Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » Хэмилтон Сингапурт түрүүлэв

GD Star Rating
loading...

Шөнө уралддаг ганц гараа болох Сингапурын гран при өнгөрсөн шөнө явагдаж, МакЛарен Мерседес багийн нисэгч, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Льюис Хэмилтон түрүүллээ. Хэмилтон поул позишнд түрүүлэн гараанаас хамгийн эхэнд гарах эрх авсан бөгөөд эхний байраа бариа хүртэл хадгалж чадсанаар улирлын 2 дахь ялалтаа байгуулж байна. Харин кареерийнх нь 11 дэх ялалт болов.

podium-singapore-z-15_270909Тоёотагийн Тимо Глок өөрийнхөө хамгийн дээд амжилт болох дэд байх эзэлсэн бол өнгөрсөн жил энд түрүүлж байсан Реногийн Фернандо Алонсо 3-т иржээ.

Хэмилтон уралдааны дараа “Энэ гараа үнэхээр хэцүү гараа байсан. Гарааг сайн хийсэн нь чухал нөлөө үзүүллээ. Багийнхандаа маш их баярлаж байгаагаа хэлье, тэд байнга л ажлаа маш сайн хийдэг” гэжээ.

Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх онолын боломжтой С. Феттель 4-т орж, өөртөө 5 оноо нэмлээ. Феттель уралдааны явцад торгуулиагүй бол энэ байр ахих байсан байж болох юм.

Женсон Баттон поул позишнд муу амжилт үзүүлсэн ч жинхэнэ гараанд 5-д орж, 4 оноо нэмж авав. Гол нь тэрээр багийнхаа анд, аваргын төлөөх гол өрсөлдөгч Рубенс Баррикеллогоос 1 оноо илүү авч дөнгөсөн. ДАШТ өндөрлөх дөхсөн энэ үед Баттон Баррикеллогийн хойно л орохгүй байгаад байхад дэлхийн аварга болно.  Баттон, Баррикелло нарыг одоо 15 оноо зааглаж байна. 3 гараа үлдсэн тул Баррикеллод боломж байгаа нь мэдээж.

Дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Японд болно.

Сингапурийн гран при.

1. Льюис Хэмилтон (“Макларен”) – 1:52,055
2. Тимо Глок (“Тойота”) + 9,6
3. Фернандо Алонсо (“Рено”) + 16,6

4. Себастьян Феттель (“Ред Булл”) + 20,2
5. Дженсон Баттон (“Браун”) + 30,0
6. Рубенс Баррикелло (“Браун”) + 31,8
7. Хейкки Ковалайнен (“Макларен”) + 36,1
8. Роберт Кубица (“БМВ-Заубер”) + 55,0
9. Казуки Накажима (“Уильямс”) + 56,0
10. Кими Райкконен (“Феррари”) + 58,8
11. Нико Росберг (“Уильямс”) + 59,7
12. Ярно Трулли (“Тойота”) + 73,0
13. Жанкарло Физикелла (“Феррари”) + 79,8
14. Витантонио Льюцци (“Форс Инди”) + 93,5
15. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – барианд ороогүй
16. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
17. Марк Уэббер (“Ред Булл”) – барианд ороогүй
18. Адриан Сутил (“Форс Инди”) – барианд ороогүй
19. Ник Хайдфельд (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
20. Роман Грожан (“Рено”) – барианд ороогүй

ХУВИЙН ДҮН

нисэгч

Оноо

Баттон (“Браун”) 84
Баррикелло (“Браун”) 69
Феттель (“Ред Булл”) 59
Уэббер (“Ред Булл”) 51,5
Ряйккёнен (“Феррари”) 40
Хэмилтон (“Макларен”) 37
Росберг (“Уильямс”) 30,5
Алонсо (“Рено”) 26
Глок (“Тойота”) 24
Трулли (“Тойота”) 22,5
Масса (“Феррари”) 22
Ковалайнен (“Макларен”) 22
Хайдфельд (“БМВ-Заубер”) 12
Кубица (“БМВ-Заубер”) 9
Физикелла (“Форс Инди”) 8
Сутил (“Форс Инди”) 5
Буэми (“Торо Россо”) 3
Бурдэ (“Торо Россо”) 2
Накаджима (“Уильямс”) 0
Пике (“Рено”) 0
Бадоэр (“Феррари”) 0
Витантонио Льюцци (“Форс Инди”) 0
Роман Грожан (“Рено”) 0
Альгерсуари (“Торо Россо”) 0

ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЦОМ

баг

Оноо

Браун 153
Ред Булл 110,5
Феррари 62
Макларен 59
Тойота 46,5
Уильямс 30,5
Рено 26
БМВ-Заубер 21
Форс Инди 13
Торо Россо 5
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. chavh says:

    Баттон Баррикеллогийн хойно л орохгүй байгаад байхад дэлхийн аварга болно.

    Хэн нь урд нь байгаа хэрэг вэ хө. Утга учир ?

    GD Star Rating
    loading...
  2. 911 says:

    chavh geech iim yum oilgohgui hundhen bn da

    GD Star Rating
    loading...
  3. chavh says:

    911 гуай !!! тэнэг биш бол урд нь байгаа хүн урд нь ороод байвал аварга болох нь хэнд ч ойлгомжтой. Энэ жил нэг настай хүүхэд дараа жил хоёр настай болох нь . мундагаа . гахйамшигтай нээлт. 911 болон sportnews нарын гайхамшигт нээлтэнд нобелийн шагнал

    GD Star Rating
    loading...
  4. LAL&CFC says:

    batton barag avarga bolchih bailguide

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: