loading...
БНХАУ-ын Нянжин хотноо шатрын хоёр том тэмцээн энэ сарын 27-нд эхэллээ. Энэхүү тэмцээн ирэх 10-р сарын 10-ныг хүртэл үргэлжлэн явагдах юм. Дэлхийн шатрын холбооны цомын эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд дэлхийн шилдэг 12 эмэгтэй тамирчин оролцдог бөгөөд БНХАУ-ын Жао Сюэ,Сюй Юхуа, Цюй Вэнзюн болон Шен Ян, Гүржийн Загнизе, Францын Себач, Катарын Жу Чэнь, Армений Мкртчян, Монгол улсын Мөнгөнтуул, ОХу-ын Кованова, Эквадорын Фьерро, Туркийн Илдыз нар тйрогоор өрсөлдөх юм байна. Харин “Том дуулга”-ын шинэ цувралын эхнийхэд нь Болгарын Топалов, Норвегийн Карлсен, Унгарын Леко, Азербайжаны Ражабов, ОХУ-ын Яковенко, БНХАУ-ын Ван Юэ нар хоёр тойрогоор тоглох юм байна. Энэхүү 2-р цуврал тэмцээнд манай улсаас оролцож байгаа шатрын их мастер Мөнгөнтуул гараагаа амжилттай эхэлсэн байна. Мөн Дэлхийн шатрын холбооноос ДАШТ-ний өмнө 2009-2010 онд 6 цуврал тэмцээн зохион байгуулах болсон. Тус 6 цувралын 3-р цуврал тэмцээн Молдавт болох бол 4 дэх цуврал нь Азербайжанд, 5 дахь нь Монгол улсад болно. Харин Хамгийн сүүлийн цуврал тэмцээн Чили улсад болох юм байна. Мөн Энэтхэгийн их мастер Ананд, Болгарын Топалов нарын хооронд ирэх 2010 онд зохиогдох ДA-ын титмийн төлөөх халз тулааныг ирэх оны 4-р сард өөрийн оронд зохион байгуулах хүсэлтээ Болгар улс гаргасан байна. Өмнө нь Турк болон Сингапур улс гаргасан юм байна. Дэлхийн шатрын холбоо энэ тэмцээнийг явуулах газрыг ирэх сарын эхээр шийдвэрлэх юм байна. Энэ удаагийн тэмцээн 12 өрөгт явагдах бөгөөд тамирчид оноогоор тэнцсэн тохиолдолд дөрвөн өрөг рапид тоглох юм. Дашрамд дурьдахад Кубын их мастер Домингес Топаловын бэлтгэлийн багт орсон байна.
loading...




Munguntuul 3 tavilaas 1,5 onoo avaad bna
loading...