Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » Товч мэдээ: Масса, Кими, BMW Sauber

GD Star Rating
loading...

Масса “A1GP” төхөөрөмжинд

150908-a-a1gp

Фелиппэ Масса Маранеллод ирсэн даруй бэлтгэлдээ яаран орлоо. Тэрээр “A1GP” машины  төхөөрөмжинд зургаан цаг бэлтгэл хийсэн байна. Лхагва гарагт  дахин энэ бэлтгэлээ үргэлжлүүлээ. “ Би Формула-1-ийг үгүйлж байна.Энэ нь  миний мэргэжлээс илүүтэй   дуртай зүйл минь юм” гэж Масса хэлсэн байна.

Кими Абу Даби хүртэл шийдвэрээ хэлэхгүй


52 (6)

Кими Райкконен ирэх жил  Феррарид байхгүй нь тодорхой болсон. Сузукад байх хугацаанд нь хэд хэдэн багууд  ярилцаад авчээ. Хэдий Ред Буллын  хоёр нисгэгчийн гэрээ хүчинтэй ч тэд Кимитэй  бас уулзжээ. Райкконенд бүх зүйл нээлттэй байна. Ирэх жил аваргын төлөө  хүч үзэх машин бүхий багт очихоо мэдэгдсэн.Энэ нь мэдээж жижиг багуудыг тооцооноосоо хассан гэсэн үг. Тэр бас “Rallye” –д хүч үзэх сонирхолтойгоо хэлсэн. Гэхдээ амжилт олохын тулд  үүнд  туршлага хэрэгтэйг гэдгийг сайн мэдэж байгаа. Кимигийн менежер Стив Робертсон  түүний ирээдүйн талаар улирлын финал хүртэл тайлбар хийхгүй гэв.

14 баг байж болох ч..

2010 онд шинээр нэмэгдэж байгаа “Campos” , “Manor “болон  “US F1” багуудаас гадна BMW Sauber багийг Формула-1-ийн гараанд гаргахад үлдсэн багуудын санал шаардлагтай. Харин ” Williams”  ба “Campos”  багууд үүний эсрэг байна. ” Williams” –ийн толгойлогч Франк Уильямс нь  гэрээ хэлэлцээнд заасан 26 машин гарааны байрлалд  багтах бөгөөд үүний  талбайг томсговол асуудал үүснэ гэж үзэж байгаа юм байна. “Campos”  баг үүнийг дэмжиж хөндөлсөв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: