Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Мария Шарапова хасагдлаа

GD Star Rating
loading...

11 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа Хятадын нээлттэй тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Эрэгтэй болон эмэгтэй ганцаарчилсан төрлөөр явагддаг энэхүү тэмцээний шагналын сан 8 сая доллар байдаг юм. Оросын шилдэг теннисчин Мария Шарапова тэмцээний 3-р шатанд талбайн эзэн Пен Шуайтай оноолт таарсан. Он гарснаас хойш бэртэл гэмтлийн улмаас амжилт уруудаад байгаа орос бүсгүй энэ тоглолтонд тааруухан тоглож 6-2 6-4-өөр ялагдал хүлээжээ. Эхний сетээс эхлэн Мариа маш олон алдаа гаргаж байсан бөгөөд өөрийнхөө буруугаас болж ялагдал хүлээсэн гэж хэлж болно. Тэрээр энэ ялагдлынхаа талаар ”Би бараг нэг жилийн өмнө бэртэл авч хагалгаанд орсон. Гэтэл одоо болтол эдгэрэхгүй байгаадаа үнэхээр гайхаж байна. Өөрийгээ бүрэн хүчээ гаргаж чадахгүй байгаадаа миний сэтгэл дундуур байна. Энэ он миний хувьд тун хүнд өнгөрч байна” гэжээ. Шараповаг буулган авсан Пен Шуй шатанд Надья Петрова, Серена Уильямс нарын нэгэнтэй тулах юм.

Хятадын гол найдваруудын нэг На Ли тэмцээнээ өндөрлүүллээ. Елена Дементьева түүнд ямар ч боломж олголгүй 6 : 2 6 :0 -өөр тэмцээнээс мулталсан юм. Тэмцээний 4-р байранд эрэмбэлэгдэж байгаа Елена ээлжит шатанд Радванска, Мартинез нарын ялсантай тоглох юм.

Светлана Кузнецова их шөвөгт шалгарах эрхийн төлөө Улрайны залуу теннисчин Бондаренкотой тоглосон. Эхний сетүүдэд хоёр тэннисчин ширүүн өрсөлдөөнийг үзүүлж тус бүр нэг сетийг өөрийн болгосон. Ингээд шийдвэрлэх 3 дахь сетэд Кузнецова өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй 6 : 0 гэсэн харьцаагаар буулган авсан юм. Светлана шөвгийн 8-д нутаг Анастасия Павлюченковатай тоглох юм.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ч ширүүн өрсөлдөөн өрнөж байна.

Цагаан картаар орж байгаа Хорватын Марин Челич, Францын Беннетог буулган авч дараагийн шатанд шалгарсан бол Николай Давыденко Германы Кольшрайберыг 2 сетэд 6 : 1 6 : 0-ээр ямар ч боломж олголгүй буулган авчээ. Испаний хоёр теннисчин Фернандо Вердаско, Хуан Карлос Ферреро нарын тулаанд Вердаско ялалт байгууллаа. Түүнтэй тоглох эрхийг Новак Жокович мөн нутаг нэгт Тройцкиг буулган авч хүртсэн юм. Шөвгийн наймд Давыденко Чиличтэй, Вердаско Жоковичтэй оноол таарчээ. Бусад тоглолтуудын ялагч хараахан тодроогүй байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. KAPMELO says:

    haha emegtei tenniscgid 5 uy toglono ain
    kuznetsova 5dahi seted hojood bhdaa yahavdee
    3 dahi set blgui de

    GD Star Rating
    loading...
  2. hater says:

    chi buruu unshtsan yum bishuu 3 dahi set l gej bna shde

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: