loading...
19 настай Монтенегро довтлогч Стевен Жоветич, Ливерпульд Аваргуудын лигийн шинэ улиралын анхны ялагдлыг нь амсууллаа. Хэдийгээр Пранделлигийн арми гол довтлогч Алберто Жилардиногүйгээр тулаанд орсон ч тоглолтын эхнээс л өрсөлдөгчөө сандаргасан аюултай довтолгоонуудыг гүйцэтгэж байлаа. Тэдний хөдөлмөрийн үр дүнд ч нэг их удалгүй гарсан. Кристиан Занеттигийн дамжуулалтыг хүлээн авсан Жоветич Рэйнагийн хаалганд гоол оруулж багтаа тэргүүллийг авчирсан юм. Үүнээс есөн минутын дараа Хуан Мануель Варгасын цохилт Жоветичээр дамжин дахин Ливерпулийн хаалгыг мялаалаа. Ийнхүү гэнэтийн шоконд орсон Хотон шувуунууд хоёрдугаар хагаст довтолгоогоо ширүүсгэж Райн Бабел, Воронин нарыг талбайд гаргасан ямар ч үр дүнд хүрсэнгүй. Өнгөрсөн улиралаас хэрэгжиж байгаа Ливерпульчуудын Аваргуудын лигт хойш айлын талбайд ялагдаагүй амжилт энд хүрээд тасалдаж байна. Уг тоглолтонд бага зэргийн бэртэлтэй байсан Хавьер Машерано оролцоогүй юм. Рафаель Бенитез энэхүү ялагдлынхаа талаар ”Эхний үеээс эхлээд л бүх зүйл буруугаар эргэсэн. Бидний тоглолт үнэхээр муу байсан. Довтлох тоолондоо бөмбөгөө алдаад л тэдэнд сөрөг довтолгоо хийх боломжыг олгож байлаа. Ийм байдлаас хожил авна гэдэгт би үнэндээ итгэлгүй байсан. Фиорентина бүх л итали багуудын адил маш сайн зохион байгуулалттай, шийдвэртэй тоглож байлаа” хэмээн ярьжээ.
Энэ хэсгийн 2 дахь тоглолт Унгарын Дебречен, Францын Лион багуудын хооронд болж Лиончууд 4 : 0-ээр бутниргэжээ. Өнгөрсөн тойрогт Ливерпуль талбайдаа Дебреченийг 1 : 0-ээр ялсныг та бүхэн санаж байгаа байх. Ийнхүү Лиончууд 6 оноотой хэсгээ тэргүүлж эхэлсэн бол Фиорентина, Ливерпуль багууд 3 оноотой удаалж байна. Хэсгийн ээлжит тоглолт 10 сарын 20-нд Дебречен-Фиорентина, Ливерпуль-Лион багуудын хооронд болно. Өнөө шөнө A, B , C, D хэсгийн үлдсэн тоглолтууд явагдана.
|
9.29. Флоренс. “Артемио Франки”. цэнгэлдэх |
|
| ФИОРЕНТИНА – ЛИВЕРПУЛЬ – 2:0 (2:0) | |
| |
|
| Фиорентина | Ливерпуль |
| Себастьян Фрэ | Пепе Рейна |
| Джанлука Комотто | Глен Жонсон |
| Дарио Дайнелли | Жэми Каррагер |
| Алессандро Гамберини | Мартин Шкртел |
| Массимо Гобби | Эмилиано Инсуа (72) |
| Марко Маркьонни (90) | Иосси Бенаюн |
| Кристиано 3анетти | Лукас |
| Риккардо Монтоливо | Стивен Жеррард |
| Хуан Варгас (75) | Дирк Кейт (80) |
| Адриан Муту (83) | Фабио Аурелио |
| Стеван Жоветич | Фернандо Торрес |
| сэлгээ | |
| Мартин Жоргенсен, 75 | Раян Бабел, 72 |
| Марко Донадель, 83 | Андрей Воронин, 80 |
| Лоренцо Де Сильвестри, 90 | |
|
|
|
**
***
Оросын аварга Казанийн Рубин клуб 10 хүнтэй Интерийг талбайдаа барсангүй. 60 дахь минутад Марио Балотелли 2 дахь шар хуудсаа хүртэж талбайд орхисон бөгөөд энэ явдал тоглолтын үр дүнд нөлөөлсөнгүй. 11 дэх минутад Домингез гоол оруулж талбайн эздэд тэргүүлэх боломжыг бүрдүүлсэн ч, Станкович 27 дахь минутад Майконы дамжуулалтыг мөргөж хариуг нь барьжээ. Рубиний довтолгоог бүрдүүлж байсан Домингуез, Бухаров нар Сезарын ур чадварыг 90 минутын турш хангалттай туршаад амжсан юм. Балотеллиг улаан карт авсаны дараа 4-3-1-2 тактикаар тоглож байсан Моуриньо Мансиниг суулгаж, Рикардо Куарежмаг талбайд гаргалаа. Ингэснээр тэд довтолгоондоо ганцхан Эт о’отой үлдсэн юм.
|
Казань. “Төв цэнгэлдэх“. 25,180 үзэгч. |
|
| РУБИН – ИНТЕР – 1:1 (1:1) | |
| |
|
| Рубин | Интер |
| Сергей Рыжиков | Жулио Сезар |
| Лаша Салуквадзе | Майкон |
| Роман Шаронов | Лусио |
| Сесар Навас | Вальтер Самуэль |
| Кристиан Ансальди | Кристиан Киву |
| Александр Рязанцев | Деяaн Станкович |
| Сергей Семак | Эстебан Камбьяссо (80) |
| Кристиан Нобоа | Хавьер Занетти |
| Гекдениз Карадениз | Мансини (64) |
| Алехандро Домингес (86) | Марио Балотелли |
| Александр Бухаров | Самюэль Это’о |
| Сэлгээ | |
| Алан Касаев, 86 | Рикарду Куарежма, 64 |
| Патрик Виейра, 80 | |
|
Шар карт |
|
| Гекдениз Карадениз, 9 | Вальтер Самуэль, 14 |
| Марио Балотелли, 20 | |
| Майкон, 63 | |
| Марио Балотелли, 60 (2 ) | |
Энэ хэсгийн нөгөө тоглолт Ноу Камп цэнгэлдэхэд Барса-Динамо багуудын хооронд боллоо. 10 жилийн өмнө Барсаг талбайд нь гутамшиг болгож байсан Андрэй Шевченко хуучин дүрээрээ эргэн ирсэн нь энэ тулааны онцлох явдал байлаа. Гэвч Шева хуучний түүхээ давтаж чадсангүй. 26 дахь минутад Месси, 76 дахь минутад Педретти нар гоол оруулж Украйнчууд нэг ч оноогүй гэрийн зүг буцжээ. Одоогийн байдлаар Барса 4 оноотой, Динамо 3 оноотой хэсгээ тэргүүлж байна. Удаахь тойрогт Барса талбайдаа Рубинийг, Интер-Динамог хүлээн авна.
**
Рэйнжерс, Униря багууд 2 тоглолтоос ганцхан оноо авсан үзүүлэлтээр хэсгийн сүүл мушгиж байна. Штутгарт 2 оноотой 3-р байранд бичигдэж байгаа бол Севилья 100 хувийн амжилттай явна.
**
**
Урьдчилан таамаглаж байсан ёсоор Лондоны буучид H хэсгийн тэргүүнд бичигдэж байна. Робин ван Перси, Андрэй Аршавин нар 2 гоол оруулж багаа ялалтад хөтөлжээ. Харин Бельгийн аварга Стандарт сүүлийн мөчид гоол оруулж АЗ -аас нэг оноо зулгаасан байна.
**
loading...




azgui shuvuunuud
loading...
http://www.bball4.co.cc nba iin buh bichlegiig tatna uu
loading...
liverpoold ch yaltchgui az dutsandaa uchraa medku samgardaj bnlee… inter bas tun hangaltgui togolloo busad togloltuud ch nom jurmiinhaa daguu l bolloo
loading...