Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Олс таталт » Олс таталтын УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Өнөөдөр сурын талбайд олс таталтын УАШТ амжилттай болж өндөрлөн аваргуудаа тодрууллаа. Олс таталтын тэмцээн гадна талбай болон заалны гэсэн 2 төрөлд явагддаг юм. Энэ удаагийн олс таталтын тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 10 баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Капитал банк, Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль, ХЦДС, Апу компани, Аварга биеийн тамирын дээд сургууль зэрэг олон баг оролцсоноос ХЦДС-ийн эрэгтэй, эмэгтэй багууд анх удаагаа оролцож байгаа хэдий ч туршлагатай, багийн спортыг маш сайн үзүүлж чадсан юм. Олс таталт нь багийн тамирчдын хүч чадал, бие бялдрын хөгжлөөс гадна сэтгэлзүйн бэлтгэлийг маш их шаарддаг бөгөөд оролцож байгаа тамирчид хоорондоо эв нэгдэлтэй, хүч нэгтэй байх ёстойг ямагт шаардаж байдаг багийн спорт юм. Энэхүү олс таталтын УАШТ-нд эрэгтэйчүүдээс Аварга бтдс тэргүүлж алтан медаль хүртсэн, 2-р байрыг Капитал банкны баг, 3-р байрыг Мон-Алтиус баг эзэлсэн бол эмэгтэйчүүдээс мөн Аврага БТДС-ийн баг тэргүүлэн 2-р байрыг Апу компаний баг, 3-р байранд Капитал банкны баг тамирчид шалгаран медалийн эзэд тус тус тодорлоо.

Ази, Европ болон Америк тивд жигд сайн хөгжиж байгаа олс таталтын спорт нь сүүлийн жилүүдэд манай улсад ч түлхүү хөгжиж байгаа юм. Энэхүү спорт нь олон нийтийг хамарсан, насны хязгаар байдаггүй учраас байгууллага хамт олон салхинд гарч алжаалаа тайлахдаа спортоор амьсгалан олс таталтын тэмцээнийг байнга зохион явуулан өрсөлддөг билээ. Талын Монголын адуучин монголчуудын эр бяр, ид хаваа гайхуулан морь уургалах нь энэ спорттой маш төстэй байдаг учир залуучууд олс татахад хүндрэл учирдаггүй байна. Манай улсын олс таталтын эрэгтэйчүүдийн баг тамирчид өнгөрсөн 8-р сард БНХАУ-д болсон ОУ-ын олс таталтын АШТ-нд амжилттай оролцон хүрэл медаль хүртсэн байна. Мөн энэ жил МУ-ын ЗГ-аас “Hийтийн биеийн тамирчыг хөгжүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Монголын олс таталтын холбооноос олон үйл ажиллагаа явуулж байгаагийн зэрэгцээ удахгүй өсвөрийн хүхэд залуучуудын дунд Олс таталтын УАШТ-нийг зохион байгуулах юм байна. Түүнчлэн Олс таталтын клубүүд нээн ажиллуулж байгаагаас гадна өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд тус спортыг түлхүү хөгжүүлэх, цар хүрээгээ өргөжүүлэх, олноор татан оролцуулах, хичээллүүлэх зэрэг олон ажил зохион явуулж томоохон зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Улмаар олс таталтын Азийн АШТ болон ДАШТ-нд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахаар ажиллаж байгаагаа тус холбооныхон ярьж байлаа. Мөн ирэх 2010 оны 4-р сард Солонгос улсад Олс таталтын Азийн АШТ болох бөгөөд тус тэмцээнд оролцох баг тамирчдынхаа бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: