loading...
2008 оны Сингапурын Гран Пригийн зохиомол ослын үнэн мөн тогтоогдсоны дараа Фелиппе Масса энэ талаар анх удаа ам нээлээ. Тэр үед уралдааныг илт хошуучилж явсан Масса нь Пикегийн ослын дараа төлөвлөөгүй зогсолт хийх болсон. Харамсалтай нь энэ зогсолт амжилтгүй болж уралдаанаас гар хоосон буцхад хүрсэн бөгөөд өрсөлдөгч Хэмилтон нь 7онооны илүүтэй болсон. Энэ нь дэлхийн аваргын титэмээ алдахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Масса ”Реногийн хийсэн зүйл бол хулгай юм” гээд энэ явдлын талаар таагүй сэтгэгдэлтэй байгаагаа нуусангүй.
12 дахь тойрогт Ф.Алонсо цэнэглэв.Түүнийг ийм эрт цэнэглэж байгаа нь гайхал төрүүлсэн юм.Үүнээс гурван тойргын дараа Н.Пикэ жолоодлогоо алдан хана мөргөж осолдлоо.Энэ осол уралдааныг шийдвэрлэх гол явдал болсон юм . Ингээд зарим хүмүүсийн таамаглаж байсан аюулгүйн машинтай уралдаан болох нь тэр. Аюулгүйн машин гарч ирээд Лотто тоглоом эхэллээ . Аюулгүйн машинаар толгойлуулсан цуваа цэнэглэх зогсоол нээгдэх зөвшөөрлийг хүлээж тойрно. Зогсоол нээгдэнгүүт Ф.Масса ,Л.Хэмилтон, К.Райконэн түрүүлэн орж ирэв.Феррари цэнэглэх зогсоолд дохиуртай хүний оронд гэрлэн дохио ашигладаг цорын ганц баг билээ. Ф.Массаг гүйцэд цэнэглэж шатахууны хоолойг машинаас нь салгаагүй байхад гэрлэн дохио ногоон солигдож урагшаа хөдлөхдөө шатахууны хоолойг таслан чирээд механикчийг газар унагаагаад давхив. Сүйрэл .. жинхэнэ сүйрэл ..Ферраригийн бүтэлгүй зогсолт дахин давтагдав. Ф.Масса зогсоолын төгсгөлд хоолойгоо чирсээр механикчдийг хүлээж зогсов.Удаж удаж байж ирсэн механикчид нь машинаас хоолойг арайхийж нэг салгав.Тэр хооронд Л.Хэмилтон, К.Райконэн бүр сүүл мушгиж явсан А.Сутил түүнээс түрүүлээд гараад явчихсан байлаа.
2008 оны 9 дүгээр сарын 29 мэдээнээс
Жирийн зогсолтоор хэзээ ч ийм алдаа гарахгүй байсан гэж Масса ярьж байна. Хэрвээ энэ осол болоогүй бол тэрээр дэлхийн аварга болох байсан гэж хэллээ. “ Би нэгхэн оноогоор дэлхийн аваргаа алдсан. Гэвч би дэлхийн аварга болох боломжтой байсан гэж хожим нь харамсдаг нисгэгч биш” гэжээ. Өнгөрсөн ч үр дүнг нь өөрчилбөл шударга болно гэж Масса үзэж байгаа юм. Тэгвэл FIA- гийн спортын дүрмийн 179.б –зүйлээр хэрэг явдал болсноос жилийн дараа үр дүнг өөрчлөх мөн хүчингүй болгох боломжтой юм байна. Үүнд “ FIA-д хамаарагдах ямарваа нэгэн арга хэмжээнд хэрэв шинэ нотлох баримт олдсон тохиолдолд уралдааны комиссарууд эсвэл FIA-гаас тусгайлан томилсон комиссарууд нь тухайн үед комиссарууд шийдвэр гаргасан эсэхээс үл хамааран , холбогдох талуудтай уулзалдах хугацааг товлон бүх тайлбарыг тодорхой дэлгэрэнгүй сонсож нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргана” гэжээ. Ямар нэгэн гомдол гаргахыг хүсвэл 11дүгээр сарын 30 –аас өмнө мэдэгдэх ёстой гэж заажээ. Дүрмэндээ ингэж заасан боловч Феррари багийн дарга Стефано Доменикали шийдвэрийг өөрчлөх гомдол санал тавихгүй гэв. Гомдол гаргасан ч үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм гэжээ. Массаг ингэж хэвлэлд ярилцлага өгсөнд Льюис Хэмилтон ихэд гайхширч байгаа аж. Тэрээр “Тэр үед маш олон үйл явдал өрнөсөн ширүүхэн улирал болж өнгөрсөн. Мэдээж заримдаа : хэрэв тэгсэн бол? гэсэн асуулт тавигдана. Гэхдээ минийхээр бол шудрага тулаан болсон тийм болхоор маш их гайхаж байна. Ний нуугүй хэлхэд түүний юу гэж ярих нь надад хамаагүй” гэжээ.
loading...




massa delhiin avarga boloh baisan yum a reno hulgai hiigeegui bol massa avarga bolchihvol saihan l bn
loading...
Massa odoo terniig suhuud demii bizdee bi chmg shutdeg harin ireh jil ooriigoo hen be gedgee l haruulah heregtei ungursun yvdliig suhuud hereggui Go Massa!
loading...
hulgaich llruud
loading...