Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Амжилт болон торгууль, осол, эвдрэл алдаанууд

GD Star Rating
loading...

Макларений нисгэгч Люьис Хэмилтон  Формула-1ийн дэлхийн аваргын 14дэх уралдаан Сингапурын Гран Прид  түрүүлж улирлын хоёрдахь түрүүгээ авлаа. Тэр уралдааны эхнээс л тэргүүлэх байраа  хамгаалж  мөн “Safety Car” гарч ирсэн хугацааг элдэв  бэрхшээлгүй  давж  чадсан.

53569[2]Женсон Баттон тавдугаар байр эзлэн 4 оноо авсан нь  дэлхийн аваргын төлөөх тулаанд  чухал алхам болов.Багийн хамтрагч, мөн гол өрсөлдөгч Барикеллогоос 10 орчим секунд хоцорч явахдаа  2 секунд ойртож чадсан бөгөөд Барикеллог зогсоолд будлих зуур түүнийг гүйцжээ. Уралдааны төгсгөл хэсэгт тоормос нь асуудалтай байсан ч  амжилттай дуусгав.Баттон 84 оноотой жагсаалтыг тэргүүлж Барикелло 69 оноотой удаалж байна. Тэдний хооронд 15 оноо, Баттон Феттель 25 онооны зөрүүтэй болж Веббер энэ тулаанаас хасагдаж байна.Сузукад Баттон нь Барикеллогоос таван оноо илүү авсан тохиолдолд дэлхийн аваргаар тодрох болно.

Феттель торгууль хүртсэнээр Глок , Алонсо нар байрлал нь ахиж  шагналын тавцанд гарах сайхан боломжтой  болсон. 2008 оны Сингапурын ялагч Алонсо энэ улирлын анхны цомоо хүртэж байна.

Торгууль, осол, дефект  алдаанууд

Ред Булл

Марк Веббер нь  Алонсог түрүүлсэн боловч замын гадна талаар гүйцсэн учир эргүүлэн зам тавьж өгөх ёстой болсон. Энэ агшинд Глок тэдний завсар шурган орж Вебберийн урд гарав.Ингээд Хэмилтонтой өрсөлдөж түүнд саад болох  ганц нисэгч бол  Феттель болсон.Феттель магадгүй түрүүлэх ч боломжтой  байсан байх.Тэр Хэмилтоноос удаан байгаагүй ба түүний ардаас  уйгагүй мөшгиж байлаа. Энэ боломжоо хэдэн шалтгааны улмаас алдав.  Цэнэглэх зогсоолд хурд хэтрүүлж  “Drive-Through” торгуулиар шийтгүүлж, баруун талын тольноосоо салж бас  замын тэмдэгт хэрчлээсийг ширүүн  дайрснаас машиныхаа доод хэсгийг гэмтээв. Тэр цэнэглэх зогсоолд 100 км цагийн хурдтай явах ёстойг  1,4 км-ээр хэтрүүлжээ.Гэхдээ Ред Буллын телеметрийн мэдээллээр хурд хэтрүүлээгүй гэдгийг багийн дарга  Хорнер баталж байгаа юм.Тэд FIA-гаас үүний учрыг олж тайлбар хийхийг хүсэж байна. Рэд Буллын бүтэлгүйтэл үүгээр дууссангүй. Вебберийн тоормосны дискэнд гэмтэл гарч жолоодлогоо алдан замын хамгаалалт мөргөж уралдааныг бүрмөсөн орхив.

Нико Росберг

Нико Росберг гарааг амжилттай хийсэн. Түүнд  шагналын тавцанд гарах боломж дүүрэн байлаа. Гэвч зогсоолоос гарахдаа тэмдэгт зураасыг дайран “Drive-Through” торгууль хүртэхээр болсон юм. Хэт яарснаас болсон том алдаа болов. Хожим “Safety Car”  гарч ирэх үеэр цувааны хойд хэсэгт шилжиж оноот байранд орох  боломжоо бас алджээ.

Торро Россо

Торро Россогийн Алгуэсари  өнгөрсөн жил Сингапурт Массагийн хийсэн алдааг давтаж механикчийг чирэн унагаав.Тэр дохиуртай хүний дохиог хүлээлгүй ухасхийжээ. Үүнээс болж шатахуун дамжуулагчид  гэмтэл гарч  араас нь орж ирсэн Буэмид шатахуун хийх боломжгүй болж ахин зогсоолд оруулах шаардлагтай болжээ.Хожим  Торро Россо баг  аюулгүй байдлын үүднээс Буэми болон Алгуэсари нарыг уралдаанаас гаргасан юм.

Рубенс Барикелло

Браун ГП бас цэнэглэх зогсоолд зүгээр өнгөрсөнгүй.Сүүлийн зогсолтын өмнө Барикелло нь Баттоны өмнө байлаа. Барикеллог зогсоолд орох үед  араа  нь солигдохгүй  машин нь унтарчээ.Ингээд  зогсоолд таван секунд илүү зарцуулснаар Баттоны  ард гарах  болсон байна.

Адриан Сутил

Өөрийгөө болон Ник Хайдфельдийг жагсаалаас гаргаж  “Safety Car”-ийг зам дээр дуудах хэргийг Форса Индиагийн Адриан Сутил мандуулав.Сутил нь Алгуэсариг гүйцэх оролдлого хийхдээ жолоодлогоо алдан зогсчээ .Эргээд хөдлөхдөө  урдуур нь өнгөрч явсан Хайдфельдийн хойд дугуйг мөргөв. Хайдфельд түүнд маш их уурласан нь ойлгожтой. Уралдааны коммисарууд түүнийг 20,000 доллараар торгож сануулга өгөв.

Феррари

Сингапурт Феррари  шөнийн уралдаанаас нэг ч оноо авсангүй. Тэдний гарааны байрлал амжилт олоход тун боломжгүй байсан. Түүнээс гадна дугуй машины  зохилдолгоо нь муу байсан   нөлөөлсөн гэж үзэж байна.Физикеллагийн байрлалаас гүйцэж түрүүлэх нөхцөлгүй байсан.Тийм болхоор цэнэглэх зогсоолоор гүйцэх тактик  төлөвлөж байсан ч “Safety Car” гарч ирснээр хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: