 (1:2)
Гoол: Харт, 3 (1:0). Аруна, 26 (1:1). Уэббер, 33 (1:2). Ванден Борре, 63 (1:3).

“Петерборо” – “Ньюкасл” – 2:0 (2:0)
Гoол: Макэйл-Смит, 20 (1:0). Уиллиамс, 31 (2:0).

“Сканторп” – “Порт Вейл” – 2:0 (0:0, 0:0 2:0)
Гoол: Хэйс, 92 (1:0). Маканн, 95 (2:0).

“Астон Вилла” – “Кардифф” – 1:0 (1:0).

Гoол: Агбонлахор, 3 (1:0).
“Астон Вилла”: Гухан, Бейе, Куэльяр, Коллинз, Шори, Милнер, Дельф, Петров, Гарднер (Олбрайтон, 79), Агбонлахор, Карью.

“Челси” – КПР – 1:0 (0:0).
Гoол: Калу, 52 (1:0).
“Челси”: Илариу, Иванович, Паулу Феррейра, Хатчинсон (Терри, 77), Беллетти, Малуда (Лэмпард, 46), Жирков (Э.Коул, 69), Микель, Коул, Борини, Калу.

“Халл Сити” – “Эвертон” – 0:4 (0:3).
Гoол: Айегбени, 11 (0:1). Жо, 20 (0:2). Гослинг, 24 (0:3). Осман, 57 (0:4).
“Эвертон”: Ховард, Хибберт, Хейтинга, Дистен, Бэйнс (Нил, 62), Осман, Гослинг, Родуэлл, Билялетдинов (Агард, 84), Жо, Айегбени (Феллаини, 46).

“Престон” – “Тоттенхэм” – 1:5 (0:2).
Гoол: Крауч, 14 (0:1). Дефо, 37 (0:2). Крауч, 77 (0:3). Браун, 83 (1:3). Кин, 87 (1:4). Крауч, 90 (1:5).
“Тоттенхэм”: Гомес, Хаттон, Хаддлстоун, Доусон (Чорлука, 80), Бэйл, Бентли, Дженас, Паласиос, Джовани (Леннон, 16), Крауч, Дефо (Кин, 70).

“Манчестер Юнайтед” – “Вулверхэмптон” – 1:0 (0:0).
Гoол: Уэлбек, 66 (1:0).

“Манчестер Юнайтед”: Кущак, Невилл, Браун, Эванс, Фабио, Уэлбек (Кинг, 81), Кэррик, Гибсон, Нани, Оуэн (Валенси, 69), Македа (Де Лает, 31).

“Манчестер Сити” – “Фулхэм” – 2:1 (0:1, 1:1).
Гoол: Гера, 34 (0:1). Бэрри, 52 (1:1). Туре, 111 (2:1).
“Манчестер Сити”: Гивен, Сабалета, Туре, Лескотт, Бридж, Райт-Филлипс, Де Йонг (Вайсс, 91), Бэрри, Айрлэнд (Петров, 75), Беллами, Тевес.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Neo says:

    Realiin medee oruulaach ee

    GD Star Rating
    loading...
  2. bibi says:

    ene New Castle yavahaa bolijee

    GD Star Rating
    loading...