loading...
Мэргэжлийн кикбоксын Заг холбооны тамирчид арлын Японд бэлтгэл хийж, тоглож байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Манай хоёр тамирчин Бүх Японы МА холбооны чансаанд бичигддэг баг уга чансааны 10 номер Г.Мөнх-Од, 6 номер Д.Түвшинбаяр нар чансаа ахиулах тоглолтуудаа хийжээ. Г.Мөнх-Од шүүгчийн саналаар ялагдсан бол Д.Түвшинбаяр 2-р үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч Бүх Японы чансаагаар 5-р байранд эрэмбэлэгдэх болжээ. 10 сарын 7-нд манай хоёр тамирчин чансаа ахиулах тоглолтоо хийнэ.
Мөн энэхүү холбооноос Монголын 65 кг-ийн жингийн шилдэг 8 тамирчдын дунд номер 1-ийг шалгаруулах тэмцээн зохиогдохоор болжээ. Энэхүү тулаан 10 сарын 17-нд АСА Циркт явагдана.
loading...



