loading...
2008 оны Сингапурын уралдааны зохиомол ослоос үүдэн шөнийн уралдааны анхны ялагч Фернандо Алонсо хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байгаа билээ.
Асуулт: Фернандо, өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд Формула-1ийн нэр хүндэд ямар үр дагавартай вэ?
Ф.Алонсо. Мэдэхгүй, би энэ талаархи мэргэжилтэн биш. Би зөвхөн энэ долоо хоногын амралтын өдрүүдэд юу хийх ёстойгоо мэднэ.Үүнийг л бодож байна. Бид сайн ажиллахыг зорьж байна. Энэ бол нисгэгч биднээс шаардагдах цорын ганц зүйл.Ням гарагт сайн үзүүлэлт, сайн үр дүнтэй байх нь энэ долоо хоногын миний гол зорилго.Үүнээс минь хазайлгах ямар ч том хүчин зүйл үгүй.
Асуулт: Та Боб Беллтэй хамт сууж яаг юуг өөрчлөх талаар ярилцсан уу?
Ф.Алонсо: Үгүй, бүх зүйл хэвийн үргэлжилж байгаа.Пэт болон Флавио байхгүй ч тэр ажлыг нь адилхан хийж чадах өөр хүмүүс бий.Энэ долоо хоногт энэ багт өнгөрсөн уралдаануудаас ялгагдахаар ямар ч өөрчлөлт ороогүй.Одоогоор зөвхөн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа ч ирэх өдрүүдэд хэвийн болно гэдэгт найдаж байна.Болсон явдал бол өнгөрсөн зүйл.Одоо бид ирээдүйгээ бодох хэрэгтэй
Асуулт. Гэхдээ уралдааны нисгэгчийн хувьд ямар нэгэн сэтгэл хөдлөл чамаас илрэх ёстой байх?
Ф.Алонсо:Бид энэ сэдвийг одоо орхиж 2009 оны улирлын талаар дараагийн асуултаа тавина гэж найдаж байна.Гэхдээ би дахин тодотгож хэлье: Би FIA-тай учраа олох гэж , өөрийн багийг байцаалт өгөхөд нь хамт ард талд зогсох гэж Парист очсон.Тэгээд бүх зүйлийн учир нь олдсонд баяртай байна.Мөн энэ осол болон энэхүү сэдэвт миний нэр ямар нэгэн байдлаар холбогдоогүйд баярлаж байна.
Асуулт: Флавио чамайг ивээлдээ багтааж байсан гэхдээ FIA түүнтэй хамтран ажилсан хэнд ч нисгэгчийн лиценз олгохгүй гэсэн.Одоо яах вэ? Шинэ менежертэй болох уу?
Ф.Алонсо: Миний хувьд юу ч өөрчлөгдөхгүй. Миний менежер бол надтай цаг үргэлж хамт байсан Луис Гарсиа Абад юм. Ирэх жилүүдэд ч Луистэй хамт байх болно.
Асуулт: Өнгөрсөн жилийн уралдааны дараа чамд хачирхалтай санагдаагүй юу? Ямар нэг учир бий гэсэн бодол ерөөсөө төрж байгаагүй юу?
Ф.Алонсо: Үгүй, хэзээ ч үгүй. Гэхдээ бид дахиад энэ ослын талаар яриад эхэллээ.
Асуулт: Гэвч зарим хүмүүс чамайг мэдэх учиртай гэж дуугарсан.Иймэрхүү асуулт чамайг зовоож байна уу?
Ф.Алонсо:Иймэрхүү зүйлсийг би огт уншдаггүй.Тэр хүмүүсийн хэлсэнийг сонингоос уншаагүйдээ баярлаж байна.Би орчин цагийн жинхэнэ бодит ертөнцөд амьдардаг.
Асуулт: Хүмүүс өөрийг чинь мэдэж байсан байх ёстой гэж хэлснийг яаж хүлээж авсан бэ?
Ф.Алонсо: Тэд FIA-гийн хурлын тайланг дуустал уншиж үзэх хэрэгтэй.Тэнд бүх зүйл бичээстэй байгаа.Маш ойлгомжтойгоор.Хэрэв тэд ойлгохгүй бол уншиж ойлгохдоо ямар нэгэн асуудалтай гэсэн үг.
Асуулт: Ирэх жил ямар өмсгөл өмсөх вэ?
Ф.Алонсо: Мэдэхгүй. Хариулж дөнгөх бол сайхан байна.Гэхдээ удахгүй мэдэх байхаа.
Асуулт: Хэр удах вэ?
Ф.Алонсо: Аль болох хурдан
Асуулт: Пет Симондсийг энэ асуудалд хэт гүнзгий хутгалдсаныг мэдээд гайхсан уу?
Ф.Алонсо:Энэ талаар би юу ч хэлэхгүй. Хүн бүр өөрийнхөөрөө бодож байгаа. Дахин хэлхэд: Бид өнгөрсөн жилийн тухай хэтэрхий их ярьж байна. Би юу гэж бодсоноо өнгөрсөн жилд үлдээсэн. Бүх зүйл дууссан, ойлгомжтой болсонд баяртай байна. Одоо манай баг зөвхөн урагшаа харж ажиллах цаг болсон. Өнгөрсөн жилийн талаархи дараагийн асуултанд би хариулахгүй гэдгийг хэлье.
Асуулт: Сингапурын уралдаанаас юу хүлээж байна?
Ф.Алонсо: Унгарт бид сайн байсан болхоор хүлээлт өндөр байна.Монакод ч бид бас их бага хэмжээгээр хурдалсан, Сингапур бол энэ хоёрын холимог шинжтэй учир энд өрсөлдөх боломжтой гэдэгт итгэж байгаа. Бид сайн байрлал эзэлж уралдаанд улирлын шилдэг үзүүлэлт тавдугаар байраа ахиулах төлөвлөгөөтэй. Шагналын тавцанд гарвал бүр сайн. Энд болон Японы уралдаанд маш их найдвар тавьж байгаа бөгөөд энэ долоо хоногт амжилт олно гэж найдаж байна.
Асуулт: Пэт болон Нельсонийг үнэн мэдүүлэг өгвөл шийтгэхгүйг баталсны дараа Флавиог ангуучлах аян болсон уу ?
Ф.Алонсо: Юу ч хариулахгүй.
Асуулт: Монцад хөдөлгүүрийн хүчин чадлын талаар нилээд маргалдсан.Рено энэ тал дээр давуу талтай гэдэгт итгэж байна уу?
Ф.Алонсо: Монцад энэ талаар их ч ярьсан гэхдээ бидний мэдэж байгаагаар гурав ба дөрвөн уралдааны өмнөөс зарим хөдөлгүүрүүд онцгой шинжтэй нь ажиглагдсан.Жишээ нь Мерседесийн мотор байна.Бид өөрсдийн хөдөлгүүртээ сэтгэл хангалуун байгаа. Манай моторууд магадгүй Мерседесийнхтэй адил хүчирхэг биш байж болох ч би үүнийг муу байна гэж хэлэхгүй. Мэдээж одоо байгаагаас илүү үзүүлэлттэй байвал сайн л байна.
Асуулт: Монцад яагаад “KERS” хүссэн хэмжээнд хүртэл ажиллаагүй гэж бодож байна?
Ф.Алонсо: Гараа тун муу байсан. Эхний арван метрт хурдны хайрцгыг солих оролдлого гүйцэд болоогүй. Дараагийн 50 метрт хоёр гурван байрлалаа алдсаны дараа товчлуурыг дарж байж байрлалаа эргүүлэн авсан. KERS-гүйгээр гурав дөрвөн байрлал алдах байсан ч түүний тусламжтайгаар үүнийгээ хамгаалж чадсан. Манайд давуу тал өгсөн ямар ч асуудалгүй.
Асуулт: “X” гэрч гэгч хэн болохыг мэдэх үү?
Ф.Алонсо: Надад энэ талаар хэлэх юм байхгүй.
Асуулт: Сүүлийн уралдаанд гарсан машины үзүүлэлт нь 2010 оны багийн талаархи шийдвэртэй чинь холбоотой юу?
Ф.Алонсо: Огтхон ч үгүй.
Асуулт: Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурсан уу?
Ф.Алонсо: Үгүй.
Асуулт: Сүүлийн хоёр жилд чиний нэр хоёр том дуулиантай холбогдлоо. Үүнд эмзэглэж байна уу?
Ф.Алонсо: Үгүй. Өнгөрсөн хугацаанд би өөрийгээ буруутгаагүй. Хоёр жилийн өмнө бид Макларенд байхдаа FIA-д тусалсан. Бид бас тэгж бодоогүй FIA-д л тусалсан. FIA-гийн лиценз эзэмшиж байгаагын хүрээнд ингэх үүрэгтэй гэж үзсэн тэгээд л болоо.
Асуулт: Спортод хоёрдох сэтгэл төрж байна уу? Маш их ярьдаг ч спортын талаар бага ярьцгааж байна…
Ф.Алонсо: Тийм л дээ энэ бол алдаа, бүгд анхааралдаа авах зүйл бол: Нисгэгчид, багууд болон спорт өөрөө юм. Дуулиан шуугиантай спортын бусад төрлүүд байдаг ч хаана байгаа нь мэдэгдэхгүй спортын төрөл ч бас бий. Формула-1 бол маш нэр хүндтэй учир юу болсон тэр даруйд л далайцтайгаар хурдан цуурайтдаг.
loading...




yriltslagiig od humuus ingej l ogdog bhdaa hehe
gants ch ug unagaj chadsanguidee setguulch hehe
loading...
Bagiin dotood nuuts iim l b.x estoi!
Yalixgui yum yamaanii garztaa gej!
N.Piquetiin xoxino bolj b.gaa ni ene!
Teneg gar!
Daxij uraldana gej bodoxiin xereggui!
loading...