loading...
Фернандо Торрес энэ улирлын ПЛ эхэлснээс хойш 6 тоглолтонд 8 гоол хийгээд байгаа. Тэрээр одоогоор Ливерпулын төлөө лигтээ нийт 46 гоол хийгээд байгаа бөгөөд лигтээ хамгийн хурдан 50 гоол хийсэн тоглогч болоход ойрхон байна. Торрес ирэх 15 тоглолтондоо 4 гоол хийхэд л Ливерпулын түүхэнд үлдэх болно. Өмнөх дээд амжилт нь 1900-1907 оны хооронд тус багт тоглож байсан Сэм Рэйбулд, 1946-1952 оны хооронд тоглож байсан Алберт Стуббинс нар эхний 80 тоглолтондоо 50 гоол хийж байж.
Торрес одоогоор лигтээ 64 тоглолт хийж, 46 гоол хийгээд байгаа юм.
Ливерпулын шилдгүүдийн нэг байсан, нийт 660 тоглолтонд 346 гоол Ливерпулын төлөө хийж байсан Иан Раш л гэхэд 84, Робби Фаулер 88, Майкл Оуэн 98 тоглолт хийж байж 50 гоолонд хүрч байж.
Тэгэхээр Торресийн 64 тоглолт, 46 гоол гэдэг үнэхээр супер амжилт болох нь.
Иан Раш түүний талаар:
“Тэр үнэхээр фантастик. ПЛ-ийн мэргэн буучаар энэ улирал тодрох байх. Халлын эсрэг баруун хөлөөрөө, зүүн хөлөөрөө аль алинаар нь гоол хийж байсан. Хэрэв сэлгээнд суугаагүй талбайд үлдсэн бол 5, 6 гоол ч хийх байсан байх. Тэр туршлагажхын хэрээр илүү сайжирсаар байна. Ердөө 25 настай ч Ливерпулд маш том хүч болсон, Жеррардтай маш сайн ойлголуож тоглож байгаа”
“Эргэлзээгүй тэр одоо дэлхийн шилдэг довтлогч. Лео Месси агуу тоглогч, Криштиану Роналду агуу тоглогч. Гэхдээ тэд Торресоос өөр тоглолттой. ”
“Давид Виллья үнэхээр сайн довтлогч. Гэхдээ Торрес бол Премьер лигт тоглодог” гэжээ.
Мөн ирэх ням гаригт Челсигийн эсрэг Торресийн бас нэгэн супер тоглолтыг харна гэж итгэж буйгаа ч хэлсэн байна.
loading...




medeej ene bol zowhon Liverpool-iin too barimt shildeg toglogch nariig hoorond n jagsaah n utaggui hereg ted bugd l shildeguud ter dundaas Torres-iin togloltiin ur chadwar her ih goal-ddog we gedegii l haruulsan too barimt yum bishuu. Torres oshoo ihiig uzuuleh bolno nas bna ooriin gesen itgel bgaa tsaadahand chin
loading...
end humuusiin yarij bga tovdlochid bugd shildeguud gehdee . arshaviniig endees hasaj bolohgui ter mash medremjtei togoldog mon ih hurdtai . say suuliin hiisen gooliig haraa bizdee!!!!!
loading...
unen shuu buya.teriig chini sky sport-n tailbarlagch nar hurtel heldgiin.gehdee ter dund oroh estoi ene ter gej bish shuu.zugeer mash aviyaslag,hurdtai geh met…
loading...
liverpool hojno.chelsea az n baival tentseh baih. 1 onoo avya gej l liverpoold ochno biz dee.cech baihgui bur tiim.urdaa neg dovtlogch gargaad unooh diamond system-r togloh geed bas drogabgaar hulgain goal hiilgen geed uzeh baih.2 bag hoyulaa hamgaalat n urd jiliinhees sularsan.chelsea neelttei il toglolt yavch hiij chadahgui.
ANFIELD 3-1 Stamford bridge/ esvel 2-2 .iim l taavar baina daa. saihan toglolt bolno doo.anchelotti-n bal sar duusaj baigaa.season duustal teseh yum uu buu med.united ronaldo-g avaad uldsen bol angliin avargiig yagaad ch avch chadahgui muu itali tariachind ovoo az taaraad baigaa yum.angliin league gadnii managert haltai chelsea burch yanhan clientee solidog shig bainga manageree solino.abromovichiin aldaa morinio-g yavuulsand l baina.morinio ih sain ch bas ih zantai hun baisan bolohoor ter hoyor tohiroogui gedeg.
loading...