loading...
Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA эхлэх мөч улам бүр ойртсоор байгаа үнэ үед багууд улирлын өмнөх урьдчилсан тоглолтуудаа хийсээр байна. Өнгөрсөн шөнө NBA-гийн талбайд болсон тоглолтуудын мэдээллээс хүргэе.
Канадын Онтарио мужын Торонто хотноо Эйр Канада ордонд талбайн эзэн Торонто Рэпторс, Филаделфи 76-эрс багууд NBA-ийн улирлын өмнөх тоглолтоо хийлээ. Энэ тоглолтод зочин багийн Таддеус Янг 11 оноо, Элтон Брэнд 10 оноо 6 самбар, Самуэль Далемберт мөн 10 оноо 7 самбар авсанаар Филаделфи 76 84:79-ийн харьцаатай Торонто Рэпторсыг хожлоо. Энэ тоглолтод талбайн эздээс Марко Беллинели, Сони Виймс нарын тоглогчид тус бүр 12 оноог авсан ч бусад тоглогчид нь хангалтгүй тогложээ. Мөн Торонто Рэпторсын гол тоглогч Крис Бош гэмтлийн улмаас энэ тоглолтод орлцоогүй нь ялагдалд нөлөөлжээ. Зуны солилцоогоор Репторст ирсэн Хедо Туркоглу ч таблайд гараагүй байна.
Мөн өнөөдөр Нью Орлеан Хорнетс баг Атланта Хауксын гэрт зочиллоо. Хэдийгээр Хорнетсийн холбон тоглогч Крис Пол 20 оноо авч 4 самбар, 7 оновчтойд дамжуулалтыг өгч сайн тоглосон ч багийн бусад тоглогчид нь хангалттай бйасангүй. Дэвид Вест 16, Жулиан Райт 13 оноог тус тус авсан байна. Харин Атлантагийнхан Жо Жонсон 17 оноо, Жош Смит 14 оноо, 7 самбар, Рууки Жефф Тийг 19 оноо, Заза Пачулиа 17 оноог тус тус авч жигд сайн тоглосоноор 108:102-ын харьцаатай таблайн эзэд ялалт бйагуулсан байна.
Бусад тоглолтын хувьд зүүн бүсийн шилдэг багууд Майами Хит, Орландо Мэжик баг Орландо хотод талбайд тоглож 90:86-ийн харьцаатай Мэжикийн ялалтаар тоглолт өндөрлөсөн байна. Дуайт Ховард 9 удаа самбараас бөмбөг авч 5 блок шот, 11 оноог авсан бол Райан Андерсон 16, Микайл Пийтрус 14, Реддик 13, Вийнс Картер 8 оноог тус тус авчээ. Майамигаас Дуэйн Уэйд 17 оноо, Жэймс Жонес 16 оноог тус тус авсан ч бусад тоглогчид нь амжилтаас нь хойш татжээ.
Мөн Детройт талбай дээрээ Милуоки Баксыг 113:104-өөр, Мемфис Оклахома Ситиг 99:91-ээр, Хьюстон Бостоныг 96:90-ээр ЛА Лейкерс Голден Стейтийг 118:101-ээр, Портлэнд Сакраментог 89:86-аар тус тус хожсон байна.
loading...



