Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » Мотоциклчид эх орондоо ирлээ

GD Star Rating
loading...

Энэ сарын 25-26-ны өдрүүдэд Филиппиний Манила хотноо мотоциклийн бартаат замын Азийн АШТ-ний 3-р шатны уралдаан болох байсан юм.  Энэхүү тэмцээнд манай улсаас 2008 оны Азийн аварга, ОУХМ Халиунболд, залуу тамирчин Эрхэмбаяр нар оролцохоор даcгалжуулагч Очирсүхийн хамт эх орноосоо мордсон билээ. Азийн АШТ-ний нийлбэр дүнгээр 3-рт явж байгаа Халиунболд 125 куб.см ангилалд ур чадвараа сорих байсан юм. Харин ОУХМ Батцэнгэлийн хүү Эрхэмбаяр энэ жил эх орондоо болсон Азийн АШТ-ний 2-р шатанд мөнгөн медаль хүртсэн бөгөөд тус тэмцээнд 85 куб.см-ийн ангилалд уралдах байсан. Харин энэхүү тэмцээнд оролцох манай улсын тамирчид Филиппинийг зорьсон хэдий ч тус улсад цаг агаарын таагүй нөхцөл байдал үүсэн байгалийн гамшигт үзэгдэл үерийн аюул болсноос тэмцээн хойшлогдож манай тамирчид уржигдар эх орондоо ирсэн байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: