loading...
Сарын дараа НБА-ын улирлын тоглолт эхэлнэ. Харин энэ долоо хоногт багууд бэлтгэлийн кампуудаа албан ёсоор нээж, шинэ улиралд бэлдэж эхлэх нь. Зуны турш хувиараа бэлтгэл хийсэн тоглогч нар ч байгаа, саяхнаас ажилдаа орсон нөхдүүд ч байгаа. Ямартай ч энэ долоо хоногоос эхлээд улирлын өмнөх хяналтын тоглолтууд хийгдээд эхлэх нь.
Орон нутгийн цагаар Пүрэв гаригийн үдэш Солт Лейк хотод Юта Жазз баг Денвер Наггетсийг хүлээн авснаар улирлын өмнөх тоглолтууд эхлэх юм байна. Энэ жил Америк, Канадаас өөр улсуудад нэлээн хэдэн тоглолт болох нь. Жазз гэртээ нэг тоглолт хийснийхээ дараа Америкийг хөндлөн туулаад, Атлантыг далайг гаталж 10 сарын 6-нд Лондонд О2 ордонд Чикаго Буллзтай тоглоно. Дараа нь 10 сарын 8-нд Испанид очиж Реал Мадрид багтай мөн тоглох аж.
Денвер Наггетс Тайваньд зочилж Пейсерстэй 10 сарын 8-нд тоглосныхоо дараа дахиад 11-нд Бээжинд тоглох юм байна.
Филадельфи 76 болон Финикс Санс багууд 10 сарын 18-нд Мексикийн Монтеррейд тоглох хуваарь гарч. Үүнээс гадна Европын багууд ч Америкт зочлох нь. Сербийн Партизан Белград 10 сарын 3-нд Денвертэй, 5-нд Финикстэй тоглох бол Грекийн Олимпиакос 10 сарын 9-нд Сан Антионотой, 12-нд Кливлендтэй, Израйлийн Маккаби Тел Авив 10 сарын 18-нд Нью-Йорктой, 20-нд Клипперстэй тус тус Нэгдсэн улсад очиж тоглоно.
Ингээд л нэгэн шинэ улирал удахгүй эхлэх нь дээ. Багууд бэлтгэлээ хийж, хяналтын тоглолтуудаа эхлээд байгаа энэ үед НБА сонирхогчид бас завгүй байгаа. Юу гэвэл тэд одоо ирэх улирлын фантазигийнхаа драфтыг хийж, хэн хэнийг сонгож авах вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж сууна.
loading...




Denver ene jil jinhene nulimsiig ni barah baihaa.free agent-aas goe goe toglogchid awsiishdee
loading...
denver ene jil sn togloosoi gj mash ih husnem
loading...
denver hol yavuul ungii playoff oruul ih yum
loading...
NBA iin buh togloltig endees tataj avna uu
loading...