loading...
ПЛ-ийн 8-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа. ПЛ-ийн энэ тойргийн төдийгүй Европын энэ долоо хоногийн хамгийн том тоглолт Стэмфорд Бриж цэнгэлдэхэд Челси – Ливерпуль багуудын хооронд болов.
Челси өмнөх тойрогт Уиганд 3:1-ээр хожигдож, үндсэн хаалгач Петр Чехээ алдсан байсан бол Ливерпуль өмнөх тойрогт Халлыг 6:1-ээр бут ниргээд байлаа. Гэхдээ долоо хоногийн дундуур Аваргуудын лигт Челси хожиж, Ливерпуль хожигдсон байсан.
Багуудын бүрэлдэхүүний хувьд Челси төвдөө 4 төвийн хамгаалагч буюу Эссьен, Лампард, Баллак, Декугээ зэрэг гаргасан нь сонирхол татаж байсан. Мөн Боссингваг Иванович, Чехийг Илариу орложээ. Ливерпулийн хувьд Жеррардыг урагшлуулж, төвдөө Машерано, Лукас нарыг гаргаж, Бенаюнийг сэлгээнд үлдээсэн байсан. Эндээс Челси талбайн төвд илүү тоглох гэсэн, Ливерпуль хамгаалалтаа нэлээд анхаарсан байдалтай харагдаж байсан.
Эхний үед Челси яльгүй илүү байж, өрсөлдөгчөө бодвол арай олон аюултай довтолгоо хийсэн ч гоол хийж чадаагүй, 0:0-ээр дууссан.
2-р үе ч эхнийхтэйгээ ойролцоо үргэлжилж байсан. Харин 60 дахь минутанд Машерано талбайн төвд бөмбөгөө нухаж байгаад алдахад Эссьен Декуд, Деку Дрогбад дамжуулж, Дрогба хөндлөн дамжуулалт хийснийг Анелька алдалгүй цохиж, Челси тэргүүлж эхэлсэн. Анелькагийн хувьд улирал эхлээд 5 дахь гоолоо хийсэн нь энэ. Энэ гоолын буруутан нь яах аргагүй Машерано.
Гоол хийсэн Челси ерөнхийдөө тоглолтыг хянаж, давуу байдлаа хадгалсан тоглолтыг тоглолт өндөрлөтөл үзүүлж чадсан болно. Ливерпуль тоог тэнцүүлэх нь бүү хэл дахиад нэгийг алдсан. Шүүгчийн мэдлийн цагт Дрогба Каррагерийг аргалаад Малудад оновчтой дамжуулалт өгч, Франц хагас хамгаалагч тоглолтын 2 дахь гоолыг хийсэн. Ингээд Челси ПЛ-ийг дахин тэргүүлж эхлэв. Талбай дээрээ Ливерпулээс хавьгүй илүү тоглож хожлоо. Анчелоттигийн тактик амжилттай хэрэгжиж, ПЛ-ийн мэргэн бууч Ф. Торрес болон Ливерпулын ахлагч Стивен Жеррард нарыг юу ч хийлгэсэнгүй.
Энэ тойргийн хамгийн гол тоглолт нь Челси-Ливерпуль байсан бол хамгийн үзүүштэй тоглолт нь Арсенал – Блекбэрн байв. Эмирайтс цэнгэлдэхэд зочилсон Сэм Аллердайсийн баг арагшаа шигдэж хамгаалахыг илүүд үзсэнгүй, зоригтой тоглолоо. Гэвч энэ зориг нь тэднийг 6:2-оор хожигдоход хүргэсэн юм.
Зочид ердөө 4 дэх минутанд л гоолдож дөнгөснөөр залуу хаалгач Вито Маннонегийн 359 минут хаалгаа хоосон манасан амжилтыг тасалдуулсан юм. Гэхдээ хариуг нь Арсеналын шинэ хамгаалагч Вармилен 16 дахь минутанд барьж, тэнцүүлсэн. Тэрээр Аршавин, Фабрегас нарын эхлүүлсэн довтолгооныг гүйцээн, зүүн хөлөөрөө хүчтэй цохиж гоол хийсэн юм. Бельги хамгаалагч улирал эхэлснээс хойш хэдэн ч гоол хийчихэв дээ?
Гэхдээ зочид удаагүй дахиад тоогоор илүү гарсан. Дэвид Данн сөрөг довтолгоонд ороод цохилт гүйцэтгэсэн нь Галласын биенд чиглэлээ өөрчлөн Арсеналын хаалганд орсон. Гэвч энэ тэргүүлэл ердөө удсангүй. Арсеналын ахлагч энэ удаа дэд ахлагчдаа оновчтой дамжуулалт өгч, Голланд довтлогч тоог тэнцүүллээ.
Эхний үе 4 гоолтой ийн өндөрлөсөн. Харин 2-р үед ч 4 гоол орлоо. Гэхдээ энэ гоолуудыг бүгдийг нь Арсенал хийсэн. 2-р үе дөнгөж эхлээд Блекбэрнд шүүгч торгуулийн цохилтын эрх өгсөн бол тоглолт арай өөр байж болох байсан байх, гэвч шүүгч Данныг унагаасан тоглолтонд пенальти заагаагүй.
Фабрегас эхлээд Аршавинд оновчтой дамжуулалт өгөөд тоо 3:2, дараа нь өөрөө гоёмсог цохилтоор тоог 4:2, удалгүй Тео Уолкоттод оновчтой дамжуулалт өгөөд тоо 5:2. Фабрегас үнэхээр супер тоглолтыг үзүүлсэн. 1 гоол хийж, 4 оновчтой дамжуулалт. Түүнийг одоо сэлгээнд суулгахаас яахав. Үлдсэн хугацаанд Бендтнер дахин нэг гоол хийж, залуу Арсенал талбай дээрээ Блекбэрнийг 6:2-оор хожлоо.
Вест Хэм энэ тойрогт талбай дээрээ Фулхэмийг хүлээн аван тоглож, эвийн гэрээ байгууллаа. Талбайн эздийг 90 дэх минутанд гоол хийсэн Станислас хожигдлоос аварсан. Гэхдээ шүүгчийн сүүлийн шүглийн дууны дараа Аптон Паркт цугласан хөгжөөн дэмжигчид багийнхаа амжилтанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байлаа. Тэд эхний ПЛ-ийн эхний тойргоос хойш нэг ч хожил аваагүй явна.
Эвертоний 5 дараалсан хожлын цуврал тасалдлаа. Тэд талбайдаа Стоктой оноо хуваав. Долоо хоногийн дундуур Эвертон хаа хол Беларус зочилж хүнд тоглолт хийсэн. Өнөөдрийн тоглолт ч ерөнхийдөө хатуу ширүүн болсон. Эвертон, Сток аль аль нь дундаж амжилттайгаар ПЛ-ийн 10, 11-р байранд бичигдэж байна.
Маргааш Астон Вилла – Манчестер Ситигийн тоглолт болно. Энэ тоглолтонд Э. Адебайор тоглох бөгөөд ПЛ-ийн 9-р тойрог 2 долоо хоногийн дараа болно. Ирэх долоо хоногт ДАШТ-ийн урьдчилсан тоглолтуудтай.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Челси” – “Ливерпуль” – 2:0 (0:0)
Гоол: Анелька, 60 – 1:0, Малуда, 90 – 2:0.
“Челси”: Илариу, Терри, Карвалью, Э. Коул, Иванович, Эссьен, Лэмпард, Баллак, Деку (Малуда, 76), Анелька, Дрогба.
“Ливерпуль”: Рейна, Каррагер, Шкртел, Инсуа (Аурелио, 83), Джонсон, Лукас (Бабель, 76), Маскерано, Риера (Бенаюн, 67), Кёйт, Джеррард, Торрес.
“Стэмфорд Бридж” (Лондон). 41 732 үзэгч.
“Арсенал” – “Блэкберн” – 6:2 (3:2)
Гоол: Нзонзи, 4 – 0:1, Вермален, 17 – 1:1, Данн, 30 – 1:2, ван Перси, 33 – 2:1, Аршавин, 37 – 3:2, Фабрегас, 57 – 4:2, Уолкотт, 75 – 5:2, Бендтнер, 89 – 6:2.
“Арсенал”: Манноне, Вермален, Галлас, Клиши, Санья, Сонг, Фабрегас (Рэмзи, 76), Диаби, Росицки (Уолкотт, 69), Аршавин (Бендтнер, 76), ван Перси.
“Блэкберн”: Робинсон, Шимбонда, Живэ, Ольссон, Якобсен, Нзонзи, Данн (Маккарти, 62; Хойлетт, 70), Эндрюс, Эмертон (Педерсен, 56), Диуф, Ди Санто.
“Эмирейтс” (Лондон). 59 431үзэгч
“Эвертон” – “Сток Сити” 1:1
Гоол: Хут, 49 (0:1), Осман, 55 (1:1).
“Вест Хэм” – “Фулхэм” 2:2
Гоол: К.Коул, 16 (1:0); Мерфи, 47, пен (1:1), Гера, 57 (1:2), Станислас, 90(2:2).
ПЛ-ийн явц
|
|
баг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1 | Челси | 8 | 7 | 0 | 1 | 18-6 | 21 |
| 2 | Манчестер Юнайтед | 8 | 6 | 1 | 1 | 19-8 | 19 |
| 3 | Тоттенхэм Хотспурс | 8 | 5 | 1 | 2 | 19-12 | 16 |
| 4 | Арсенал | 7 | 5 | 0 | 2 | 24-10 | 15 |
| 5 | Ливерпуль | 8 | 5 | 0 | 3 | 22-12 | 15 |
| 6 | Манчестер Сити | 6 | 5 | 0 | 1 | 14-7 | 15 |
| 7 | Сандерленд | 8 | 4 | 1 | 3 | 16-13 | 13 |
| 8 | Астон Вилла | 6 | 4 | 0 | 2 | 9-5 | 12 |
| 9 | Бёрнли | 8 | 4 | 0 | 4 | 7-16 | 12 |
| 10 | Эвертон | 7 | 3 | 1 | 3 | 9-11 | 10 |
| 11 | Сток Сити | 8 | 2 | 3 | 3 | 6-10 | 9 |
| 12 | Уиган Атлетик | 8 | 3 | 0 | 5 | 8-15 | 9 |
| 13 | Болтон Уондерерс | 7 | 2 | 2 | 3 | 10-11 | 8 |
| 14 | Бирмингем Сити | 8 | 2 | 1 | 5 | 5-8 | 7 |
| 15 | Фулхэм | 7 | 2 | 1 | 4 | 6-10 | 7 |
| 16 | Блэкберн Роверс | 7 | 2 | 1 | 4 | 8-15 | 7 |
| 17 | Вулверхэмптон | 8 | 2 | 1 | 5 | 7-14 | 7 |
| 18 | Халл Сити | 8 | 2 | 1 | 5 | 8-20 | 7 |
| 19 | Вест Хэм Юнайтед | 7 | 1 | 2 | 4 | 8-11 | 5 |
| 20 | Портсмут | 8 | 1 | 0 | 7 | 4-13 | 3 |
loading...




Nuguu noomoo ch biluu moomoo ch biluu goomoo ch biluu orj irj hugshchuud enee teree hutsahgvin baihdaa?
loading...
Rafa uuruu bagaa sain togloson gej dugnesen bna lee shde. Manai hamgaalalt unuudur uridniihaasaa sain bailaa, world class toglogchdiin yalgaa garlaa gej helsen bna lee.
loading...
damtsag zailaa chi ,chinii bag hamraaraa gazar morgoo biz dee
Chelsea uragshaa go go turuulne shuuu
loading...
Naizuudaa, mani sogtuu baigaa deeree ueneee helehuu. Bi gomo l doo. Tegeed Drogba-d durlatsiimaa ! Oor zuilgui shuu
loading...
gishuunchleltei bolmoor baina hunii ner dawhardaj bas orohgui tiimee bodoj uzeh heregtei bnaa sportnewsiinhee
loading...
Huildar-t
Tsetserhehed bas uchir baidag yum andaa. gehdee bi yaj tsetserhsenee medehgui l bn shuu
Uursduu ehelj huniy demjdeg bagiyg doosh n hiyn hun zuruuleed umuuruhuur tsetserhsen boldgiym uu? MANU Chelsag hojin intr geheer n hariulj bn. Chi harj l bay daraa ni yari l daa.
Uneheer Live Manug gargaahgui hojchihno. Manu 2 hojigdoltoy bolno. Ingej l helsen chamd bol tsetserhsen yum bn tiym uu? hehehe
loading...
Harin tiyn shuu gishuunchleltey boloyoooooooooo. Ugui yadaad ene balay heruul uduud baidag garuudad daruulga bolno sh te. Sport newsiynheen ene talaar ajil hiygeech dee teghu?
loading...
chelsea chadahguieee ene jil ARSENAL AVAH BOLNO
loading...
arsenal ene jil arai amjkuee. top 4-n huvid bol heveere l bna. bi batalj bna kk. chelsea l turuuluh bolovu? hegdee liverpool neg turuulvel shan l yum. gehdee hetsuu l bolovu? er ni sport chin nil ergelzee yum bn shde. kk
loading...
ene ganaa geed gar yamar huurchihsun zun bilegch ve boloogui bga togloltiig l hen hojhiig ni helchih ymaa buur hen goal hhiig ni hurtel helchlee shuu aimar aimar bisherchlee ene jil liv chadahgui ee manchesteriin 2bagt 2uuland ni hojigdono harj l bgaarai manu urdniihaa bodvol oor toglolttoi bolson shdee huuhdee.hainga togolhoo bolison shuu tanaih spurs-d yaj onih bolloodoo sanaj bga biz dee liv yvahguiee ene jil.bi cham shig zon bilegch bish bolhoor hen goal hhiig ni medehgui ym bna.
loading...
ene uneheer goe toglolt blsn shuu CHELSEA GOOOOOOOOOOOOOOOOOO
loading...
HAMGIIN BAYARLAMAAR NI REAL HOJOGDCHIHSON SHUUUUUUUUUUUUUUUUUU
loading...
I LOFFFFF SOCCER
loading...
GOKiin xulbumbugiin temtseend Faprik turuulsen shig Chelsea saixan toglolt uzuullee!!!!!!!! daxiad ch goe xulbumbug uzuulnee!!!
loading...