loading...
Чөлөөт бөхийн ДАШТ-ий түүхийн хамгийн тааруу ялагдлаа монголчууд Хернингийн дэвжээнд амслаа. Манай оронд уг спорт хөгжсөн 50 шахам жилийн түүхэнд эрэгтэй баг ийм хойгуур ороогүй байв. 1963 онд анх Софид оролцохдоо оноо авч амжаагүй орнуудын хамтаар XV-XXIV байрыг хуваалцаж явж. Түүний дараагийн ДАШТ Манчестерт болоход Д.Сэрээтэр хагас оноо авснаар багаараа XVIII-XIX-т бичигдсэн билээ. (FILA-гийн вебсайт дахь дүнд үүнийг нотолдоггүй аж.)
Улмаар 1967 онд ДАШТ-ий анхны медалийг Ж.Мөнхбат, анхны мөнгийг 1971 онд Б.Жамсран, Х.Баянмөнх нар авчирч, 1974 онд З.Ойдов дэлхийн аварга болж, 1975 онд хоёр аварга (Х.Баянмөнх, З.Ойдов) төрж, чухамдаа л Монголын бөхчүүд дэлхийд аархаж явжээ. Багаараа тогтмол эхний зургаад багтаж байв. 1967-1977 оны хоорондох энэ үеийг чөлөөт бөхийн “Алтан үе” гэдэг нь оносон л тодорхойлолт. Олимпийн наадмаас гурван мөнгө, гурван хүрэл медалийг зүүсэн цаг үе ч тэднийх.
1982 оны ДАШТ-д учир битүүлгээр, 1984 оны олимпод улс төрийн шалтгаанаар оролцоогүй ч наяад оны дундуур Монголын чөлөөт бөх урьдын түвшиндээ (түр зуур ч болтугай) эргэн иржээ. Чөлөөт бөхийн “Мөнгөн үе”-д олимпийн мөнгө, хүрэл тус бүр нэг хамаардаг.
Ерээд оны эхнээс Монголын чөлөөт бөхийн амжилт уруудсан. Жин бүрт ширүүхэн өрсөлддөг бөхчүүд бүхий “Алт, мөнгөн үе”-ээс ялгаатай нь энэ мөчлөгт 1-2 лидертэй болов. Лидерүүдийн “сум байндаа тусвал” медальд хүрч амжилт гайгүй мэт ойлголтыг төрүүлж, багаа авч гардаг болов. Авдаг медалийн зонхилох хэсгийнх нь өнгөөр “Хүрэл үе” гэдэг, энэ цаг мөчийг. Харин 1985 оноос хойш тасарсан мөнгөн медалийг О.Пүрэвбаатар 2001, 2002 онд дараалан залж байлаа. “Хүрэл үе”-д олимпийн медаль авчраагүй бөгөөд медалийн төлөө барилдаанд бараг гараагүй. Бараг гэхийн учир нь: 1988 онд Ло.Энхбаяр, 1992 онд П.Сүхбат олимпийн хүрэл медалийн төлөө барилдсан нь өмнөх үеийн л улбаа гэлтэй.
Монголын чөлөөт бөх гүйцэд сэргэхгүй, үлгэн салган яваагийн гол буруутан нь манай нийгмийн өөрчлөлт, хямрал байж болох. Түүнчлэн Зөвлөлт гүрэн 15 хуваагдаж, бусад орнууд ч тэдний легионерээр хүч сэлбэсэн нь үүнд хамаатай. Мөн бидний азгүй байдал. (Чөлөөт бөхийн хувийн дүнг гаргахдаа 1986 оноос эхний арван байраар жагсаах болсон, найман жинг 1969 оноос арав, 1997 оноос найм, 2001 оноос долоон жинтэй болгосныг та санаж буй биз ээ)
Харин 2001 оноос дэлхийд зодоглож эхэлсэн эмэгтэй бөхчүүдийн амжилт жигдхэн яваа нь олзуурхууштай. Тэр жил 51 кг-д Н.Отгонжаргал, 62 кг-д О.Мягмарсүрэн эртхэн бүдэрсэн бол 2002 оны ДАШТ-д Мягмарсүрэн жиндээ X байр эзэлж анхны оноог нэмэрлэжээ. 2003 онд Ю.Гандолгор ганцаараа очоод (51 кг) гавьсангүй. 2005 оноос бүтэн багаараа зодоглож, харийнханд хатуу боорцог болж эхэлсэн.
ДАШТ-ий медальтнууд
1967 Ж.Мөнхбат 87 кг хүрэл
1970 Д.Сэрээтэр 74 кг хүрэл
1971 Б.Жамсран 48 кг мөнгө
1971 Х.Баянмөнх -100 кг мөнгө
1971 М.Хойлогдорж 57 кг хүрэл
1973 М.Хойлогдорж 57 кг мөнгө
1973 О.Энхтайван 48 кг хүрэл
1974 З.Ойдов 62 кг алт
1974 Х.Баянмөнх -100 кг мөнгө
1974 Ц.Нацагдорж 68 кг хүрэл
1975 З.Ойдов 62 кг алт
1975 Х.Баянмөнх -100 кг алт
1975 Ц.Нацагдорж 68 кг мөнгө
1977 З.Ойдов 68 кг хүрэл
1978 Д.Оюунболд 57 кг хүрэл
1981 Н.Бүргэдаа 52 кг хүрэл
1983 Б.Болд 68 кг мөнгө
1983 З.Дүвчин 82 кг мөнгө
1985 А.Энхээ 62 кг мөнгө
1985 Б.Болд 68 кг мөнгө
1985 Лу.Энхбаяр 74 кг хүрэл
1986 А.Энхээ 62 кг хүрэл
1989 Л.Эрхбаяр 74 кг хүрэл
1990 П.Сүхбат 82 кг хүрэл
1993 Ц.Цогтбаяр 57 кг хүрэл
2001 О.Пүрэвбаатар 58 кг мөнгө
2002 О.Пүрэвбаатар 60 кг мөнгө
2005 Б.Наранбаатар 55 кг хүрэл
2005 Ц.Энхжаргал* 51 кг хүрэл
2007 Б.Наранбаатар 55 кг мөнгө
2007 Д.Нармандах* 59 кг хүрэл
2008 О.Насанбурмаа* 67 кг хүрэл
2009 О.Бурмаа* 72 кг мөнгө
2009 Б.Одончимэг* 67 кг хүрэл
*-эмэгтэй бөхчүүд
loading...




unen shdee udahgui ene bdalaaraa bol tumur yue ruugee orno biz ene bas sahilga bat bas ih hamaatai shuu ta buhen judo yumuu box-n end tendhiin barnuudaar yavj zodoon tsohion hiij hun zooj bsan gej duulsanuu suuliin 5jild?harin chuluut bol bainga shdee uchraa medeegui ulsiin avargaas neg medal avbuu gui yu asa avarga 2 munkhuus iluu aarhuu ongiroo boldog shuu dee manai chuluutiinhun arhi uugaad l aarhaad bval yamarch sain tamirchin formoo alddag ni unen holbooniihon ni ene tal deer anhaarch shigshee bagiin tamirchin burtei geree baiguulj bieluulehgui bval hariutslaga tootsoj sain bval uramshuuldag bol zgr bh yum
loading...
tiim shvv deerh setgegdeltei sanal neg baina tom baga geltgyi arhi dars uuj alia tsengeen hooj baig aa hedees ymar amjilt garna gej harah bilee dee bagsh dasgaljuulagch nar n sain helj ter tal deer n anhaarah heregtei neg bish udaa shigshee bagiin tamirchdiig sogtuu baarand harj bailaa uuj ideh n huwi hvnii asuudal bolowch mongol ulsiinn neriin omnoos tiw delhiin temtseennd oroj bga gedgee sain uhaarch huwiin sahilga bataa saijruulah heregtei vnendee mongoldoo baawarlaad baidag olon ulsiiin chanartai temtseend orohooroo orsoldogchoosoo onoo salgaj chadahgyi neg hvn ylahgyi irej ban shvv dee
loading...
1975 on bol jinxene altan ue baijeee….xoer alt neg mongo… eooooeee alaa xaitsan aann….. odoo ued ingej awax uym bol za ardiin baataryydaaa geed l baixaas yaxaw dee…Daan ch…. neg l yawtsgui boljee odoo ued..
loading...
2003 2004 ond yaatsiin be, modon ue baijee dee….alchyyr ue ch gexiim uu daa xaashaam dee…
loading...
naranbaatariin mongo hurel yasam ne
loading...
пийвар үе энтрдээ орчихгүйхэн шиг сэргэчээсэйдээ
loading...
cholootiinhon oorsdoo ichij bgaa bailgui dee!!
loading...
magadgyi ingej uharsaar baigaad yuriin galaviin ue geech angilal ruu oroh bh aa trchuud s naranbaataraas oor omooroh hun algaaa
loading...
INTECH LLC Компьютер дуудлага, засвар үйлчилгээ /Баталгаатай, Чанартай, Шуурхай, Мэргэжлийн инженер/
- Компьютерийн бүх төрлийн системийн гэмтэл засаж форматлана.
- вирус устгаж вирусын программ суулгана.
- Дотоод техникийн гэмтэл оношилж засна.
- Бүх төрлийн программ суулгана.
- 1000 төрлийн тоглоом сонгож суулгана.
- Устсан файл сэргээнэ.
- Дотоод сүлжээ, интернет тохиргоо хийнэ
Танай байгууллага компьютерийн инженергүй бол манайд хандана уу
Найдвартай чанартай үйлчилгээг үзүүлнэ.
Та эвдэл бид засая… INTECH
ДУУДЛАГЫН УТАС: 96012342, 88303131
loading...
ODOO ch manai eregtei bag DEBJEE ARCHDAG UEDEE shaaj baix um
BUTEN BAG orood zero ooooooooooooooooooooooooooooo onoo heheheheheh
loading...
1975 онд л хамгийн одтой байж дээ. 2 алт. Ердөөсөө Ойдов гуай, Баянаа аварга 2 л алт авсан байдаг юм байна шд.
loading...