loading...
Нэг жилийн дараа буюу 2010 оны 10 сарын 4-10 ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын 4 дүгээр тэмцээн зохион байгуулагдахаар болжээ. Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/-ны дүрмийн дагуу тэмцээнээс нэг жилийн өмнө ОУОСХ-ны гишүүн үндэсний холбоодод тэмцээний урилгыг заавал хүргүүлэх үүргийг тухайн орон хүлээдэг учир тэмцээний албан ёсны урилгыг Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос эрхлэн дэлхийн 100 гаруй орны Оюутны спортын холбоодод электрон ба агаарын шуудангаар явуулсан байна. Энэхүү урилгад ОУОСХ-ны ерөнхийлөгч Ж. Киллиан, ЗБХорооны дарга, Эрүүл мэндийн сайд С. Ламбаа, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ын ерөнхий санхүүч Д. Баясгалан нар гарын үсэг зуржээ.
Тэмцээний сурталчилгааны ажлыг МОСХолбоо 2007 оноос эхлэн хоёр жил гаруй өмнөөс төрөл бүрийн хэлбэрээр, олон удаа ОУОСХолбоо, ОУСБХ-ны шугмаар явуулсан учраас гадаадынхан тус тэмцээний мэдээллийг эртнээс авч, оролцохыг ихэд сонирхож байгаа ба одоогоор 40 орчим орны баг тамирчид оролцно гэдгээ урьдчилан мэдэгджээ. Түүнчлэн 2009 оны 9 сарын 1-11-ны өдрүүдэд Италийн Милан хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах боксын насанд хүрэгчдийн тэмцээний үеэр Монголын олимпийн боксын холбооны төлөөлөгчид тус тэмцээний урилгыг 100 гаруй үндэсний боксын холбооны удирлагуудад нь тараан, сурталчилах ажлыг хариуцан гүйцэтгэсэн байна.
МОСХ-оос өөрийн эх орондоо дэлхийн оюутны аварга шалгаруулах шатрын тэмцээнийг 2002 онд, чөлөөт ба сонгомол бөхийн оюутны дэлхийн аваргыг 2006 онд тус тус амжилттай явуулж байсан арвин туршлагатай. Мөн Монголын боксын холбоотой хамтран 2007 онд Азийн аварга шалгаруулах боксын 24 дүгээр тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан, монголын баг тамирчид 2008 оны Бээжингийн олимпийн боксын тэмцээнд амжилттай оролцон тус бүр 1 алт, мөнгө, Миланы ДАШТ-нээс 3 медаль хүртсэн, манай оюутан боксчид өмнөх оюутны дэлхийн аваргын 2 тэмцээнд Казакстаны Алмата хотноо 2006 онд, ОХУ-ын Казань хотноо 2008 онд оролцон дэлхийн оюутны аваргын 1 алт, 1 мөнгө, 9 хүрэл медаль хүртэн өндөр амжилт үзүүлж байсан зэрэг нь Монголд олон орны тамирчид хүрэлцэн ирэх сонирхолыг ихэд төрүүлж байгаа үндэслэлүүд болсон юм.
Энэ тэмцээний эрхийг ОУОСХ-ноос 2007 оны 1 сарын 15 ны өдөр Итали улсын Турин хотноо болсон гүйцэтгэх хорооны хуралдаанаар манай улсад явуулах эрхийг олгосон бөгөөд тэмцээнийг Зохион байгуулах үндэсний хороо байгуулагдан ажилдаа оржээ.
Тэмцээн эхлэхэд нэг жилийн хугацаа үлдэж байгаа ба тэмцээнийг Улаанбаатар хотноо Буянт-Ухаагийн дэнж дээр шинээр босч буй Спортын ордонд болох хамгийн анхны дэлхийн хэмжээний арга хэмжээ болно.
loading...




saihan boloh bhoo ochij uznee hu
loading...
nba iin buh togloltiig endees tataj avna uu http://www.bball4.co.cc
loading...