Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Рио де Жанейро-2016 » Олимпийн хот тодрох мөч айсуй

GD Star Rating
loading...

Олон улсын олимпийн хорооны 121-р хуралдаан, Олимпийн XIII чуулган өнөөдөр Данийн Копенгагенд эхэлж байна. Хуралдааныг чимж буй гол үйл явдал нь 2016 оны зуны олимпийн XXXI наадмын хотыг тодруулах мөч билээ. ОУОХ-ны гишүүд нэр дэвшсэн дөрвөн хотын төлөө нууц санал өгснөөр асуудал шуударна. Аравдугаар сарын 2-ны 18.30 цагт (Улаанбаатарын 00:30) ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге Копенгагений “Bella Center”-ийн их танхимаас ялагч хотын нэрийг дэлхий нийтэд зарлах аж.
Одоогоор АНУ-ын Чикаго, Японы Токио, Бразилийн  Рио-де-Жанейро, Испанийн Мадрид хот сүүлчийн шатанд өрсөлдөж буй бөгөөд тэдгээрийг лоббидохоор тухайн орны төр засгийн тэргүүнүүд, спортын алдартнууд нь Данийн нийслэлд очоод байна. Чухамдаа тэнд оддын чуулган болов уу гэлтэй. Монгол Улсаас ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар уг чуулганд оролцож байгаа юм.
Аравдугаар сарын 3-5-нд Олимпийн XIII чуулган хуралдаад 6-нд ОУОХ-ны 121-р хуралдаан үргэлжилж, гольф, регби-7, эмэгтэй боксыг олимпийн хөтөлбөрт багтаах талаар албан ёсны шийдвэрийг гаргана.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. davka says:

    chicago brasil 2 ch rating ih undurtei bga gsn uul n sanaagaar boldog bol manai asia aas tokyo awchaasai 2016ond manaid olimpiin medaliin hur buuh baihaa law box oos 2 gawiyat maani bas sanii dasht d ordog batsaan bol bas l shuugiulna za td judo oos heden ch medal awah boldoo law odoo tuwshinbayriin jind uzeed bga hen bile temuulen bilu ter law yum duulgana shu harin chuluutiinhun maani ers shinechlel hiihgui bol ch hetsuudee… 2008onii medaliin buuhiagaa hoishhi olimpuudad bitii taslaasai amjiltaa batatgaasai nemegduuleesei Amnii bilgees ashdiin bilgee gej…

    GD Star Rating
    loading...
  2. bball4.co.cc says:

    nba iin togloltuudiig online-aar uzne uu http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: