loading...
Серена Уйльямс дэлхийн чансааны тэргүүнд дахин бичигдэх эрхтэй боллоо. Энэ сарын 2-нд эхэлсэн Хятадын нээлтэй тэмцээн түүнд энэ боломжыг олгосон бөгөөд чансааг тэргүүлэгч Динара Сафина дөнгөж 2-р тойрогт талбайн эзэн Зан Шуайнд ялагдал хүлсээсэн тул тэргүүн байраа алдах нь тодорхой болсон юм. 28 настай Америк бүсгүй тэмцээний эхний шатанд Эстоний Кай Канепиг 7-5 6-4-өөр ялж, удаахь шатанд Оросын Екетерина Макароваг мөн 2 сетэд 6-3 6-2-оор төвөггүй өвдөг сөхрүүлсэн. Эхний сетэээс л Серена тоглолтын санаачлагыг гартаа авч хүчтэй давуулалтуудаа оноо болгож байсан юм. Тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Серена ”Энэ жил би өөрийгөө маш сайн байгаа гэж бодож байна. Ямар ч байсан хөдөлмөрийнхөө үр шимийг амслаа. Цаашдаа улам хичээж тэргүүлэгчийн байраа нэр төртэй авч явахыг хичээнэ” гэжээ. Чансааны 13-т эрэмбэлэгдэж буй Надья Петроваг түүний ээлжит өрсөлдөгч нь. Хэрвээ энэ давааг давж чадвал Шарапова (ОХУ), Пен Шуай (БНХАУ) нарын ялсантай тулах юм.
Сафинагийн хамтаар Венус Уйльямс, Елена Янкович, Ана Иванович зэрэг шилдэгүүд Хятадын нээлттэй тэмцээнийг орхиод байна. Хятадын нээлттэй тэмцээн ирэх амралтын өдөр буюу 10 сарын 11-нд өндөрлөнө.
Эрэгтэй ганцаарчилсан төрлийн хувьд Энди Роддикийг эс тооцвол томоохон шуугиан дэгдээгүй байна. Роддик эхний шатанд Польшийн Лукас Луботод ялагдаж тэмцээнийг орхисон юм.
loading...




Uzehiin hoorond Sharapova mini yalagdchihvii de
loading...
ylagdchihsoon hoorhii
sharapova n…
loading...