Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бадминтон » Бадминтоны улсын аваргууд тодорлоо

GD Star Rating
loading...

Бадминтоны УАШТ Алдар спорт хороон дээр энэ сарын 02-ноос 3-ны өдрүүдэд явагдаж өнгөрсөн бямба гарагт аваргуудаа тодрууллаа. 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд нийт 15 байгууллагын 80 гаруй тамирчин 7 төрөлд авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээний ивээн тэтгэгчээр Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр болон Хангарьд клуб ажилласан юм байна. Бадминтоны УАШТ-ний холимог хос төрөлд Энхбат Гэрэлмаа нар тэргүүлэн алтан медаль хүртсэн бол эмэгтэй хосын төрөлд Хулангоо, Мөнхчимэг нар тэргүүлсэн байна. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Гэрэлмаа алтан медалийн эзэн болсон бол эрэгтэй ганцаарчилсанд Спортын мастер Энхбат тэргүүлсэн юм. Энэхүү тэмцээн удахгүй манай улсад болох ОУ-ын бадминтоны аварга шалгаруулах тэмцээний өмнө явагдаж байгаагаараа онцлог юм. Мөн тус ОУ-ын тэмцээнд манай улсаас оролцох баг тамирчдын бэлтгэл ч хангагдаж байгаа юм байна.

Энэ 10-р сар манай улсын хувьд бас л спортоор амьсгалсан сар болох нь. Учир нь ОУ-ын сагсан бөмбөгийн, жүдо бөхийн, бадминтоны зэрэг олон томоохон тэмцээн уралдаан манай улсад зохион байгуулагдах юм. Энэ сарын 7-ноос 10-ны хооронд манай улсад Олон Улсын бадминтоны аварга шалгаруулах тэмцээн болох бөгөөд тус ОУ-ын тэмцээн манай улсад жил бүр явагддаг 4-р зэрэглэлийн тэмцээн юм . Одоогийн байдлаар тус тэмцээнд Иран, Славек, Маврик, Малайз, Хятад, Солонгос зэрэг орны 40 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. УАШТ-ний эрэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн тамирчин спортын мастер Энхбат дэлхийн бадминтоны тамирчдын чансаад 200-д жагсаж байгаа бөгөөд амжилтаа ахиулан урагшлан эхний 80-д орох зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. Манай тамирчны зорилт биелвэл 2012 оны Лондоны олимпод оролцох төлөвлөгөөтэй. Харин бадминтоны тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх заал танхим учир дутагдалтай байдгаас гадна гадаад дотоодын ОУ-ын тэмцээн уралдаанд оролцоход ивээн тэтгэгч болон санхүүгийн асуудал бэрхшээлтэй байдгийг тус холбооныхон ярьж байлаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: