loading...
Энэ удаагийн топ 10 нь сүүлийн 10 жилийн доторхи лигийн хамгийн шилдэг холбон тоглогчид байх нь. Хамтдаа сонирхоё.
10. Сэм Кассель
Кассель 2005-2006 оноос хойш сайн тоглохоо больсон, 2004-2005, 2006-2007 оны улирлуудад гэмтэл бэртэлтэй зууралдаж байсан ч холбон тоглогчдын энэхүү жагсаалтанд тэр орох ёстой тоглогч.
Тэрээр 2003-04 оны улиралд Миннесотад байхдаа 19.8 оноо, 7.3 оновчтой дамжуулалт хийж, 49 хувьтай шидэж, PER нь 22.8 хүрч байлаа. Тэр улиралд Миннесота 58 хожиж, улмаар плей-оффт бүсийн аваргын төлөө шалгарч байхад Кассель энэ багийн уураг тархи нь байв.
Барон Дэвист бүх үеийн шилдгүүдийн ч тоонд орох боломж байдаг боловч тэр гэмтэлтэй үргэлж зууралддаг, жин нь нэмэгдэж зовоодог, мөн 3 онооны амжилтгүй олон шидэлт хийдэг. Барон нэг тоглолтонд дунджаар 5.3 удаа холоос шиддэг. Үүнийх нь 32.3 хувь нь л оновчтой болдог. 2003-2004 оны улиралд нэг тоглолтонд бүр 8.7 удаа холоос буудаж байж. 32 хувь нь л орж байсан гэхээр багаа ямар их “алж” байсан нь харагдана.
Гэхдээ Дэвис гэмтэлгүй, биеийн жин нь хэвийн буюу өөрөөр хэлбэл хурд нь сайн, тэгээд холын зайн хамаагүй шидэлтүүдээ цэгцэлчихвэл тэр үнэхээр сайн холбон тоглогч. Тэрээр кареертаа дунджаар 17 оноо, 7.3 оновчтой дамжуулалт, 4 самбар, 2 орчим таслалтыг 35 минутанд хийдэг нэгэн.
Дэвисээр толгойлуулсан Голден Стэйт 2007 онд Далласыг плей-оффт хэрхэн хашрааж байсныг санаж байна.
8. Дерон Уилльямс
Кареерийнх нь үзүүлэлт нь 16.2 оноо, 8.7 оновчтой дамжуулалт, 47 хувийн оновчтой шидэлт. Гэхдээ л өнгөрсөн улиралд тэрээр гэмтэл бэртэлд нэлээн л ороогдсон. Уг нь бол 19.4 оноо, 10.7 оновчтой дамжуулалт хийж, өөрийн кареерийнхаа дээд үзүүлэлтийг үзүүлсэн л дээ. Гэмтлээс гадна Дероны бас нэгэн асуудал нь жин нь нэмэгдэж болзошгүй явдал.
Яг одоогоор бол тэрээр лигийн 2 дахь шилдэг холбон тоглогч.
7. Андре Миллер
Бид тоглогчдын дундаж үзүүлэлтийг сайн анхаараад нийт статисткийг анзаардаггүй байж болох талтай. Андре Миллер НБА-д тоглох хугацаандаа нийт 6020 оновчтой дамжуулалт хийсэн нь бүх үеийн 28-д бичигдэх том амжилт. Ийм хэмжээний тоглогчийг сүүлийн 10 жилийн шилдэг 10-т оруулахаас яахав. Энэ жил Андре Миллер болон Портлэндийн залуус нэлээн сайн тоглох болов уу.
6. Тони Паркер
2001 оны 5 сард Спэрсийн 58 ялсан улирал плей-оффт Лейкерст ээлжит удаагаа хожигдсоноор өндөрлөөд байлаа. Ирэх улиралд Эвери Жонсон гарааны холбогчоор тоглох магадлал ч өндөр байсан. Тэрээр Спэрсийн бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн тоглохоор болоод байсан. Гэхдээ Эвери Жонсон, Дерек Андерсон болон Дэвид Робинсон гэсэн тоглогчид Данканыг тойрон хүрээлснээр Спэрс хангалттай сайн баг болохгүй нь тодорхой байв.
Улмаар 10 сард Жонсон Денверт, Андерсон Портлэндэд, Робинсон Спэрстээ үлдсэн байх үед Спэрсийн фэнүүд 19 настай шинэ Франц жаалаа харцгаажээ. Спэрсийн удирдлага түүнд шууд л итгэл хүлээлгэсэн.
Одоо бол Спэрс, Паркер хамтдаа 3 удаа аваргалжээ. Паркер 3 ч удаа Бүх оддын тоглолтонд оролцож, бүр шигшээ тоглолтын MVP ч болоод амжив.
5. Крис Пол
Аварга болоогүй байгаа ч Крис Пол лигийн түүхэн дэх бусад холбон тоглогч нартай харьцуулахад эхний 300 тоглолтоо хамгийн өндөр амжилттай хийгээд байгаа. Тэрээр одоогоор дунджаар 19.4 оноо, 9.9 оновчтой дамжуулалт, 2.4 бөмбөг таслалт, 2.6 бөмбөг алдалт (энэ бол маш сайн үзүүлэлт) хийж байгаа бөгөөд харьцангуй удаан довтолгоонтой Хорнетсийн тоглогч гэхэд айхтар статууд.
4. Гилберт Аренас
Аренас бол холбон тоглогч. Тэр бөмбөг их эзэмшдэг, тийм их дамжуулалт өгөөд байдаггүй. Заримдаа тэр талбайд бүх л байрлалын тоглогч шиг байдаг. Холбогч, шиддэг хамгаалагч, хөнгөн довтлогч гээд л. Гэмтэл бэртэл түүнээс ангид байх аваас тэр бүгдийг л хийнэ. Холбогч гэхээрээ заавал 10 оновчтой дамжуулалт хийдэг байх албагүй. Тэр 22.8 оноо, 5.8 дамжуулалт хийдэг. Гэмтэл бэртлээс болоод 2 бүтэн улирал өнжсөн. Гэхдээ нас нь гайгүй, 27-той.
3. Чонси Биллапс
6 баг дамжсан, нэгэнд нь 2 удаа ирж байсан, нэгэнд нь огт тоглоогүй. Гэхдээ л 6 баг. Энэ хооронд аваргын бөгж, 4 удаа Бүх оддын тоглолтонд оролцож байж. 7 дахь улирал хүртлээ 60-аас дээш тоглолтонд гараанд гарч үзээгүй байж байгаад 2002 онд Детройтод ирээд жинхэнэ топ зэрэглэлд оржээ. Детройтод ирэхээс өмнө хэн ч түүнийг 10 жилийн шилдэг холбогч нарын жагсаалтанд багтах тухай бодож байгаагүй нь мэдээж, 7 жилийн дараа бол тэр энэ жагсаалтын 3-т байна.
Биллапс бол удаан довтолгоонтой багуудад дээд зэргээр зохицдог, хамгаалж ч чаддаг, довтолж ч чаддаг, 3-аас хийдэг, торгууль сайн шиддэг, холбогчид байх бүх л чадварыг эзэмшсэн тоглогч.
2. Стив Нэш
Тэр яагаад 2-т оров. Тэгэхээр Нэшийн хамгаалалт бол хэрэг байхгүй, тэгээд бөмбөгөө их алддаг тоглогч. Тийм болохоор л 2-т бичигдлээ. Хамгаалж чаддаггүй, ТО их хийдэг юм бол яаж 2-т байж болох вэ, хойгуур байранд орохгүй юм уу гэвэл үгүй. Нэш тоглолтыг ямар зугаатай, үзүүштэй, хялбар болгодгийг бид мэднэ. Түүний хувийн чадвар, ухаан үнэхээр сод. Үзүүштэй сайхан сагсан бөмбөгт дургүй хүн гэж байхгүй. Тиймээс Нэшийг ч бүгд хүндлэх нь гарцаагүй.
1. Жейсон Кидд
Нягт хамгаалалт, гарцаагүй оноо авах дамжуулалт, шидэлтийн мэдрэмж, оноо авах чадвар, будагтай хэсэгт тоглочих чадал, тэгээд бас самбараас ч авна. Төгс шахуу л холбогч.
Бидний үеийн маргаангүй шилдэг нь. Яахав сүүлийн жилүүдэд нас нь явж, муудаж байгаа ч энэ нь тийм ч чухал биш. Кидд кареертаа 13.8 оноо, 9.2 оновчтой дамжуулалт, 6.7 самбараас авалт, 2 таслалт, 3 бөмбөг алдалт хийдгийн дээр маш сайн хамгаалан тоглогч.
loading...






deron bertel gemtelees angid bh avaas magic-n hemjeend gartsaagui hureh negen.tuunii ter cross,moves,pass 3 aimar.bas paul-g bodvol nuruulag holbogch
loading...
dajgui yum. gehdee bi bol chonsi billapsiig uneheer hundeldeg terniig hench toohgui bh uyd ditroidod jinhene hen bolohoo haruulsan . detroidiig chonsi l avraga bolgoson . arinas ch mon adil bas l hairtai togologch. gehdee minii bodloor nomer 1 holbogch bol yah argagui stiv nesh !!!!!!
loading...
Parker 1t bmaar yumda.Hamgiin sain ni shd.Manai Parker iin bichlegiig endees tataad avdaa http://www.bball4.co.cc
loading...
nash-g yneheer zuv todorhoilj yaah argagyi yzyyshtei toglodog bas ter yneheer sod.negt oroogyich 2 doosh orohgyi toglogch ldo
loading...
1t yah argagui kiidd oroh estoi tsagtaa tsalgij yawsan zaluudaa triple double iin haan gdg nertei yawsiim shu +10goal +10assists +10rebound yu gsn ug we uneheer gaihaltai ylanguya nets t baihdaa id galzuurch bsandaa kidd iin belen ugsun hooliig idej od bolson jefferson k.mart nar baina conf awarga bolj baisniig sain sanaj baina..c.paul jahan urduur orson bol za tgd l ene stat tai margah yum unendee algadoo
loading...
USA vs SPain altan medaliin togloltiig endees shuud online-aar uzeerei http://www.bball4.co.cc
loading...
shan stat bn….demjij bnaaa
loading...
saihan medee bna kidd bol suuliin 10 jildee yaaltchgui 1 nomer bsan shuu ugaasaa buh ueiin shildeeg holbon toglogchid yaaltach bhgui oroh hundee buh yumandaa jigd Jason Kidd
loading...
deron arail suuld bna aa yachij ch bodson andre miller Андре Миллер ees sn toglogch teed bas arenas yu hiij yavaan arenas holbon toglogch bish shuudee unendee bol shooting guard shig toglogdog toglogch tegeed ih olon shiddeg J.Willams bol holbon toglogch iimerhuu zuiluud deer sanal zuruh bna bas odoohondoo paul parkeriin umnu oroh arai boloogui bhaa
loading...
Буяа гэж харин овоо биччихдэг хүн байна аа. detroid, chonsi, stiv nesh энэ тэр гээд…
loading...
manu chin t1 sda yu gui yu arenas pg huuy alaa aguu pg shuu shideed orsniig ni haraagui bj garaa urguud bj bdag aguu tamirchin draft 51 gj bga aguu tamirchin shuu
loading...
MR.Triple double bol yah argagv #1-t bh holbon toglogch… ter bol gaihamshig….
loading...
uneeeeen unen
loading...
Манай Аренас саак шүү.
loading...
bugdeeree l ewgui garuud bn. 1t kidd bh n zowoo
loading...
Answer bhgui bgaa ni haramsaltai. bas starbury
loading...
kidd iin shiiriig rondo l hataana daa tun udahgui
loading...
Tony Parker ehnii 3t orh yostoishdee. 6ch geh shig shal teneg yum. teren shig hurdtai sain spin hiideg PG nba d baihgui. ter tsatsalt ergelt taslalt yostoi solilotoi.
Kidd 1t ugaasaa orno. odoo hogshirchihsonl bolohoos.
loading...
billups ih sonin toglogch bagt nolooloh chadvar mash ondor gaihamshigtai medremjtei togloltiig 10 huruundaa blagdag geed l sonin hun shu
loading...