Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, TLG 13, Спрайт лиг » Сонирхогчдын сагсан бөмбөгийн “Спрайт Б” лиг 10 сарын 17-нд хөшгөө нээнэ

GD Star Rating
loading...

logoАж ахуй нэгж байгууллагын ажилтан, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, эрүүл чийрэг болгох, тэдний дунд сагсан бөмбөгийн спортыг сурталчилж, NBA-ийн системийг Монголын лигд нэвтрүүлэх, шилдэг шинэ залуу баг, тамирчдыг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулагддаг Спрайт лиг энэ жилээс хүрээгээ тэлэн Б лигийн тэмцээнийг зохион явуулахаар болжээ.

“Спрайт Б лиг”-ийн тэмцээн нь 10 сарын 17-нд эхлэх бөгөөд долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад СТО-нд болно.

Тэмцээнд Спрайт лигийн дүрмийн дагуу нэг багт сагсан бөмбөгийн спортын мастер болон дээд лигид өмнө нь тоглож байсан 2-оос илүүгүй тамирчинтай байх ба Спрайт лигийн А зэрэглэлийн тэмцээний плей-оффт үлдсэн багийн тамирчдаас бусад тамирчид оролцох ёстой аж.

Тэмцээний техникийн зөвлөгөөн 10 сарын 11-нд 15.00 цагаас СТО-нд болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: