loading...
Нийслэлийн ЗДТГ, Монголын боулинг сонирхогчдын холбооноос Улаанбаатар хот байгуулагдсаны түүхэн ойд зориулсан “City Cup-370” цомын боулингийн тэмцээнийг зохион явуулж байгаа билээ. 8 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнийг цувралаар УБ хотын бүхий л салбарынхны дунд зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн бямба гарагт Big bowling төв дээр их, дээд сургуулиудын салбарынхны тэмцээн амжилттай явагдлаа. Энэхүү тэмцээнд ШУТИС, МУИС, ХААИС, ХИС, Цагдаагийн академи, Отгонтэнгэр, ЭМШУИС зэрэг 10 гаруй баг оролцсоноос Пүрэвдорж ахлагчтай СЭЗДС хоёр тоглолтын нийлбэрээр 1156 оноогоор, мөн Эрдэнэпүрэв ахлагчтай МУИС-ийн баг 1105 оноо авч финалын шатанд тус тус шалгарлаа. Одоогийн байдлаар NTV, Одод телевиз, Таван цагариг сонин, Нийслэлийн Захирагчийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хас банк, “Эрнст энд Янг” ББСБ, Алдар спор хороо, СЭЗДС, МУИС гэсэн 10 баг шигшээ тоглолтод өрсөлдөх эрхээ аваад байгаа юм байна. Өдөр ирэх тусам тэмцээнд оролцож байгаа багуудын бэлтгэл сургуулилт, онооны нягтрал улам сайжирч байгаа нь харагдаж байгаа юм. Цуврал тэмцээний дараагийнх нь Мэдээлэл технологийн байгууллагуудын тэмцээнээр үргэлжлэн явагдана.
loading...




1 Сэтгэгдэл