loading...
Феттель Сузукад түрүүлж Баттон нэг оноо авснаар дэлхийн аваргын тулаанд эргээд гурван өрсөлдөгчтэй болж байна.
Түүний талаар хэвлэлүүд
THE GUARDIAN: “Сузукагын шагналын тавцан Браун багийн хайрцагны дээр баригдсан нь ямар азгүй тохиолдол вэ. Росс Браун болоод түүний багийнхний дээрээс нь асгарах оргилуун дарс Себастьян Феттель болон Ред Булл Формула-1д байгааг хангалттай сануулав”
‘DAILY STAR: “ Женсон Баттон нь Японд очихдоо аваргын титмийг авахаа хүлээхээр шийджээ”
THE TIMES: “ Уг нь энэ улиралын финалд Брауны хоёр нисгэгч Женсон Баттон ба Рубенс Барикелло нар аварга болж төгсөхөөр харагдаж байлаа. Харин энэ удаад хоёулаа нүдээ боолгосон настай эрчүүд адил барианы шугамаа олохгүй бүдчив. Тийм болхоор залуу эр хүчирхэг машинтай , гал шатам хүсэл, хурц хараатайгаар ялж баяраа тэмдэглэн бүжлээ”
GAZZETTA DELLO SPORT: “ Себастьян Феттель нь Сузукад ноёрхогч байлаа. Гарааны түрүүгээ гайхалтай ашиглан уралдаанд тамын хурдыг үзүүлэв. Түүний ялалт дэлхийн аваргад ихээхэн нөлөөлж байна. Феттель дэлхийн аваргын титмийг нээлттэй болгов”
Хоёр уралдаан үлдэхэд Барикелло 14 оноогоор , Феттель 16 оноогоор Баттоноос дутуу боллоо. Энэ нь Баттон сүүлийн уралдаануудад аварга болход хангалттай оноо юм .Гэхдээ энэ хоёр уралдаанд заавал амжилттай уралдах хэрэгтэй .Эс бөгөөс 2007 онд Хэмилтон хэрхэн Кимид аваргын титмээ алдсаныг тэрээр сайн санаж байгаа бизээ. Тэр үед Айсмэн Хэмилтоноос 17 оноо дутуу явсан ч сүүлийн хоёр уралдаанд титмийг нь авч чадсан түүхтэй.Хурдтай хүчирхэг машинтай ч барианд орохгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Улиралын эхэнд Брауны машин үнэхээр хүчирхэг байлаа. Үүнийгээ тэд тун хэрцгий ашиглаж чадсан. Тэд зохион бүтээгчдийн аварга болох нь тодорхой болсон. Гэхдээ Барикелло яван чангарч Баттоны амжилт буурсаар байна. Дараагийн уралдаан Барикеллогийн нутаг Бразилд болно. Рубенс энэ замд хурдалж чадна. Феттель нь Сузукад ялалт байгуулсан дүүрэн цэнэгтэйгээр ирнэ. Баттонд өрсөлдөгчдийнх нь өчүүхэн давуу тал бэрхшээл үүсгэн дарамт болох нь ойлгомжтой. Харин Баттонд өөрт нь ямар ч онцгой дарамт болох зүйл үгүй хэлжээ.
loading...






Rubi tyryylcheesei ,tyynd amjilt hysie!
loading...