loading...
10 сарын 10-нд ДАШТ-ий урьдчилсан шатны шийдвэрлэх тоглолтууд болно. Энэ тоглолтууд дундаас ОХУ-Германы тоглолт анхаарлын төвд байгаа билээ. Энэхүү тоглолтонд ОХУ хожиж байж эрхээ өвөртлөх боломжтой болох бөгөөд Лужники цэнгэлдэхэд болно. Саяхан Германы Билд сэтгүүл Хиддинктэй ярилцсан яриаг та бүхэндээ сонирхуулъя.
- Билд: Ноён Хиддинк, Москвад авто замын хөдөлгөөн их хэцүү. Би онгоцны буудлаас хотын төв хүртэл 16 км замыг гурван цаг түгжрээнд зогсож байж туулсан. Таныхаар бол Германы шигшээ хагас сайны тоглолтонд метрогоор явж очсон нь дээр үү?
- Хиддинк: (инээв) Спартак Москвагийнхан Аваргуудын Лигийн тоглолтын өмнө автобус нь түгжрээнд орсны улмаас метро руу орж явсан удаатай. Надад ч бас эхэндээ иймэрхүү зүйл тохиолдсон. Тэгээд бид түүнээс хойш стадионтой ойрхон зочид буудал сонгож байгаа. Германуудын хувьд бол сайн зохион байгуулалттай байдаг учраас цагаа тааруулаад ирчихнэ.
- Шийдвэрлэх тоглолтын өмнөх сайхан давуу тал: Өрсөлдөгч нь автобусанд удаан суухын дээр хиймэл зүлгэн дээр тоглолт явна. Яагаад?
- Дээхнэ бол өрсөлдөгчдөө бүх л зүйлийг хэцүү болгох гэж оролддог байсан, харин одоо бол өөр цаг үе. Ийм санаа огт байхгүй. Би ч гэсэн таримал зүлгийг илүүд үздэг. Гэхдээ 10 сард энд аль хэдийнэ цас орж байх бололцоотой газар. Иймээс л хиймэл зүлэгтэй байгаа хэрэг. Гэхдээ Германы шигшээ ч гэсэн хиймэл зүлгэн дээр, Майнз хотод бэлтгэл хийж байгаа. Иймээс гэртээ маш том давуу талтай болно гэвэл худлаа юм.
- Жилийн өмнө Дортмундад 2:1-ээр хожигдсоноос хойш таны багийн аль аль хэсэг өөрчлөгдөж сайжирсан бэ?
- ЕАШТ-ээр бид илүү л нялхаараа байсан. Довтолгоондоо хэт эрсдэлтэй, хамгаалалтандаа хайхрамжгүй тоглож байлаа. Үүн дээрээ Дортмундад өрсөлдөгч, цэнгэлдэх гээд зүйлс бидэнд хэт нөлөөлсөн байв. Бид өрсөлдөгчөө дэндүү хүндэлсэн хэрэг. Одоо бол миний баг илүү өөртөө итгэлтэй болсон. Бид хөлбөмбөг тоглож чаддаг гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ бид хагас сайнд тун сайн тоглолт үзүүлэх ёстой.
- Яг ямархуу тоглолт гэж?
- Дортмундад тоглосон шиг хэт болгоомжилсон байдлаар бус тоглох хэрэгтэй. Бид тэнд үзүүлснээсээ илүү ихийг гаргаж чадна.
- Германы шигшээг та ямар хэмжээнд үнэлж байгаа вэ? 2:1-ээр Оросыг хожсоноосоо хойш тэд тийм ч сайн тоглохгүй байгаа.
- Би бүх тоглолтыг үзсэн, гэхдээ DVD-ээр. Манай скаутууд харин бүх тоглолтуудад байсан. Одоо ямар ч нууц байхгүй. Тэд хэдий тааруу тоглосон ч үргэлж хэрэгтэй хэмжээндээ тоглож байгаа. Энэ нь тэдний маш том чанар юм. Ер нь үргэлж л тийм байсаар ирсэн.
- Таны хувьд Германы эсрэг хийсэн хамгийн сүүлийн чухал тоглолт бол 2002 оны ДАШТ-д 1:0-оор Солонгосын шигшээтэй хожигдсон тоглолт. Гоол Баллак. Та энэнийхээ хариуг авахыг хүсч байна уу?
- Түүний шилбэнээс бөмбөг ойгоод хаалганд орсон! Одоо түүнтэй бол асуудалгүй ээ! (инээв). Баллак тэгэхэд бас л байх ёсгүй газраа байж байсан юм. Одоо энэ явдал бол огт хамаагүй. Ер нь энэ хагас сайны тоглолт яаж ч дууссан гэсэн хоёулаа ДАШТ-ад шалгараад орчихно гэж бодож байна.
- ОХУ болон Германы шигшээ адил төвшинд байна уу?
- Тэгж л бодоод байна (инээв). Хэдийгээр Герман хэд хэдэн том хөлбөмбөгчидтэй ч гэсэн. Жишээ нь Баллак, 1,9 метр. Түүнийг бид хүндэлж байгаа хэдий ч хөл хооронд нь дриббэлдэхийг хичээх болно.
- Клозе, Гомез хоёрыг таны нутаг нэгтэн гараанд гаргахгүй байгаа нь танд давуу тал үүсгэж байна уу?
- Тэд харин ч илүү энергитэй, нөөсөн байдалтай байгаа. Миний бодлоор тэд шигшээд ирээд: одоо би юу чаддагаа, хэн болохоо харуулаад өгнө гэж хэлэх байх. Энэ ч бидэнд давуу тал биш шүү.
- Швайнштайгер бас сайн тоглож байгаа. Энэ таны хувьд хэр асуудал үүсгэж байна?
- Тэр бол бүр аль дээрээс л тогтвортой биш ч маш сайн тоглосоор байгаа. Одоо бол бүрэн төгс болж байгаагаа харуулж байна. Хувийнхаа зүгээс түүний төлөө баярлаж байгаа ч өрсөлдөгчийн зүгээс бол ийм тоглогч санаа зовоож л байна даа.
- Та Челсид 5 сар дуустал түр менежэр байсан. Тэнд Баллак одоо таны эсрэг хортойгоор ашиглаж болохуйц юу танаас сурсан бэ?
- Би тэнд зарим зүйлийг буруу хийсэн гэж найдаж байгаа (инээв). Үнэнээсээ бол: Би тэнд талбайн төвд хурдан тоглох тактикийг барисан. Илүү хурцаар. Яг Оросын тоглож байгаагийн адил.
- Хамгийн сүүлд та хэзээ Баллактай уулзсан бэ?
- Саяхан би Челсигийнхэнтэй уулзсан. Михаельтай тун сайхан яриа өрнүүлсэн. Мэдээж бид тактикийн талаар ярилцаагүй. Тэр надад: „Бидэнд тэнцээ хангалттай ч гэсэн хожих болно.“ гэж хэлсэн. Тэгээд бид тэр талаар хөгжилдсөн. Мэргэжлийн хөлбөмбөгт ийм л байдаг. Сүүлд нь нэг нь уйлж, нэг нь инээдгийг бүгд л мэднэ. Бид хоёр нэг уух юмаар мөрийцөж магадгүй л юм.
- Баллак ер нь Германы ганц ворлд класс тоглогч уу?
- Жинхэнэ ворлд класс бол их өндөр жишиг. Баллак олон жилийн өмнөөс л ийм ангилалд байгаа. Өөр маш сайжирч байгаа тоглогчид Германд хэд хэд бий. Швайнштайгерийг бид ярьсан. Бас Өзил байна. Тэр алхам бүртээ л өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж байгаа. Өзилийг хол явна гэж би найддаг.
- Орост үргэжл л аймаар их хэмжээний шагнал сонсогддог. ДАШТ-д шалгарвал хэдийг өгөх вэ?
- Би мэдэхгүй, үнэхээр мэдэхгүй байна. Магадгүй нэг хүнд 100 000 еврогоос бага хэмжээнд байгаа байх. Ер нь шигшээд бол мөнгө ихийг олж чадахгүй л дээ. Тоглогчид клубтээ маш өндөр гэрээтэй байдаг. Миний бодлоор бол ихэнх нь хамаагүй эрт өндөр гэрээ байгуулсан байдаг. ОХУ-ын шигшээгээс гадаадад тоглож байгаа Аршавин, Погребняк гэх тоглогчид дотоодод байгаа тоглогчдоос 40, 50 хувь доогуур цалинждаг. Гэхдээ тэд өөрсдийнхөө цаашдын өсөлт хөгжлийн төлөө гадаг*a* явж байгааг хувьдаа их сайн хэрэг гэж боддог.
- Та Германд дуртай юу?
- Би хилийн ойролцоо Варссевелдэд төрсөн. Бага зэргийн аялгатай ярина. Олон жилийн өмнөөс л Германыг нөхөрсөг, сэтгэл татам орон гэж бодож явдаг.
- Яагаад та нэг ч удаа Бундеслигэд ажиллаж байгаагүй юм бэ?
- Надад нэг ч удаа санал тавьж байгаагүй. 2004 онд ч бил үү, би яг санахгүй байна, шигшээ багт ажиллах асуудал тавигдаж байсан. Гэхдээ Эйндховенд гэрээтэй байсан учраас тухайн үед бүтээгүй юм.
- Дахиад бололцоо гарах болов уу?
- Хар л даа, би бууралтаж байна (инээв)! Би 2010 дуустал гэрээтэй. Дараа нь юу болохыг харж л байя.
loading...




uneheer sain coach ooriin medlegiin hureendee bol daguulahgui gej bodoj bna
loading...
Bas daruuhan ymaa toglolt bol taaj medegdeshgui zuil geel , tegtel looserpooliin Rafa bid uiluulah bolnoo geel mair baawartai shaasn ooroo uilaaad ywdagch baih jisheenii 1 l am bolson dasgaljuulagch bsnaas buteej chaddag dasgaljuulagch heregtei
loading...
oros hojchih bh gj bodogdood bgamdaa
gehdee nadaa bol ali ni ch hojson hamaa alga
loading...
Mundag nuhur shu ochson gazar bolgondoo amjilt daguuldag tuun shig dasgaljuulagch tun hovor bolov uu . Saihan engiin yariltslaga bna , ah nar husah bhaa hehehe muusain germanuudiig hojij bval ali ch bag yalgaagui saihan shu hehe . Ertnii ost hognuud bgan Deutsch-uud .
loading...
sain dasgaljuulagch gehdee orosuud yalj chadah bolov uu? 2 bagiin jiriin toglolt geheesee 2 ulsiin toglolt boloh baih.argentin-england korea-japan gesen togloltuud shig boloh baih.mongol-china gej toglodog bol yana aa.
loading...
ene germany dasgaljuulagh boloosoi henh ojih ni hamaahgui ee 2laa delhiin avarga orj bval goy bguud yalan guya manai bagch yavaandaa changardag bagdaa
loading...
uneheer hundelmeer saihan hun shu iluu dutuu zangui hudal unen yrihgui… hen n ch hojson hamaaguilde 2la dasht d oroh n todorhoi bolhoor aa harin dasht ad ene 2 taarul oros ah nariigaa demjinee gej…
loading...
Preseason togloltuudiig endees tataj avaarai http://www.bball4.co.cc
loading...
minii bodloor hamgiin shildeg n Guus
loading...
Russiagaa l demjindee GoGo!!!
loading...
ali aliig ni demjij baina. gehdee orosyg arai iluu. guus engiin bas uhaalag hun yum baina
loading...
Uneheer uhaalag saihan hun yumaa. Bas hamgiin shildeg dasgaljuulagch. Dasgaljuulsan bag bolgon ni amjilt gargadag. Oor yamar ch dasgaljuulagch tegj bgaagui.
loading...
russia yalnaa.nutag deeree uzej bgan bna daa orosd germany-uud ochood daarah biz.orosuud eron ih saijraad bga shd.guus-iin huchind oros dahin seregsen dee orosd bol tuuh bolj uldheer hun dee uulna ch.arshavin-g hen ch medehgui l bsan shd guus ireel oros uero-2008nd toglool arshavin barag meddeg bolsondoo. odoo bol unheer aguu togolj bna barag arsenal-iin amin suns bolchihson bna shd.
loading...
Er ni Oros ax nar ebgui shuu!
Xojjix bolob uu!
2000 ond biluu?Franse yalagdal gedgiig 3-n jil uzeegui b.xad nutagt ni 3-2 xojij bilee!Goe toglolt bolson shuu!
loading...
jinhen hiimortoi tsoglog gar daa. buur unaltand ortson esvel muu bagiig jinhen tsoglog bolgodog gardaa. agua agua. ter korea austral aar delhiin awarga boloogui ch tuuhiig buteesen. odoo rus world cup awaasai tegwel super bndaa
loading...
hi zaluusaa yu bnda russia yaln gedgde bi itgelte bnaa nadtai moroo tavih hvn baibil end tsetgegdilee bisheree, za russia tyalh bolnoo..odoo yed bol russia san bolsn bgaa za russia xojinoo za harj bgaraa ……..
loading...
Russia win
loading...