loading...
10 дугаар сард болох FIA-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Макс Мослиг залгамжлахаар хоёр эрхэм нэрээ дэвшүүлсэн байгаа билээ. “Феррари Ф1” багийн дарга байсан Жан Тодт (63) ба түүний өрсөлдөгч нь Финландийн уралдааны машины жолооч цагтаа “World Rally Championship”, “Rally Paris Dakar” уралдаанд аваргалж байсан одоо Европын холбооны парламентийн гишүүн улстөрч Ари Ватанен (57) нар юм. Ингээд хоёр нэр дэвшигчид өөрсдийн ажпын багийг бүрдүүлэн олон нийтэд танилцуулсан байна. Жан Тодтын кабинетийн гишүүд Ази номхон далайн бүс нутаг, Африк, Европ, хойд болон латин америкаас бүрджээ.Ирээдүйд чиглэсэн бодлогыг дэмжих, спортын болоод зам тээвэр, хөдөлгөөнийг зохицуулах FIA-гийн албадын ажлыг онцгой анхаарч гудамж ба уралдааны замын аюулгүй байдлыг зөвөөр шийдэх, эрх чөлөөг эрхэмлэн шудрага ажиллах нь Жан Тодтын багийн гол зорилго гэнэ.Ари Ватанен гишүүдээ нэр бүхий улсуудын автомашины холбоодын өндөр албан тушаалтнуудаас сонгожээ. Америк (AAA) , Өмнөд африк (MSA) , Япон (JAF) , Голланд (ANWB), Чили (ACCHI) зэрэг улсуудын автомашины холбоодын гишүүдээс бүрдэх юм байна.
Одоо удахгүй албаа хүлээлгэн өгөх Макс Мосли франц эр Жан Тодтыг түүний залгамжлагч болвол зохино гэж үзэж байна.Харин финландын талаар нэг ч сайн үг хэлээгүй ба түүнээс Жан Тодт хамаагүй илүү яагаад гэвэл түүнд энэ хүндтэй үүргийг хүлээх хангалттай туршлага мэдлэг бий гэжээ.
loading...



