Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Сузукагийн зарим асуулт

GD Star Rating
loading...

53846


Марк Веббер олон зогссон учир

Баасан гарагийн  ослоос  машиных нь  арлыг солих шаардлагтай болсон мөн байрлал эзлэх шалгаруулалтанд  оролцоогүй  Марк Веббер  нь уралдаанд  зогсоолоос гараагаа хийсэн билээ. Гараагаа хийгээд удалгүй зогсоолд хоёр удаа дарааллан орж ирэв. Учир нь монокок дээр суурилдаг биений хамгаалалт нь G хүчний  үед  асуудалтай болжээ. Эхний удаа бэхлэсэн  боловч нэг тойргын дараа дахин зогсоолд орох хэрэгтэй болсон байна. Ингээд Марк Веббер үлдсэн уралдааныг туршилтын нислэг болгон ашиглах болов.Ирэх уралдаанд ашиглах зарим эд ангиудыг болон урд далавчыг туршижээ. Тэрээр нийт таван удаа зогсоолд орж ирсэн юм. Мөн Марк Веббер уралдааны хамгийн хурдан (1:32.569 мин)  цагийг  гүйцэтгэсэн юм.

53959Нико Росбергийг торгосонгүй

“Safety Car”  гарч ирсэн тохиолдолд нисгэгчийн залуурын дэлгэцэнд  хугацаа хурдны хязгаарыг зааж өгнө . Нико Росбергийг   “Safety Car” гарч ирхэд  үүнийг зөрчин  секторын хамгийн доод хугацааг  хэтрүүлэн  зогсоолд орж,  давуу тал олсон  гэж үзэж байлаа.Тэр зогсоолоос гарахдаа 3 машиныг ардаа орхин тавдугаарт гарч ирсэн.  Росберг нь дэлгэцнээсээ  мэдээг харах боломжгүй байсан гэжээ. Яагаад гэвэл тэр үед Росбергийн дэлгэцэнд зөвхөн  шатахуун дуусаж  цэнэглэх шаардлагтайг заасан мэдээлэл гарч байжээ. Тийм учир Росберг өөр ямар ч цаг хугацааны мэдээг олж үзээгүй гэнэ. Үүнийг нь  уралдааны байцаагч нар телеметрийн мэдээллээс  тогтоосон тул түүнд шийтгэл оноосонгүй өнгөрөв.

Хэмилтон

Хэмилтон  хоёр уралдаан дарааллан KERS-ийн асуудалтай тулгарав. Сингапурт  уралдааны эхэнд  түүний KERS холбогдохгүй байсан. Сузукад түүнээс ч илүү асуудалтай байв. Хоёрдахь удаагын зогсолтоор электрон гэмтлээс үүдэн KERS-ийг  ашиглахаа  больжээ. Энэ нь гэхдээ Ярно Труллид гүйцэгдэх гол шалтгаан биш байлаа. Хэмилтонд  Труллигээс  холдох хангалттай хурд хугацаа байсангүй.  Анхны зогсолтоор нэг секунд алдсан. Хэрэв 3 секунд хожиж чадсан бол түүний урд гарах  боломжтой байв.

0215778Ковалайнен ба Сутил

Адриан Сутил Ковалайнений ард хадаастай байсан ч  уйгагүй довтолгож байлаа. Энэ байдал ч удаан үргэлжилсэнгүй  Сутил Макларений машиныг  дотор талаар нь гүйцэх үед Ковалайнен түүнийг тоншив. Сутил зам эргэж зогсохдоо хоёр байрлалаа алдав. Уралдааны дараа хоёр нисгэгч аль аль  бурууг  нэг нэгэндээ чихэж байна. “ Би догол дээр түүнийг гүйцсэн  ч тэр жолоогоо наашаа эргүүлэн,  би зам дээр үлдэж цаг алдсан. Тэр надаас хоцорч байсан.Үүнийгээ хүлээх ёстой “ гэж Сутил хэлжээ.  Харин Ковалайнен “ Адриан  намайг гүйцэхийг оролдсон, би түүнтэй зэрэгцэн үлдэж чадсан. Тэр дотор талаар орход би замын хамгаалалт дээгүүр явсан болхоор ямар ч илүү зай үлдээгээгүй “ гэжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ковалайнен үүнд буруутай гэжээ.Энэ хоёрын бяцхан мөргөлдөөн Баттонд ашигтайгаар эргэсэн юм. Тэрээр хоёр байрлал ахиж оноот байранд  орсон билээ.

Ковалайнен ба Физикелла

Хейкки Ковалайнен нь Сутилтай тэмцэлдэхээс гадна сүүлийн зогсолтоо хийгээд гарахдаа Физикеллатай хүрэлцээд  авав. Уг нь Ферраригийн нисгэгч зогсоолоос Ковалайнений өмнө гарч явсан. Физикеллаг хэсэг зүүрмэглэх зуур  шаргал үст финланд хажуугаар нь дайран орж шүргээд гарав. Энд Физикеллад тэмцэл дутагдав. Одоогоор тэр ямар ч оноо аваагүй байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: