loading...
Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 8-нд Туркийн Анталья хотноо туялзуур сэлэмний ДАШТ болж, манай улсаас анх удаа тамирчнаа өрсөлдүүллээ. Германы Хамбургт суралцахын зэрэгцээ энэ спортоор хичээллэдэг Батсуурийн Баттөмөр туялзуур сэлэмний “foil” дасгалд оролцсон юм. Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй спортоор шинэ хуудас нээж, анхдагч болсон түүнээс ДАШТ-д хэрхэн оролцсон талаар нь сонирхсон юм.
-Туялзуур сэлэмний ДАШТ-д оролцсон анхны монгол тамирчин нь та боллоо. Энэ талаар сэтгэгдлийг тань сонсъё?
-Монголд хөгжих эх сууриа дөнгөж тавьсан спортын энэ төрлөөр анхлан хичээллэж, улмаар ДАШТ-д оролцсондоо сэтгэл өндөр байгаа. Энэ удаа өөрийн түвшинг тогтоож, туршлага хуримтлуулах зорилт тавьсан.
-Хэдэн тулаан хийв? Өрсөлдөгчдийнхөө талаар?
-Foil-ын эрэгтэйчүүдийн төрөлд 129 тамирчин 17 хэсэгт хуваагдахад би хоёрдугаар группт Швед, Герман, ӨАБНУ, БНСУ, Израиль, Данийн сэлэмчидтэй орсон. Хараахан хожил авч амжаагүй ч ӨАБНУ-ын тамирчны эсрэг тулаанд анхны оноогоо авлаа. Жак Вилоен гэдэг тэр тамирчин дэлхийд чансаагаараа 48 дугаарт ордог юм билээ.
-Хувцас, хэрэглэлийн ялгаа хэр байв?
-Тэмцээний өмнө FIE-гийн “for Future of Fencing” сангийн тэргүүн Виталий Логвин зуучилж, “Prieur” фирмийн ерөнхийлөгч Федерико Фавиотой уулзуулж өгсөн. Тэр хүн надад 1300 еврогийн үнэтэй иж бүрэн хувцас, хэрэглэл бэлэглэлээ. Хэрвээ “Prieur”-ийн ерөнхийлөгч хувцас өгөөгүй бол ДАШТ-д оролцож чадахгүй байсан. 1600 ньютоны даралтыг даах чанартай өмсгөлтэй байж оролцох эрхээ баталгаажуулдаг юм байна.
-Та энэ спортоор хичээллээд удаж байна уу?
-Би Хамбургийн ИС-д мехатроникийн инженерийн мэргэжлээр суралцдаг. Туялзуур сэлмийн бэлтгэлийг хараад гоё санагдаж, секцэнд бүртгүүлж байлаа. Германы иргэн болсон иран багшийн удирдлагад хоёр жил хичээллэж байна. Бэлтгэл хийх гэж прокатнаас хувцас авах юм уу, хүнээс өмсгөлийг нь гуйдаг байсан. Одоо өөрийн хувцастай болсон, бэлтгэлээ сайн хийнэ ээ.
-Герман руу сургуульд явахаасаа өмнө спортын өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-Би 1985 онд Улаанбаатарт төрж, I сургуулийг төгссөн. Дунд сургуульд сагсан бөмбөгөөр хичээллэж, өсвөр үеийн УАШТ, хүүхдийн спортын наадамд түрүүлж байсан.
-Германд туялзуур сэлэмний тэмцээнд ордог уу?
-Хотын хэмжээнд болдог жижиг тэмцээнүүдэд үзэлцэнэ ээ. Нэг удаа III байрт шалгарч байсан. Хамбургтээ чансааны оноотой. Цаашид улам олон тэмцээнд оролцож, муж, улсын рейтингтэй болох зорилго тавьж байна.
-Ойрын хугацаанд эх орноо төлөөлөн оролцох өөр тэмцээн байна уу?
-Арваннэгдүгээр сарын 10-18-нд Катарт Азийн АШТ болно. Үүнд оролцох төлөвлөгөөтэй. Азид БНХАУ, Япон, БНСУ-ын сэлэмчид тэргүүлдэг юм билээ. Сүүлийн үед Арабын орнууд гадны шилдэг дасгалжуулагчдыг авч ажиллуулан эрчтэй хөгжүүлж байгаа гэсэн.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Энэ дашрамд ДАШТ-д оролцоход тусалж дэмжсэн “НАБД” компанийн захирал Б.Нармандах ах, мэргэжлийн сүмогийн ёкозүна Хакүхо М.Даваажаргал нарт талархал илэрхийлье.
Туялзуур сэлэмний ДАШТ-ий медальтнууд
Foil
Эр. Ганцаарчилсан: 1.Андреа Балдини (Итали) 2.Жу Жунь (БНХАУ) 3.Питер Йоппич (Герман), Артем Седов (ОХУ)
Баг: 1.Итали 2.Герман 3.ОХУ
Эм. Ганцаарчилсан: 1.Айда Шанаева (ОХУ) 2.Жён Хи-Сүк (БНСУ) 3.Арианна Эрриго (Итали), Элиса ди Франчиска (хоёул Итали)
Баг: 1.Итали 2.ОХУ 3.Герман
Epee
Эр. Ганцаарчилсан: 1.Антон Авдеев (ОХУ) 2.Маттео Тальяриол (Итали) 3.Хосе Луис Абахо (Испани), Жером Жаннет (Франц)
Баг: 1.Франц 2.Унгар 3.Польш
Эм. Ганцаарчилсан: 1.Любовь Шутова (ОХУ) 2.Шеррайн Шальм (Канад) 3.Сонья Тол (Голланд), Анфиса Почкалова (Украин)
Баг:
Sabre
Эр. Ганцаарчилсан: 1.Николас Лимбах (Герман) 2.Рарес Думитреску (Румын) 3.Тамаш Деши (Унгар), Луижи Тарантино (Итали)
Баг:
Эм. Ганцаарчилсан: 1.Мариэл Загунис (АНУ) 2.Ольга Харлан (Украин) 3.Карол Верне (Франц), Орсоля Нагы (Унгар)
Баг: 1.Украин 2.Франц 3.БНХАУ
loading...




Bayar hurgey.
loading...
zaluu bhdaa sn chadagui bsan ch oroltsoh heregtei!!!! bayar hurgey oroltsono gedeg chin bidnii huvid alt avsan l gesen ug
loading...
Saihan medeeg sanaandgui duulaad baiarlav. Fencing olympiin turul, hen neg ni oroldoh l heregtei. Deer ued kino nairuulagh Nyamdavaa gedeg hun Orost surch baihdaa anh oroldson sport shuu,
loading...
eron manaih odoo bas iimerhuu manaih neeh todiilon sain bdaggui sportuudiig sain demjej ogoh heregtei shd.dandaa l boh boks buudlga-d orotsono gej haa bsan ym.udahgui mongoloos bas neg shine torloor alt avah hun garaad irchih ch ym biluu.mongolchuud bid nart chadahgui ym gej bhgui ee.amjilt husie tsaashdaa oshoo olon tsemtseend orolt mongoliinhoo neriig gargaj yvaarai.
loading...
Bayar hurgej,
daraa daraagiin temtseend ni amjilt huseye.
Hicheegeerei,
loading...
Bayarllaa. Ertnii baatar erchuudiinhee tsog hiimoriig shingeej MONGOL ulsiinhaa neriig delhiin devjeend gargaarai
MONGOLCHUUD urelj HURDTAI, HUCHTEI, AVHAAlJTAI, AZTAI, HIIMORITOI, UHAANTAI
loading...
Сайн оролцож баяр хүргэе хөгшөөөн.
Азийн аваргадаа сайн оролцоорой.
loading...
Туялзуур жадны төрлөөр анх удаа дэлхийн аваргад оролцож данс нээсэн найздаа цаашдын их амжилтыг хүсье.
Энэ спортын төрлөөр 90-ээд оны сүүлээр одоогийн Биеийн тамир спортын хорооны дарга Наранбаатарын төрсөн дүү, Биеийн тамирын дээд сургулийн захирал асан Зоригтбаатар, тэр үеийн Сонгино хайрхан дүүргийн БТС-ын хорооны ажилтан Баатар нар баахан солонгосуудтай нийлэн үндэсний холбоо байгуулан тухайн үеийн ханшаар солонгосын виз гаргах ажлаар гаршин сүүлдээ ойр орчныхоо цөөнгүй хүмүүсийг хулхидан хэрэг бишдэнгүүт гадаадад оргон зайлаад сураг тасарсан дуулддаг.
Иймэрхүү бусармаг адал явдалтнууд найзын минь хөдөлмөрийг завших санаархалаар замд нь бүү саад болоосой хэмээн залбирцгаая
Тулааны төрлөөр моголчууд адтай шүү. Найздаа дахин баяр хүргэе.
loading...
Agaa tandaa bayar hurgie! daraa daraagiin temtseenuuded tani ondor amjilt husie!
loading...
yamar goyo ym bee
mundag bnaa ushuu hicheegeerei
loading...
bi tuylzuur selemchin bolmoor bn haan ochij burtguulj boloh ve.
loading...
Mongolian fencing-n holboo NOC-d baidag…
loading...