loading...
Юта Жаззийн довтлогч Карлос Бузер өнгөрсөн зун өөрийн гэрээгээ цуцалж, чөлөөт агент болох эрхтэй байсан ч тэгээгүй, багтаа дахин нэг улирал тоглохоор болсон. Ирэх улирлын цалинд Бузер 12.7 сая доллар авна.
Гэхдээ Бузер – Жаззын ирээдүй тодорхойгүй байна. Учир нь Бузер Жаззд энэ улирлыг дуустал тоглох эсэх нь эргэлзээтэй аж. Тоглолоо ч гэсэн ирэх улиралд өөр баг сонирхох бололтой.
Энэ зун Бузер “Би Хит юм уу Буллзэд тоглох болвол үүнд дуртай байх болно” гэж ярьж байсныг олон хүн, тэр тусмаа Жаззынхан мартаагүй байгаа. Ямар ч байсан Солт Лейк хотод Бузер зарим фэнүүдээ алдсан нь үнэн. Мөн Жаззын зүгээс Бузерийг зарах талаар судалж байсан нь ч тодорхой байсан.
Өнгөрсөн долоо хоногт Жазз бэлтгэлийн кампаа нээсэн. Бузер энэ үеэр “Баг намайг эргүүлээд авсан. Би энд байна, энд байгаадаа баяртай байна” гэж хэлжээ. Зарим фэнүүд Бузерийн үнэнч занд эргэлзэж байгаа байх. Бас Бузер өнгөрсөн жилүүдэд гэмтэл бэртлээс болж олон тоглолт өнжиж байсан, энэ улиралд гэмтвэл Жазз хэцүү байдалд орно. Бузерийн гэрээ тэртээ тэргүй ирэх зун дуусаж, чөлөөт агент болно. Тэр цагт Жазз Бузерийг зүгээр л алдах юм. Хэрэв энэ улиралд түүнийг солилцоонд ашиглавал ядаж оронд нь гайгүй тоглогч авах боломжтой.
Жазз өөр нэгэн довтлогч Пол Милсаппын гэрээг сунгасан. 24 настай Миллсапыг Портлэнд авах гэж оролдсон ч Жазз түүнтэй 4 жилийн 32.5 саяын гэрээг байгуулаад байгаа. Ютагийн дасгалжуулагч Жерри Слоан хэлэхдээ Миллсап болон Бузер нарын хэн нь ч гарааны довтлогчийн эрхийг авч болно, адилхан эрхтэй гэх ухааны юм ярьсан. “Бузерт ганц жил үлдсэн, харин Миллсап энд цаашид ч тоглосоор байх нь тодорхой. Аль сонголт нь хожилд хүргэх вэ гэдэг нь илүү чухал, үүнийг л харгалзаж гараанд хэн тоглохыг шийднэ” гэж Слоан хэлсэн байна. Бузер бол “Би зөвхөн тоглохыг бодож байна” гэж. Бузер улирлын 432 тоглолтынхоо 391-т нь гараанд гарсан.
Өнгөрсөн долоо хоногт Жаззын улирлын эхний хяналтын тоглолтонд Бузер гараанд гарч, сайн тоглолт үзүүлсэн бол Миллсап нөөцнөөс тоглолтонд оролцсон. Бузерийн хамт талбайд ч нэлээн хэдэн минут тоглосон.
Миллсап бол Бузерийг өөрийн ахаа гэдэг, хүндэлдэг. Гэвч ах, дүүгийн барилдлага энд хамаагүй. Тэр залуу тоглогч учраас аль болох олон минут талбайд тоглож, амжилт ялалтанд хүрэхийг хүсэж байгаа.
Өнгөрсөн улиралд Бузер 37 тоглолтонд гэмтэлтэй байхад Миллсап өөрийн чадвараа харуулж, маш сайн тоглож байсан.
Слоаны зүгээс бол Бузерийн тоглолтонд дуртай, түүнтэй хамтран ажиллахад асуудал байдаггүй гэдгээ хэлдэг.
Өнгөрсөн улирлын дундуур Бузер ирэх зун багаа орхино, гэрээнийхээ сүүлийн жилд тоглохгүй байх эрхээ эдэлнэ гэж хэлж байж. Үүнийх нь тухай Ютагийн эзэн байсан Миллер хэлэхдээ:
“Сүүлийн 20 жилийн хугацаанд НБА-ын тоглогчоос сонссон хамгийн тэнэг 10 зүйлийн нэг нь Бузерийн энэ үг” гэж хэлж байж. Миллер 2-р сард нас барахад оршуулах ёслолд нь Ютагийн тоглогч нараас Бузер болон Окур нар л очоогүй юм байна. Окурийн хувьд Мусульман шашинтан учраас тийм арга хэмжээнд очоогүй аж. Бузер сүүлд нь очоогүй шалтгаанаа тайлбарласан ч олон нийтийн зүгээс буруушаагдсан.
Энэ зэрэг байдал нь Бузерийг Жаззын төлөө сэтгэлгүй болжээ гэдэг бодол олон хүнд байгаа.
Ямар ч байсан энэ улиралд Бузер Тайрус Томасаар солигдоод Буллзэд ч юм уу, эсвэл
Дуэйн Уэйдийн хамтрагч болж Хитэд очиж магадгүй л байна.
loading...





1st
loading...
za Bulls ruu ochloo gehed lav l Tyrus Thomas-aar soigdohguideg. Boozeriig bodvol hamaagui ireeduitei erch huchtei hamgaalalt saitai toglogch Bulls tiim alham bitgii hiigeesei harin Miami-d ochvol arai deer bj magad.
loading...
3th gehiimuu haashayan za er n bol boozer ah chin hurdtai toglogch mun bil yy minii bodloor er n udaan bolhoor waded sain hani bolj chadkuu l boluu tiim bolhoor zodog tailsan n deer kkkkkkkkk
loading...
er ni bol heat-d ochson ni deer bh wade-d tuslaad tegvel miami-n garaani 5 c-jermaine oneal
pf-boozer
cf-beasley
sg-wade
pg-chalmers
whawha
loading...
tracy mcgrady bertel ni edgerch bga suragtai togloh gej bga yum shig medeelel oruulj uguuch
loading...
NBA iin buh togloltiig endees tataj avna uu http://www.bball4.co.cc
loading...
Boozer Heated ochbolch goelll yum
loading...