Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, МанЮ » Сүүдэрт нуугдсан эр

GD Star Rating
loading...

Манчестер Юнайтедын фэн би бээр өмнө нь та бүхэндээ Рүүнийгийн тухай “Юнайтедын зүрх” хэмээх нийтлэл бичиж сонордуулж байсан. Роналдог байхад маш олон хүн Манчестер гэхээр л Криштианог л яриад байдаг байсан. Одоо ч бас л хэвээрээ. Хүмүүс Роналдогүй бол энэ баг явахгүй гэж хэлсээр л. Юнайтед бол хэзээ ч нэг хүний баг биш. Агуу амжилтын ард чимээгүйхэн тоглогчдын суут авьяас нуугдаж байдаг юм. Багт зөвхөн Криштиано байдаггүй гэдгийг Рүүнийг багийн зүрхээр төлөөлүүлэн илэрхийлсэн. Энэ удаад баг болгонд байдаг чимээгүй оддын нэгийг танилцуулж байна. Гэхдээ Рүүнийгийнх шиг намтар түүхээс нь эхлэлгүй арай өөр маягаар бичихийг зорилооо.

Энэ бол мэдээж Пол Скоулз. Тэр магадгүй Английн лиг дэх хамгийн underrated тоглогч. Одоо 35 настай ч тэр яг л тэртээ 90-ээд оны дундаас эхтэй сүүлийн арав гаруй жилийн тогтмол гялалзсан тоглолтоо гаргасаар л. Тэр гэхдээ сайн тоглолоо гээд зарим нэгэн тоглогч шиг цээжээ дэлдээд үсчээд байдаггүй. Хийх юмаа хийчихээд чимээгүйн ертөнц рүүгээ уусаад алга болчихно. Гэхдээ түүнийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Нэг жишээ нь 2007 оны хавар Арсеналын Фабрегас “Оны шилдэг тоглогч”-д нэр дэвшсэний дараа Гуардиан сонины сурвалжлагч “Таны бодлоор өнөөдөр лигийн шилдэг нь хэн бэ? Криштиано Роналдо юу эсвэл Дидье Дрогба юу?” гэж асуухад тухайн үедээ 19 настай байсан тэрээр огтхон ч тээнэгэлзлэлгүйгээр “Би Пол Скоулз гэж хэлнэ. Учир нь тэр бүгдийг чаддаг: Тэр гайхалтай пасс хаяж, холоос хүчтэй цохиж гоол хийдэг. Тэр бол жинхэнэ тэмцэгч, нэг өдөр би түүний хэмжээнд хүрнэ гэж найдаж явдаг” гэж хэлсэн байлаа.

Манчестер дахь эхний он жилүүд

Юнайтедын өнөр гэр бүлд тэр 1992 онд нэгдэн орж, лигийн анхны тоглолтоо 2 жилийн дараа Бирминхамын эсрэг хийсэн ч харамсалтай нь 2-3-аар хожигджээ. Гэвч багийнхаа 2 гоолыг тэр хийсэн нь багт нэгэн шинэ од мэндэлж буйг илтгэсэн хэрэг байлаа. Гэхдээ тухайн үедээ түүнд гараанд гарах боломж үгүй байв. Харин жилийн дараа Кантона Кристал Паласын нэгэн фэн рүү кунфу үзүүлбэрээр довтолсон нь түүнд өөрийгөө жинхэнээсээ харуулах боломжийг гаргаж ирсэн юм. Түүний анхны гардаж үзсэн цом нь 1996 оны ФА кап-ын цом байлаа. Уг шигшээ тоглолтод тэр маш сайн тоглосон гэгддэг. Жилийн дараа гэхэд тэр Рой Кийнтэй төвийн хагасыг эзэгнэх боллоо. 1999 он бол Юнайтедын оргил амжилтын жил. Трипл хийсний дотор Аваргуудын лигт Байерныг хожсон түүхэн ялалтыг өдгөө бүгд л шагшин ярилцана. Харамсалтай нь тэр финалд оролцож чадаагүй юм, учир нь хагас шигшээд Ювентустай тоглоход 2 дахь шар картаа авснаар финалыг өнжих хэрэгтэй болсон юм. Харин Холбооны цомын финалд тоглолтын хувь заяаг шийдсэн 2 дахь гоолыг Скоулз хийсэн билээ.

Гоолдох дуртай цэвэрлэгч

Тэр уг нь хамгаалалтын хагас хамгаалагч. Гэхдээ түүний гоолдох чадварыг харахаар бас л бахадмаар. 90-ээд оны сүүлээс эхлээд лигт улирал бүр доод тал нь 6, дээд тал нь 9 гоол хийж байлаа. 2000/2001 оны улирлын Аваргуудын лигээр 12 удаа тоглохдоо 6 удаа гоолдсон гэж байгаа. Хэр баргийн сайн довтлогч хүртэл хатуу ширүүн өрсөлдөөнтэй Аваргуудын лигт 50 хувийн амжилт үзүүлж чаддаггүй билээ. 2003 он бол түүний жил байлаа. Багт ирээд долоо дахь лигийн тайтлаа авснаас гадна өөрөө 33 тоглохдоо 14 гоол хийсэн нь “Оны шилдэг” болгов. Дараагийнх нь 2 жилд ч гэсэн бас л арваад гоол хийсэн. 2004 онд тэр шигшээгээсээ зодог тайлах үедээ 66 тоглолтод хэдийнэ 14 гоол хийчихсэн байлаа. Сарын өмнө Бэшикташтайтай тоглоход хийсэн гоол нь 568 дахь тоглолтын 139 дахь гоол нь болжээ.

Энэ шавилхан эрийн(ердөө 1,7 м чац нь түүнийг лигийн одой нарын эгнээнд багтаадаг) гоолдох чадварын нууц нь юунд байна вэ? Түүний тархи гэж хэлж болно. Тэр тоглолтын явцыг араас нухацтай ажиглаж байгаад байрлалаа маш зөв эзэлж зогсдог. Тэгээд өөрийнх нь ээлж ирэнгүүт 2-р эгнээнээс хүчирхэг хөлөөрөө их буу мэт “пан” хийлгэдэг. Булангийн цохилт дээр ч тэр сийрэг нэгэн. Хүний өөрийн бүх тоглогчид мөргөх гээд хаалганы өмнө овоорох цагаар тэр алсаас сиймхий тааруулахыг хүлээгээд зогсож байдаг. Угаасаа намхан хүн юу гэж тэнд давхар овооролцох вэ дээ. Гол нь тэр алсаас харж зогсохдоо эсрэг тоглогчдоосоо сэмээрхэн мултардаг. Тэгээд булангийн нэгэн тактик болох газраар өнхөрч ирсэн бөмбөгийг шууд л хаалга руу явуулчихдаг. Түүний гоолын жагсаалтад ийм гоол хэд хэд бий.

Талбайн гадна ч тэр тэмцэгч

Үнэн хэрэгтээ тэр өвчнийхөө эсрэг хамгийн их тэмцдэг. Астма гэдэг бол амаргүй өвчин. Хүнд агаараас чухал зүйл гэж үгүй. Амьсгалахад бэрхшээлтэй болоход хүнд ямар хэцүү байдгийг хүчилтөрөгч хэрэглэдэг амьд эд эс бүхэн дэндүү сайн мэднэ. Португалын хэт их халуун нь түүнд 2004 онд шигшээгээсээ зодог тайлах бодлыг өгсөн гэдэг. Тэр тэгэхээр аргагүй л зөв газартаа хүн болж төрсөн гэлтэй. Будант Английн нар үздэггүй цаг агаар нь түүнд яг тохирсон гэлтэй. Тэр мөн 2005 оны 12 сард Бирминхамын эсрэг тоглохдоо толгойдоо маш хүнд гэмтэл авч байсан.

Улирал бүр л арваад гоол хийдэг байсан тэр энэ улирлыг ердөө 2 гоолтойгоор өндөрлөсөн байдаг. Учир нь тэр дээрх гэмтлийн улмаас улирлын эцэс хүртэл талбайд гараагүй билээ. Ирэх улиралд нь тэр гэмтлээс ирэхдээ дахин шинээр төрж, Карриктай гайхамшигтай хослон тоглосоор Челсид алдаад байсан аваргын титмээ эргүүлэн авсан юм. Түүний тэр аймшигт гэмтлийн ул мөр нь одоо ч харагддаг. Баруун нүдэн дээрх сорви нь түүнд бүтэн нэг улирлыг өнжөөсөн гашуун дурсамжийг санагдуулдаг биз ээ. Түүнийг гэмтлээс ирсний дараа Сэр Алекс “Тэр манай энэ улирлын шилдэг шинэ цэрэг” хэмээн хошигносон нь санамсаргүй хэрэг биш байлаа.

Гэр амьтай од

Түүнээс төгс өдөр ямар байх талаар асуухад “Үдээс өмнө бэлтгэлээ хийнэ, дараа нь хүүхдүүдээ сургуулиас аваад цай уунгаа хамт тоглож байгаад унтуулна. Энэ бол жинхэнэ төгс өдөр” гэж хэлдэг. Бусад тоглогчид шөнийн цэнгээний газраар эргэлдэж, сонин хэвлэлийн бай болсон шуугиан дэгдээж байхад тэр гэртээ бүгж суудаг. Хоёулаа 12 настай байхаасаа эхлээд л хамт мөр зэрэгцсэн Гари Нэвилл “Тэр бага байхын л гэр лүүгээ яардаг хүүхэд байсан. Тэр юмаа ярьдаггүй болохоор би одоо хэр нь түүний талаар сайн мэдэхгүй. Түүнд маш нууцлаг юм байдаг” гэсэн нь нэг талаар түүнийг дэндүү даруухныг илтгэх мэт. Скоулз өөрөө ч үүнийг баталдаг. “Олон нийтийн өмнө ил гарах гэдэг бол миний хувьд маш том асуудал. Би өөрийнхөө талаар ярихыг үзэн яддаг, энэ бол миний хувьд гутамшиг” гэж хэлсэн нь түүний хэчнээн даруухныг хэлж байна. Тийм л болохоор хүмүүс түүнийг сайн мэддэггүй байх. Үүний нэг нотолгоо нь тэр аль хэдийнэ хорин хэдэн цом авчихаад байхад ямар ч баг түүнийг урвуулах талаар ятгалга хийгээгүйд байгаа юм. Гиггз, Нэвилл, Кийн нарыг наймааны цонх болохоор сурагладаг байсан удаа бий. Гэхдээ хэрэв Скоулз дээр санал ирсэн бол Фэргюсон тэдгээр тоглогчдын нэгэн адил шууд л няцаах байсан нь тодорхой. Учир нь түүнд Скоулз онцгой их хэрэгтэй. “Тэр зүгээр л бриллиант. Түүний хүчээр энэ олон жил миний баг ажиллаж ирсэн. Хол ойроос ялгалгүй пасс өгдөг, өөрөө хуураад хүчтэй цохидог, гүйцэтгэлд маш сайн” гэж Сэр Алекс нэгэнтээ өгүүлжээ.

Олон талт тоглогчид сул тал бас бий

Даруухан эрийг гэхдээ хамтрагчид нь сайн мэддэг. Гэхдээ бараг л Юнайтедын хүрээнд гэхэд болно. Бобби Робсоноос эхлээд Дэвид Бэкхамаар дамжаад Македа, Вэлбек нар л түүнийг хамгийн зөвөөр үнэлдэг. Учир нь тэд л бэлтгэлээс эхлээд үргэлж л хамт байдаг. Тэд бүгд нэгэн зүйл дээр санал нэгддэг нь түүн шиг олон талт тоглогч Англид маш ховор гэж баталдаг. Талбай дахь мэдрэмж, бөмбөгтэй харьцах чадвар, см-ын зөрүүгүй пасс, түргэн сэтгэх чадвар, алсын хүчтэй цохилт гээд л бүгд нэгэн биенд цогцолсон. Үүгээрээ тэр сүүлийн арван хэдэн жилийн Английн нэгэн шилдэг тоглогчид баттай тооцогдсоор ирсэн. Түүнд гэхдээ сул тал бий. Тэр нь мэдээж нуруу намхнаас шалтгаалаад хоёрдугаар давхарт тааруу.

Тэр мөн заримдаа хөлбөмбөгийг воллейбол гэж андуураад байдаг. Угийн намхан нуруу нь гол буруу нь байх даа. Угаасаа ч Марадона, Месси гээд намхан тоглогчид гараараа тоглож л байсан. Гэхдээ түүний хамгийн сул тал нь цагаа олоогүй хийдэг такл. Бага зэрэг хурд дутагддаг нь нөлөөлдөг байх. Энэ байдлаасаа болж нэлээн хэдэн удаа талбайг чөлөөлж байсан. Эдгээрээс хамгийн гашуун нь 1999 оны Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт. Ювентустай тоглоход айлын тоглогчийн хөл рүү шаардлагагүй шахам орсноор финалыг өнжиж байсан. Хэдий Юнайтед финалд гайхамшгийг үзүүлж аваргалсан ч түүний хувьд өөрөө тоглоогүй болохоор харамсалтай санагдаж байсан байх. Гэхдээ тэр энэ алдаагаа арваад жилийн дараа дарж цайруулсан юм. 2008 оны хагас шигшээд Барселоныг түүний хийсэн ганц бөмбөгний ачаар буулган авсан. Тэр ингэж алдаагаа зассан нь цаашдаа аваргалах нөхцлийг бүрдүүлсэн билээ. Шигшээ тоглолтонд ч гэсэн тэр сайн тоглосон. Хажуугийн шугамнаас Браунтай хослож тоглоод тэр довтолгоо нь цааш гоол болж байсан. Ингээд тэр өөрийн гараар авч үзээгүй цомоо гардаж үзсэн юм. Тэр одоо клубын түүхэнд авч болох бараг бүх цомыг авч үзсэн. Лигийн аваргыг 10 удаа, цомыг 4 удаа, Аваргуудын лигийг 2 удаа авснаас гадна клубын дэлхийн аварга ч боллоо. Мөн 6 удаа Коммунити шилд, 2 удаа Карлинг капын аварга болсон.

Амжилтаас амжилт уруу ахисаар

Уг нь ийм насан дээр түүн шиг бүх алдрыг хүртсэн тамирчинд биеийн амрыг хараад хэвтэж байх сан. Гэтэл тэр дахиад л шинэ оргил руу тэмүүлсээр л. “Би өмнөх шигээ олон гоол хийж чадахгүй байна. Гүйцээлтэн дээрээ ажиллах хэрэгтэй” гэж хэлээд бэлтгэлийн цагийг үргэлж сунгаж хийдэг гэх. Дахин хэдэн цом авахыг хүсч байгаа түүнийг сүүлийн үед дасгалжуулагчид нэлээн бөөцийлөх болсон гэнэ. Байсхийгээд л ямархуу байна гэж асуух, нэг өдөр амрах уу гэх зэргээр санаа тавьж байгаа ч тэр бүрт нь дуугүй л толгой сэгсэрч байгаа тэрээр “Надад тоглох цаг бага үлдсэн гэж би мэдэж байна, тиймээс бэлтгэл бүр дээр, тоглолт бүр дээр амьдрал минь болсон хөлбөмбөгөө амтлахыг хамгаас илүүтэйгээр хүсч байна” гэж хэлж байгаа нь түүнийг хайрлах хайрыг минь улам лавшруулна.

Чи хэзээ ч зодог тайлж болно, гэхдээ чи биднийхээ зүрх сэтгэлд өнө мөнхийн домгоор нэгэнт хоногшсонсон бүлгээ.

GD Star Rating
loading...
Сүүдэрт нуугдсан эр, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

25 Сэтгэгдэл

  1. KAPMELO says:

    first shuu dee
    giggs-n adil ene bol aimd domog.
    daanch suuliin uyd evgui evgui tackle hideg boltson..
    tuneesee bolood cart iheer avaad bgaa

    GD Star Rating
    loading...
  2. KAPMELO says:

    2007-2008 onii ulirald barca-n esreg hisel goal-g hezee ch martahgui..

    GD Star Rating
    loading...
  3. Huildar says:

    ene shar tolgoit ch sain shu sain

    GD Star Rating
    loading...
  4. nisdeg_melkhii says:

    aragui l sain togloch shuu uneheer mundag bas yamar goyo daruuhan gej bodnoo?

    GD Star Rating
    loading...
  5. Chelsea says:

    Mash sain toglogch. Goyo bichij… Er ni uli suuritai goyo bichdeg zaluu.

    GD Star Rating
    loading...
  6. buya says:

    ene uneheer sn togolochoo! ser alecs 1 udaa survaljlagch tanii bodloor manu-iin hamgiin shildeg hairtai togoloch hen be? gej asuuhad ter shuud l paul skoulz gej helj bsan. ter helehdee skoulz shig odor bur mash ih beltgel hiideg sharguu togoloch bhgui . ter tologololtiig mederdeg togololond yu heregtei bga . nogoo bagiin sul tal yu bgaag medej chaddag . tegeed nadruu hardag harin bi tuuniig selgeegeer oruuldag . ter yag heregtei baisan zuiliig hiij chaddag gej helj bsan sanagdaj bna . ( heden jiliin omno) .

    GD Star Rating
    loading...
  7. KAPMELO says:

    say c1eer daldaga amaraa neeree aimar yrij bnaa
    premier leagut ali bagiig demjdeg ve gsn chn manu-giin hojigdol tentseegees kife avdag ch geh shig….
    muuhai daldaga gar shu neeree

    GD Star Rating
    loading...
  8. reds says:

    saihan bichjee neeree l bidniihee setgeld domog uldene dee.unheer aguu toglogch shuu manai giggs neville scholes 3 bol estoi bagiinhaa toloo gesen unheer aguu toglogch nar rooney-g ch bas tm boloh bh gej bodood bgan.adminaa giggs-iin talaar oruulj ogoorei saihan medee oruulj ogsond tnx.barca-d hsen goal jinhen tasarchihsan goal bsan shuu valdes yj ch chadaagui shd jinhen shildeg.

    GD Star Rating
    loading...
  9. Seke says:

    Silvestre -н тухай бичих гэж байгаан юм болов уу гэж бодлоо шд.

    GD Star Rating
    loading...
  10. bball4.co.cc says:

    nba iin buh togloltiig endees tataj avna uu http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...
  11. crusader says:

    дажгүй нийтлэл байна. Гэхдээ МАНЮ-ийн амьд домог нь яах аргагүй Гиггз. Гиггз яг л Миланы Мальдинитай адил багийн амьд домог. Үүнтэй хэн ч маргахгүй бизээ.

    GD Star Rating
    loading...
  12. enkh says:

    Saihan niitlel bolson bnaa , , , Scholes bol yah argagui shildeguudiin neg l dee, ene buural tolgoit Budant Alibionii hanhuu chini delhiin shildeg tseverlegch nariin neg ni bgam daa position deeree,

    GD Star Rating
    loading...
  13. enkh says:

    martsanaas bi bas Crusader-tei sanal neg bnaa MANU-n amid domog bol yah argagui Ryan Giggs, ter bol orchin tsagiin soccer-n shildeg classic winger yum daa, , , negen tsagt tuuniig England-n shigsheed urvuulahiin tuld Budant Alibionii irgen bolgoh sanal tavij bsan gedeg, , , mun minii bodloor aldart C.Ronaldo ch gesen anh MANU-d irehed joohon huuhed bsan uchir (20 ch hureegui), ter tuunees mash olon zuiliig surch delhiin shildeg bolgohod ni tusalsan gej bodoj bn , , , manai 2 adilhan winger shuu dee, , ,

    GD Star Rating
    loading...
  14. manu says:

    aya yaya Олонбаяраа chamd bayarlaa iim shan niitlel niitelsend argagui scholes suudert nuugdsan zaluu anh GIGGS BECS 2iin daraa ni ROONEY CR7 2iin suudert l blaa daa hoorhoo.MANU-g 5n jiliin omnoos demjdeg blaa ter ued ch RYAN GIGGS, PAUL SCHOLES, RUUD, ROY KEANE 4 laadag bj dee. barcagiin esreg hiisen uneheeriin GLORY GLORY goal bsan l da

    GD Star Rating
    loading...
  15. manu says:

    KAPMELO toi sanaa niilj bna muu daldaga anhaa t1 amitan roma g ni hojsonii toloo uzen yadaad bhda yahavde MANUgiin fenuud odoo haishaa yum be BURNLEY g uzen yadah yum uu balai yum

    GD Star Rating
    loading...
  16. manu says:

    ter dr bgaa GIGGS SCHOLES 2iin zurag ed ueiinh ni zurag yum shig bna daa yanz ni 96 oniih ni FA iin h ni tsom yum bhdaa

    GD Star Rating
    loading...
  17. TJL says:

    “Buural Khan Khuu”teigee ch yu yarihavdee.. bi ManU giin fan bish ch gsn tuuniig urgelj shagshsaar irsen, yalt chgui hiih zuilee henees ch dutuugui hiiseer l yvaa hun.. God bless you Paul..

    GD Star Rating
    loading...
  18. Barca, says:

    yneheer heleh ygch alga, yamarch goy nairuulagatai bichdeg yumdee, bi uul n Barca fan l dee, gehdeel eniig unshihad taatai bailaa, togs nairuulagatai bichjee,

    GD Star Rating
    loading...
  19. FC Liverpool says:

    Үнэхээр сайхан бичжээ. Скоулз хэрвээ дасгалжуулагч болвол хол явна шүү

    GD Star Rating
    loading...
  20. tuvshin_41 says:

    saihan bichij carmelo toi sanal neg bna uneheer tiim shuu. bid odoo BURNLEY g uzen yadah yumuu haashain

    GD Star Rating
    loading...
  21. davka says:

    бүлгээ гэнээ….. кеке

    GD Star Rating
    loading...
  22. Alia says:

    ene uneheer gaigui bichdeg zaluu bna chi shuu ! MANU-n 18-g medehgui batsaanuud l bdag bh uur ch yu helhev de

    GD Star Rating
    loading...
  23. shinobi says:

    aguu hvn shvv saihan niitlel bna. Bayarlalaa!!!
    gehdee toglogch bhdaa sain bsan hvn dasgaljuulagch bolhoor muu bdag gesen bichigdeegvi huuli bdag bhaa.Jishee:Allan shereri toglogch bhdaa mundag bsan harin Newcaslte-d dasgaljuulhaar ochson odoo newcastle dooshoo unasan.Sir Alex Ferguson:Scoutlandiin Queen’s Park-t garaagaa hiihdee bas tiim svrhii toglogch bgaagvi yamar saindaa l oron garan toglogch gedeg bsan harin odoo bol Man Utd-g dasgaljuulahdaa Man utd-d avaagvi tsom gej alga.yamar saindaa Sir gesen hvdetgeliig abch Man Utd baitugai Englandiin hulbumbugiin holboond iheehen bair suuri ezleh hvn bollloo geh met… Gehdee Scouls-iig yaaj medheb yamarch bsan amjilt hvsie daa.

    GD Star Rating
    loading...
  24. энхтөр says:

    INTECH LLC Компьютер дуудлага, засвар үйлчилгээ /Баталгаатай, Чанартай, Шуурхай, Мэргэжлийн инженер/
    - Компьютерийн бүх төрлийн системийн гэмтэл засаж форматлана.
    - вирус устгаж вирусын программ суулгана.
    - Дотоод техникийн гэмтэл оношилж засна.
    - Бүх төрлийн программ суулгана.
    - 1000 төрлийн тоглоом сонгож суулгана.
    - Устсан файл сэргээнэ.
    - Дотоод сүлжээ, интернет тохиргоо хийнэ
    Танай байгууллага компьютерийн инженергүй бол манайд хандана уу
    Найдвартай чанартай үйлчилгээг үзүүлнэ.
    Та эвдэл бид засая… INTECH
    ДУУДЛАГЫН УТАС: 96012342, 88303131

    GD Star Rating
    loading...
  25. ЛувсанпэрэнлэйсамбуудоржготовМАНЮ says:

    reggie yellow- г би хэзээ ч мартахгүй

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: