loading...
Монголын оюутны спортын холбооны 20 жилийн ойн арга хэмжээ 2009 онд болж байгаа билээ. Энэ ойн хүрээнд тус холбооноос волейболын оюутны эмэгтэй багийн тамирчидаа Тайланд улсын Бангкок хотноо 2009 оны 10 сарын 04-11-ны өдрүүдэд эхэлсэн Азийн Оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын анхдугаар тэмцээнд оролцуулж байна. Нээлтийн ажиллагаа тэмцээн болж буй Бангкок хотын Тайланд- Японы залуучуудын төвийн хоёрдугаар спортын ордонд болж Азийн оюутны спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Чун Тон Гу /БНСУ/ нээж, ЗБХорооны дарга, доктор, хатагтай Матхана Сантиват баяр хүргэж үг хэлсэн байна.
Тэмцээнд Гонконг, Монгол, Тайланд, Хятад, Лаос, Шриланка, Малайзын 7 орны баг тамирчид оролцож, доорхи хуваарийн дагуу тойргийн журмаар тоглож байна. Тэмцээн маш амжилттай явагдаж байгаа байна.
Хуваарь ба дүн:
10 сарын 04 / Ням гариг/
- БНХАУ- Гонконг 3: 0
- Тайланд – Лаос 3:0
- Шриланка – Малайз
10 сарын 05 / Даваа гариг/
- Гонконг – Малайз
- Лаос – Монгол
- Тайланд- Шриланка
10 сарын 06 / Мягмар гариг/
- Монгол – Гонконг
- Шриланка – Лаос
- БНХАУ – Тайланд
10 сарын 07 / Лхагва гариг/
- Лаос – БНХАУ
- Гонконг – Шриланка
- Малайз – Монгол
10 сарын 08 / Пүрэв гариг/
- Шри-ланка - БНХАУ
- Малайз - Лаос
- Тайланд – Монгол
- 10 сарын 09 / Баасан гариг/
- Монгол - Шри-ланка
- Малайз – БНХАУ
- Гонгконг – Тайланд
10 сарын 10 / Бямба гариг/
- БНХАУ – Монгол
- Гонконг -Лаос
- Малайз – Тайланд
10 сарын 11 / Ням гариг/
- Хагас шигшээ 3-4 байрын төлөө
- Шигшээ тоглолт 1-2 байрын төлөө тоглоно.
Монголын оюутны эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Батжаргал, П. Буянжаргал, А.Наранцэцэг, Э.Мөнх-үйлс, Л. Отгонцэцэг, А.Пүрэвсүрэн, А. Уранцэцэг, Ч.Халиунаа, Г.Цэцэгжаргал, Г.Энхсайхан нарын 10 тамирчин, ахлах дасгалжуулагч Жин Ёон Ха /БНСУ/, дасгалжуулагч Б. Хэрлэн, орчуулагч Д. Мөнхцэцэг, багийн ахлагч Жан Жи Хон нарын албаны хүн багтжээ.
Энэхүү баг нь монголын оюутны эмэгтэй волейболын шигшээ багийг бүрдүүлэн Сербийн Белград хотноо 2009 оны 7 сарын эхээр “Дэлхийн оюутны зуны 25 дугаар Универсиад их наадам”-д амжилттай оролцоод ирсэн юм. Энэхүү баг дээр үндэслэн 2011 оны БНХАУ-ын Шинжинь хотноо болох дараагийн Универсиад наадамд эмэгтэй волейболын багийг оролцуулахаар МОСХолбоо дэмжин, манай оюутнуудаа одооноос бэлтгэж эхэлсэн байна.
loading...




manaih dandaa bagiin sportod hojigddog shuu dee!!!
loading...
dandaa ch bishee! Manai ohiduud Laosiig 3-0,honkongiig 3-1 eer hojood bna.
loading...
malaysia-g 3-0 hojloo,medaliin tuluu togloh bolomj haragdana.
loading...
mgl-thailand 0-3, mgl-sri lanka 3-0 bagiin sportoor 4 hojil avaad bna sh dee!!!
loading...