loading...
ОХУ-ын Саха улсын Якутск хотноо бөхийн чөлөөт барилдааныг үүсгэн хөгжүүлсэн мөн Якутаас анхны олимпийн аврага төрүүлсэн ЗХУ-ын спортын гавъяат дасгалжуулагч Коркины нэрэмжит чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээн энэ сарын 2-4-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү тэмцээнд оролцохоор манай улсын чөлөөт бөхийн залуучуудын шигшээи багийнхан 9-р арын 29-ний өдөр эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд манай чөлөөт бөхийн тамирчдаас 66 кг-ийн жинд ОУХМ Батзориг болон Баяраа, 74 кг-д Батболд, 96 кг-д Баянмөнх, 84 кг-д Нэмэхбаяр, 55 кг-д Цогтбаатар, 60 кг-д Ундрахбаяр болон Батмагнай, 74 кг-д Ням-очир зэрэг нийт 10 тамирчин 7-н ижнд өрсөлдөхөөр Якутскийг зорилоо. Багийн багш дасгалжуулагчаар МУГТ Пүрэвбаатар, ОУХМ Батбаяр, шүүгчээр ОУ-ын шүүгч Төмөрбаатар, Сэрээтэр, багийн ахлагчаар МЧБХ-ны нарийн бичгийн дарга Баянмөнх нар явсан байна. Түрүү бөхөө 3000 еврогоор урамшуулдаг томоохон шагналтай тус тэмцээний 2-р байр 2000, 3-р байр эзэлсэн тамирчинд 1000 еврогоор тус тус шагнадаг байна. Дашрамд дуулгахад тус тэмцээнээс 2008 онд ОУХМ Өнөрбат мөнгөн медаль, МУГТ Наранбаатар хүрэл медаль хүртэж байсан юм.
loading...




amjilt amjilt amjilt bas dahin amjilt
loading...
Manai tamirchin 120 kg-d J.Chuluunbat mongo, 55 кг Tsogtbaatar, 60 кг Undrahayar, 74 кг-д Nyamochir, 96 кг-д Bayanmonkh, 66 кг Batzorig nar hurel medal hurtjee.
loading...