Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

imagesӨнгөрсөн улиралд Дорнод бүсийн аварга болсон Орландо Мэжик ерөнхий менежер Отис Смит, ерөнхий дасгалжуулагч Стэн Ван Ганди нарынхаа гэрээг сунгажээ.

Эдгээр эрхмүүд 2010-2011 оны улирлыг дуустал Мэжикт үргэлжлүүлэн ажиллах нь. Гэхдээ Мэжик энэ талаар албан ёсоор танилцуулаагүй байгаа.

Смит, Ван Ганди нар Мэжикийг 1995 оноос хойш анх удаа шигшээ тоглолтонд шалгаруулахад томоохон хувь нэмэр оруулсан нь гарцаагүй. Ван Ганди Мэжикийг удирдсан 2 жилээ дараалан дивизионы аварга болгож, нийт 111 хожиж, 53 хожигдсон байна.

Смит Мэжикийн менежерээр 2005-2006 оноос ажиллаж байгаа. Өнгөрсөн улирлын дундуур Ж. Нельсон гэмтэхэд тэр даруй Р. Алстоныг Рокитсоос авч байсан бол энэ зун Хедо Туркоглуг үдэж, Винс Картерийг багтаа аваад байгаа. Картер Мэжикт Хедогоос илүү хэрэг болж чадах эсэхийг бид сарын дараагаас эхлээд харж эхлэх болно.

———————————————————————————————————————————————–

1254278481Кливленд Кавальерсийн хамгаалагч Делонте Вест бэлтгэлийн камп нээгдсэнээс хойш 2 дахь дараалсан бэлтгэлдээ оролцсонгүй. Вест хэзээ багтайгаа нэгдэхийг Кавальерс баттай хэлж чадахгүй л байна.

2 долоо хоногийн өмнө Вест Мэриландад зэвсэгтэй явж байгаад цагдаад баригдсан бөгөөд энэ хэрэг нь шалгагдаж байгаа. Хуулийн дагуу энэ хэрэг шийдэгдэхээс гадна НБА-ын зүгээс ч Вестийг зүгээр орхихгүй.

————————————————————————————————————————————————–

Чикаго Буллз баг төвийн довтлогч Аарон Грейг хөлний гэмтлийн улмаас 6-8 долоо хоног тоглох боломжгүй болсныг зарлалаа. 7 фут өндөртэй Грэй нь Питсбургийн коллежид тоглодог байсан бөгөөд Буллз түүнийг 2007 оны драфтын 2-р бүсээс сонгож байжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. bball4.co.cc says:

    Manaihaaan endees NBA tei holbootoi buh bichlegiig tataj avaarai http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...
  2. George says:

    ok ok

    GD Star Rating
    loading...
  3. Tugsuu says:

    Medeelelee bainga shinechilj bgad chin bayarlalaa..neg heseg bur zogstson blashd…tanai medeellig l tesen ydan hulej bdag shu!~

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: