Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Дэлхийн аварга шийдэгдсэнгүй: Феттель Сузукад ноёрхов

GD Star Rating
loading...

Улирлын 15 дахь гараа Сузукад Ред Буллын нисгэгч Себастьян Феттель итгэлтэйгээр яллаа. Брауны нисгэгчид  7 болон 8-р байранд оров.

53924Тоёота багийн Тимо Глок уралдаанд оролцоогүй  учир 19 нисгэгч гараа хийсэн юм.Феттель  гараагаа амжилттай хийж Хэмилтон , Трулли нараас холдож чадсан. Гурван тойргын байдлаар эхний аравт  Феттель тэргүүлж Льюис Хэмилтон,  Ярно Трулли ,  Ник Хайдфельд , Кими Райкконен, Рубенс Барикелло,  Нико Росберг,  Хейкки  Ковалайнен ,  Адриан Сутил  болон Роберт  Кубица гэсэн дараалалтай явж байлаа. Зогсоолоос гараагаа хийж сүүл мушгиж явсан Марк Веббер уралдаан эхлээд удаагүй байхад хоёр  удаа  дарааллан зогсоолд орж ирэв. Мөн удалгүй Торро Россогын Буэми машинаа зогсоолд оруулж уралдааныг орхив.Уралдааны 14 тойрогт  Ковалайнен  болон Адриан Сутилын тулаанд  бяцхан  шүргэлцэж  Сутил зам дээр үлдэж хоцров.  Кубицаг гүйцээд аравдугаарт явсан  Баттон энэ  сайхан боломжийг ашиглан  байрлалаа арваас найм болгон ахиулав. 15 дахь тойрогт  Хэмилтон ,  Феттель 19 дэх тойрогт цэнэглэж эхний зогсолтоо хийцгээв. 30 тойргын дараагаа Феттель нь Хэмилтоноос 6,1,  Труллигээс 9 секундээр түрүүлж явлаа. Уралдаан дуусахаас 13 тойргын өмнө Трулли сүүлийн зогсолтоо хийхдээ  Хэмилтоны өмнө гарч  хоёрдугаар байрлалыг булаан авав. Зогсоолоос  гараад эхний эргэлт хүрэх замд  Физикелла болон Ковалайнены хооронд ширүүхэн тэмцэл өрнөж финланд эр урд нь гарч чадав .46 дахь тойрог Агуэсуари осолдов. Замыг аюулгүй болгож   машиныг зайлуулахын тулд  аюулгүйн машин гарч ирлээ. Агуэсуари  өөрөө явж чадаж байсан ч хэсэг хугацааны дараа эмнэлэгт хүргэгдэхээр болсон юм. Аюулгүйн машин бүх уралдагчдыг хооронд нь дахин нэг ойртууллаа. Феттелийн араас  Трулли, Хэмилтон , Райкконен, Росберг , Хайдфельд , Барикелло болон Баттон нар Б7 , Б8 д явж байлаа. Тэдний хойно Кубица, Алонсо мөн Сутил тойрно.  Энэ үед Веббер тавдахь удаагаа зогсоолд орлоо. Ингээд 49 дэхь тойрогт уралдаан дахин  үргэлжилж  Феттель үлдсэн  таван тойрогт  алдаагүй  тэргүүлсээр ялалт байгуулав.  Ярно Трулли  хоёрдугаар байр эзэлж гэртээ хийж буй уралдаанд Тоёотагийн нэр төрийг хамгааллаа.

Сузукад дэлхийн аваргын  төлөөх өрсөлдөөн шийдэгдсэнгүй. Баттон (85) урдын адил онооны жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна. Багийн хамтрагч Барикелло (71) 14 онооны зөрүүтэй нэхэж явна. Феттель нь Баттоноос 16 оноогоор дутуу болсон байна.

Уралдааны дүн

1 S. Vettel Red Bull Racing / Renault 1:28:20.443 53
2 J. Trulli Toyota / Toyota 1:28:25.320 + 4.877 53
3 L. Hamilton McLaren / Mercedes 1:28:26.915 + 6.472 53
4 K. Räikkönen Ferrari / Ferrari 1:28:28.383 + 7.940 53
5 N. Rosberg Williams / Toyota 1:28:29.236 + 8.793 53
6 N. Heidfeld BMW Sauber / BMW 1:28:29.952 + 9.509 53
7 R. Barrichello Brawn GP / Mercedes 1:28:31.084 + 10.641 53
8 J. Button Brawn GP / Mercedes 1:28:31.917 + 11.474 53
9 R. Kubica BMW Sauber / BMW 1:28:32.220 + 11.777 53
10 F. Alonso Renault / Renault 1:28:33.508 + 13.065 53
11 H. Kovalainen McLaren / Mercedes 1:28:34.178 + 13.735 53
12 G. Fisichella Ferrari / Ferrari 1:28:35.039 + 14.596 53
13 A. Sutil Force India / Mercedes 1:28:35.402 + 14.959 53
14 V. Liuzzi Force India / Mercedes 1:28:36.177 + 15.734 53
15 K. Nakajima Williams / Toyota 1:28:38.416 + 17.973 53
16 R. Grosjean Renault / Renault 1:28:39.798 + 1 тойрог 52
17 M. Webber Red Bull Racing / Renault 1:28:42.682 + 2 тойрог 51

Барианд ороогүй

J. Alguersuari Jr. Toro Rosso /Ferrari 1:28:20.443 осол
S. Buemi Toro Rosso / Ferrari 1:28:25.320 эвдрэл
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Trap says:

    im 999th xaxa

    GD Star Rating
    loading...
  2. qaz says:

    button hoorhii buur baihgu bolov oo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: