Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Ярилцлага » Н.Төгсцогт: Хэнтэй ч таарахад хожно гэж тоглосон

GD Star Rating
loading...

Манай ширэн бээлийтнүүд Италийн Милан хотыг есөн тамирчны бүрэлдэхүүнтэй дайлаар мордон иж бүрэн медальтай эх орондоо ирсэн билээ. Үүнээс Монголын багийн  хамгийн “нялх” боксчин, өнөө жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Нямбаярын Төгсцогт жингийнхээ шилдгүүдийг ээлж дараалан буулгаж авсаар финалд шалгаран үлдсэн. Энэ амжилтаараа тэрбээр Монгол улсын хамгийн залуу гавьяат тамирчин болсон юм. Түүнтэй уулзаж дараах ярилцлагыг хийлээ.

-Юуны өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Анх удаагаа ДАШТ-д оролцож медаль хүртлээ.
-Баярлалаа. Монголын ард түмэндээ “ТЦ” сониноор дамжуулан энэ өдрийн мэндийг хүргэе. Би ДАШТ-ий өмнө танай сониноор дамжуулан медаль хүртэх зорилготойгоо хэлж байсан. Энэ зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байгаа.
-ДАШТ-ий бэлтгэл хэрхэн хангагдав? Насанд хүрэгчдийн олон улсын хэд дэх тэмцээн байв?
-Олон улсын тав дахь тэмцээн байлаа. ДАШТ-ий бэлтгэл маш сайн хангагдсан. Бэлтгэл сайн хийсэн болохоор медаль хүртэхийн төлөө л тоглоно гэж бодож байлаа. А.Гантулга багш маань надад сэтгэлийн дэм өгч хурцалж өгсөн. Тиймээс өөрийгөө чадна гэдэгт итгэлтэй байлаа.
-ДАШТ-ий эхний учраа Азийн аварга Энэтхэгийн Суранжой Сингх байсан. Боксчид ямар ч тэмцээний эхний тоглолт эвгүй байдаг гэсэн. Таны хувьд ямар байв?
-Хятадад болсон Азийн АШТ-д түрүүлсэн Энэтхэгтэй таарсан. Эхний тулаан хэдий ч сэтгэл тайван байсан шүү. Яагаад ч юм рингэнд гарахын өмнө сэтгэлд багтаад байсан.
-Үндсэн цагт оноо тэнцэхэд хэр байв?
-Би энэ тоглолтод эхний үед 2:5-аар хожигдож байгаад хоёрдугаар үе дуусахад нэг оноо илүү болсон. Гэвч сүүлийн үед богино хугацаанд гурван оноо алдчихсан. Аль болох оноо авч дуусгах гэж үзсэн ч үндсэн цаг тэнцээгээр дууслаа. Тэгээд туслах оноогоор ялагчийг тодруулах болоход “blue” гэж англиар хэлэхийг сонсоод их баярласан.
-Тэмцээний өмнө өрсөлдөгчөө хэр судалсан бэ?
-Ер нь нэг их судалгаа хийгээгүй. Тоглолт бүрийн өмнө Д.Банди багшийн зөвлөснөөр тоглосон. Дараагийн хоёр даваандаа Словакийн Петер Сенкиг 12:7, Ирландын Деклан Герратийг 17:7-гоор хожсон. Эдгээр боксчидтой аль болох алдаа гаргахыг нь мэдэрч, оноо авч тоглосон.
-Хүрэл медалийн төлөө нутгийн эзэн орны боксчин, ДАШТ-д түрүүлнэ хэмээгдэж байсан В.Пикардитай таарсан. Тоглолтын өмнө юу бодож байв?
-Би ДАШТ-ээс заавал медаль хүртэнэ, цаашлаад түрүүлэх зорилготой байсан учраас хэнтэй ч таарсан хамаагүй хожно гэж бодож тоглосон. В.Пикардитай тоглохдоо зүүн тохойгоо хөшүүлчихсэн. Энэ нь дараагийн тоглолтод бага зэрэг нөлөөлсөн.
-ОХУ-ын М.Алоянтай маш сайхан тулалдаж ялсан. Энэ тоглолт дээр зүүн тохой хэр нөлөөлөв?
-Тохойгоо хөшүүлчихсэн болохоор урд гараараа тогтоогоод хойд гараар оноо авах тактик боловсруулж тоглосон. Оросын боксчин хурдтай, зугтаагаад байдаг эвгүй нөхөр байна лээ. 2:6-аар хожигдож байгаад 8:7-гоор дуусгасан. Хэдийгээр хожигдож байсан ч оноогоо нөхнө гэсэн тооцоотой тоглосон. Тэгсэн өрсөлдөгч маань зугтаагаад зууралдсаар торгуулсан.
-ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангаад аваргын төлөө тоглохын өмнө юу бодогдож байв? Өмнөх оройдоо сайн унтаж чадсан уу?
-Сэтгэл гэгэлзээд өмнөх өдөр нь нилээд оройтож унтсан. Тэгэхдээ нэгэнт финалын тоглолт болоод өнгөрчихсөн хойно яахав. Би залуу хүн, надад цаашаа олон тэмцээн бий. Тэдгээр тэмцээнүүдийнхээ нэгэнд энэ боксчинтой дахин таарч тоглох байлгүй.
-Ер нь ДАШТ-д оролцоход хичнээн кг-ийн жин хасав?
-Дөрвөн кг хассан.
-Энэ олон өдрүүдэд жингээ барих амаргүй байсан биз?
-Өмнө нь би ингэж арав гаруй хоног үргэлжилсэн тэмцээнд  оролцож байгаагүй. Өнөө жилийн Азийн АШТ-д оролцохдоо л хамгийн олон хоног жингээ барьсан.
-Монголын спортын түүхэнд  хамгийн залуу гавьяат тамирчин болсон. Цаашдын зорилт юу вэ?
-Цаашид цолоо улам ахиулна. Би 17 нас, хоёр сартайдаа ДАШТ-ээс медаль авсан. Харин Азийн аваргаас хүрэл авахдаа 17 хүрээгүй байсан.
-ДАШТ-ээс хойш бэлтгэлдээ хэзээнээс гарав? Ямар тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байна?
-Бэлтгэлдээ ороод хоёр долоо хонож байна. Аравдугаар сарын 16-18-нд нийслэлийн 370 жилийн ойн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн байгаа. Мөн арванхоёрдугаар сарын 15-19-нд Олон улсын сонирхогчийн боксын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит өндөр шагналтай тэмцээн Азербайжаны Бакуд болно. Энэ хоёр тэмцээнд оролцох байх.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. davka says:

    uneheer awiyaslag chadwartai ireeduitei huurhun batsaan bnle hol yawnaa… ih bagaasaa aldar hundiin orgild garlaa biye tooj hamraa suhchihgui bol mongoliin ard tumen chamaas ih zuiliig huleej baigaa shu itgelii n aldalgui daasan shig daaj amidraarai amjilt husey

    GD Star Rating
    loading...
  2. Гочоо says:

    Төгсөцогтоо чи үнэхээр боксын шинэ үеийнхэний од нь юмаа…

    GD Star Rating
    loading...
  3. Huildar says:

    chamr mongolchuud baharhaj bga tsaashada ch tegseer bh bolnooo

    GD Star Rating
    loading...
  4. blue son says:

    tsaashdaa yaj togloxooos ene xuuxediig ARD TUMEN maani dugnene shuu.Odoo axiin duu mash zalyy bna,Beltgelee sain xii ,,Dunguj 5 temtseend orood DELXIIN ABARGA-iin tuluu togloj bna gedeg bol 1 taldaa mash aztai xuu um,Nuguu taldaa, ene xuud um bna aa bna, Olimpiin xoshoi abarga Bolox chance enuuxend bna,gagtsxuu UURUUS HI BUX UM SHALGAALAX L ULDEJ BNA SHUU,tUGSUU mongoliin NERIIG DELXIID GARGAX yrt xygatsaa chamd bna shuu

    GD Star Rating
    loading...
  5. 64 says:

    Togsoo chi shvv

    GD Star Rating
    loading...
  6. 64 says:

    Minii dvv sain toglono gdgt egchni itgej bsan ulam ilvv hicheegeeree.Bvh Mongolchuud chamaar baharhanaa gj helsen bizdee chi chadsaan oshoo olon udaa delhiin boxiin pingiig noelooroi dvvdee amjilt uragshaa

    GD Star Rating
    loading...
  7. xasar says:

    andaa xasar bna maniigaa tanij bgaa blgui dee chi chadiishdee hamaa tsaashaa sian amjilt gargaarai

    GD Star Rating
    loading...
  8. boxing_aldar says:

    tugsuu chi aldaraas garsan gdegee vitgii martaarai gantulga bagshdaa bayrlaj ywaarai bas gan pvrew ahad byrlaj ywaarai chmaig anh boxd oruulsan hvn shvv
    bas nadad bayrlaarai bi chmaig demjsen shvv? aldar mandugai mnaihiig gvitseh bag bhgvi shvv tugsuu chnii daraa bi bgaa za bi bas tom amjilt garganaa harj bgaarai mngolchuudaa!!!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: