loading...
ПЛ-ийн 7-р тойрогтой холбоотой тоо баримт, статисткуудаас танилцуулъя.
0 – Барнли айлын талбайд нэг ч хожилгүй, нэг ч оноогүй, нэг ч гоолгүй хэвээрээ.
1 – Мартин О`Нейллийг Астон Виллагийн менежер болсноос хойш Астон Виллатай Блекбэрн 7 тоглож, энэ тойрогт анх удаа хожлоо.
1 – Тоттенхэм лигийнхээ сүүлийн 9 тоглолтонд анх удаа хаалгандаа гоол алдсангүй.
1 – Гарет Бэйл ПЛ-т хожил аваагүй удсаны эцэст 2005 оны 5 сараас 25-наас хойш анх удаа хожсон багийн бүрэлдэхүүнд багтан, тоглолтонд оролцжээ. Тэрээр Тоттенхэм Барнлиг 5:0-дсон тоглолтын 83 дахь минутанд сэлгээгээр талбайд гарсан байна.
2 – Арсеналын 21 настай хаалгач Вито Манноне одоогоор лигтээ 2 удаа хаалгаа хоосон манаад байна.
2 – Болтон сүүлийн 13 лигийн тоглолтныхоо 2-т нь хожжээ.
2 – Сэм Аллердайсын удирдлага дор Блекбэрн талбайдаа хийсэн сүүлийн 15 тоглолтныхоо ердөө 2-т нь л хожигдсон байна.
2 – Ливерпулын тоглогчдоо Халлын эсрэг хет-трик хийсэн 2 дахь тоглогч нь ФернандоFernando болов. Түүнээс өмнө Ян Каллахан ганцаараа байлаа.
4 – Энэ улирлын ПЛ эхэлснээс хойш 2 багийн 4 тоглогч 3-аас дээш гоолыг нэг тоглолтонд оруулаад байна. Тэд бол Тоттенхэмийн Дефо, Кин, Ливерпулын Торрес, Бенаюн нар.
4 – Челси энэ улирал эхэлснээс хойш лигийнхээ 4 тоглолтонд эхний гоолыг алдаад байна.
4 – Энэ тойрогт Челсиг 3:1-ээр хожихоосоо өмнө Уиган тэдний эсрэг хийсэн сүүлийн 8 тоглолтондоо нийтдээ 4 гоол л хаалганд нь хийгээд байв.
4 – Эвертон бүх тэмцээнийг оруулаад дараалж 4 хожлоо. Эдгээр тоглолтууддаа 12 гоол хийж, нэгийг ч алдаагүй.
4 – Астон Виллагийн Габриель Агбонлахор 4 тоглолтонд 4 гоол хийжээ.
7 – Портсмут дээд дивизионд 7 дараалан ялагдаж, 1930-1931 оны Манчестер Юнайтедийн анти-амжилтыг эвдлээ.
8 – Сандерландын Даррен Бент сүүлийн 9 ПЛ-ийн тоглолтонд 8 гоол хийжээ.
9 – Халл айлын талбайд лигийн сүүлийн 9 тоглолтонд хожил аваагүй явна.
11 – Луис Саха ПЛ-т Эвертоны гараанд 14 удаа гарахдаа 11 дэх гоолоо хийжээ.
13 – Ливерпуль лигийн сүүлийн 17 тоглолтынхоо 13-т нь 3 буюу түүнээс олон гоол хийв.
14 – Сандерланд эхний 7 тоглолтонд 14 гоол хийгээд байгаа нь ПЛ дэх тэдний хамгийн олон гоол хийсэн үзүүлэлт.
15 – Ливерпул Халлд хожигдоогүй 15 тоглолт хийгээд байна. Эдгээрийн 12-т нь хожиж, 3-т нь тэнцсэн.
17 – Тоттенхэм эхний 7 тоглолтын дараа 17 гоол хийгээд байгаа нь тэдний ПЛ эхэлснээс хойшхи хамгийн сайн үзүүлэлт.
33 – Фернандо Торрес Энфилдэд хийсэн сүүлийн 34 тоглолтондоо 33 гоол хийгээд байна. Мөн энэ тойрогт хет-трик хийсэн нь түүний Ливерпульд ирснээсээ хойшхи 4 дэх, ПЛ-т 3 дахь хет-трик нь болжээ.
35 – Уиган “их 4”-ийн эсрэг 35 тоглолтонд анх удаа хожлоо.
50 – Бразил хагас хамгаалагч Лукас Ливерпулын төлөө 50 дахь лигийн тоглолтондоо оролцов.
60 – Портсмут – Эвертон багууд 60 дахь удаагаа тогложээ. Одоогоор тэд тус бүр 25, 25 удаа хожжээ.
70 – Бирмингем энэ улирлын лиг болон лигийн цомын тоглолтуудынхаа нэгэнд нь ч 70 дахь минутнаас өмнө гоол хийж чадаагүй явна.
90 – Манчестер Юнайтед – Сток багууд нийтдээ 90 дэх удаагаа тогложээ. Эдгээрийн 33-т нь МЮ, 26-д нь Сток хожоод байгаа.
100 – Астон Виллагийн ахлагч С. Петров ПЛ-т 100 дахиа гараанд гарчээ. Тэрээр энэ амжилтанд хүрсэн 3 дахь Болгар тоглогч боллоо. Өмнө нь Радостин Кишишев, Димитар Бербатов нар 100 удаа ПЛ-д гарааны 11-т гараад байв.
100 – Дидье Дрогба Челсигийн төлөө нийтдээ 100 дахь гоолоо хийжээ.
150 – Леон Осман ПЛ-т 150 дахь удаагаа Эвертоны үндсэн бүрэлдэхүүнд багтав.
200 – Луис Саха ПЛ-д 200 дахь тоглолтондоо оролцохдоо багтаа хожлын гоол бэлэглэв.
350 – Жон O’Ши МЮ-ийн төлөө 350 дахь тоглолтондоо оролцжээ.
400 – Рори Делап 400 дахь удаагаа лигийн тоглолтонд гараанд гарав.
loading...




http://www.travelnews.mn
loading...
http://www.bball4.co.cc ruu orood buh nba iin bichlegiig tataj avaarai
loading...
Barclays premier league сонирхолтой сайхан үргэлжилж байна. sportnews-ийн мэдээ бичигч, сэтгэгдэл бичигч, хөлбөмбөг сонирхогч залуустаа багаа дэмжихээс гадна урдах ажилдаа амжилт гаргахыг хүсье. Лааз өшиглөгч нарт хамаагүй шүү.
loading...
Мэдээ тойруулж уншиж хэрүүл хийхээс өөр ажилгүй баагийнууд аа. нэг юм бодооч ээ гэж бас хэлье дээ.
loading...
M ooriigoo hichee chi bas adilhan yum shig sanagdlaa.
loading...
Vito Mannone uneheer gayhaltay haalgach boloh bhaa. Uneheer uramtay toglogch bn lee shuu. Arsen Vengir uneheer shildeg surgan humuujuulegch yumaa gej
loading...
mannone ter udur sain bsan mun aztai bsan bumbug dan ooort irsen bolhooor haasan bolwuudaa M geed ter bas nileedgui heruulch nuhur bhaadaa hhehe tegej sanagdaw
loading...
Hi all Bi liverfoolin Pen Liverfoolin oruulsan bombogig hardaa busad bagas tas bga bizde Yahaw jhon ih aldaj gehde l Liverfool Tas shuu
loading...
ene neg naruto uzdeg batsaan yadaj demjdeg bagiiinhaa neriig zuv bichij suraachee.
loading...