loading...
9-р сарын 21-27-ны өдрүүдэд Дани улсын Хернинг хотноо чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ амжилттай болж явагдаж өндөрлөлөө. Дэлхийн 60 орны 400 гаруй тамирчид оролцсон тус тэмцээнээс манай улсын чөлөөтийн бүсгүйчүүд мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн юм. 67 кг-ын жинд Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ Одончимэг дэлхийн аваргын медалийн төлөө Японы Ёшико Иноуэг 7:2-оор ялж хүрэл медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо энэ жинд аваргалсан Канадын бөх Мартин Дугреньерт ялагдсан ч дагах барилдаанд Азербайжены Зумруд Гурбанхажиеваг 9:6, Украйны Катерина Бурмистровыг 7:3-аар ялсан юм. Улмаар бүсгүйчүүдийн амжилт үүгээр зогссонгүй дахин нэг мөнгөн медаль хүртэж амжилтаа бататгасан. Дэлхийн аваргын тэмцээний 72 кг-д Оюутны дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Бурмаа эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойргуудад Европ тивийн шилгүүдийг оноогоор ялж шигшээд шалгарсан юм. Тухайлбал Шведийн, Испани, Австрийн бөхчүүдийг ялж аваргын төлөө БНХАУ-ын тамирчинтай тунан үлдсэн. Дэлхийн цомын аварга, азийн аваргьн хүрэл медальт БНХАУ-ын Цинь Сьяо-Чинтэй аваргын алтан медалийн төлөө барилдсан боловч хоёр үеийн турш оноо авч чадалгүй ялагдаж алтан медалийн үзүүрээс атгаад алдлаа. Цагдаагийн ерөнхий газрын Биеийн тамир спортын Хүч хорооны тамирчин Бурмаа дэлхийн аваргаас анхны медалийг хүртсэн юм. Өнөөдөр чөлөөт бөхийн тамирчид эх орондоо хүрэлцэн ирсэн бөгөөд тамирчдыг БТСГ хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Мөн өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар бокс болон чөлөөт бөхийн Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа. Олимпийн мөнгөн медальт, Боксын Дэлхийн аварга П.Сэрдамба болон Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт нарыг цагдаагийн гавьяа одонгоор шагнасан бол ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Бурмааг дэслэгч цолоор шагналаа.
2009 он Монгол улсад спортын амжилтаар дүүрэн он болж байгаагийн зэрэгцээ тамирчид маань бахдам амжилт үзүүлэн Дэлхийн аваргын томоохон тэмцээнээс олон медалийг эх орондоо авчирч байна. Цагдаагийн академийн сонсогч Олимпийн мөнгөн медальт ПСэрдамба Боксын анхны Дэлхийн аварга болж Монгол улсын хөдөлмөрийн баатар хэмээх нэр хүндтэй цолоор шагнагдсан бол мөн сонсогч Азийн аваргын хүрэл медальт Төгсцогт 17-хон насандаа дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн болж Монгол улсын хамгийн залуу гавьяат тамирчин болсон юм. Түүнчлэн манай тамирчдын амжилтын буухиаг үргэлжлүүлэн Цагдаагийн ерөнхий газрын Биеийн тамир спортын Хүч хорооны тамирчин ОУХМ Бурмаа чөлөөт бөхийн Дэлхийн аваргаас анхны мөнгөн медаль хүртэж эх орныхоо төрийн далбааг Данийн тэнгэрт мандууллаа. Тамирчин хүний тэсвэр хатуужлыг үзүүлэн бахдам амжилт гаргаж Монгол улсынхаа нэр хүндийг дэлхий болон Олон улсын тавцанд дуурсгаж цаашид олимп, тив дэлхийн болон Олон улсын тэмцээн уралдаанд олсон амжилтаа улам бататган оролцож спортын өндөр амжилт гаргахыг нийт тамирчиддаа хүсэн ерөөе.
loading...




nba iin buh togloltiig endees tataj avna uu http://www.bball4.co.cc
loading...
Yg kheregtei medeelel ogsond bayrlalaa.
loading...