loading...
9-р сарын 22-нд спортын төв ордонд эхэлсэн сонирхогчдын сагсан бөмбөгийн Спрайт цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 4 өдөр үргэлжлэн явагдаж өнгөрсөн бямба гарагт аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд нийслэл болон Налайх, Багануур дүүргээс нийт 24 баг оролцсон юм. Спрайт цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийн аваргаар Скайтел компаний баг шалгарч нэг сая төгрөгийн эзэд боллоо. 2-р байранд Монатка баг шалгарч 600,000 төгрөг гардан авсан бол 3-р байранд Налайх дүүргийн баг тамирчид шалгарч 400,000 төгрөгөөр шагнууллаа. Энэхүү тэмцээн нь жил ирэх бүр чанаржин улам өргөн хүрээтэй болж байгаа бөгөөд насны хязгааргүй учир сагсан бөмбөгийн спорт сонирхогч, хичээллэгч залуучууд оролцох боломжтой байдаг. Мөн спрайт cup тэмцээн энэ жилээс А, Б гэсэн 2 зэрэглэлээр зохион байгуулагдаж байгаа юм. Спрайт Б зэрэглэлийн тэмцээн нь ирэх 10-р сарын 17-нд болох юм байна. Харин сагсны холбоодын цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн нь ирэх 2010 оны 1-р сарын 17-нд болох юм. Тус тэмцээнд сагсан бөмбөг сонирхогч эмэгтэйчүүдийн баг тамирчид оролцох болсноороо онцлог юм байна. Дашрамд дуулгахад хүнд өвчин туссан дээд лигийн “Хараагийн Харцага” багийн холбон тоглогч Б.Ариунболдод спорт сонирхогч, сайхан сэтгэлт монгол залуучууд та бүхнийг сэтгэл гарган хандив нэмэрлэхийг TLG13 төрийн бус байгууллагаас уриалж байна. Тус байгууллагаас 200 мянган төрөгийг хандивлаад байгаа юм. Хэрвээ та Б.Ариунболдод туслахыг хүсвэл Хараагийн Харцага багтай холбоо барина уу.
loading...




banknii ner dansnii dugaaraa bicheechee.zaaval TLG-ruu yarix xereg bgaamuudaa.shuud dansand xandivaa xiij bolnoshdee
loading...
USA vs Croatia : Gold medal match 1992 iin togloltiig endees tataj avaarai http://www.bball4.co.cc
loading...