loading...
Өнгөрсөн шөнө Шакил О`Нил Кавальерст анхны тоглолтоо хийлээ. Улирлын өмнөх хяналтын тоглолтууд эхлээд байгаа бөгөөд ЛеБрон болон Шактай Кавальерс өөрийн Quicken Loans Arena ордондоо Шарлоттыг хүлээн аван тоглож, 92:87 харьцаагаар хожлоо. Тус тоглолтонд Шак гараанд гарч, 15 минут тоглож 6 оноо авсан бол ЛеБрон мөн 15 минут тоглохдоо 15 оноо авчээ.
Өнгөрсөн улиралд ердөө 15 тоглолт хийсэн Гилберт Аренас өнгөрсөн шөнө Мемфисийн эсрэг 24 минут талбайд тоглохдоо 5 оноо авч, 10 оновчтой дамжуулалт хийжээ. Харин Мемфисийн шинэ тоглогч Аллен Айверсон энэ тоглолтонд гэмтлийн улмаас оролцоогүй юм. Мөн өнгөрсөн драфтын номер 2, Танзани гаралтай Хашит Табит НБА-ын анхны тоглолтоо хийж, талбайд 15 минут тоглохдоо 6 оноо, 4 блок хийжээ.
Финикс Санс талбай дээрээ Партизан багийг хүлээн аван тоглож, 111:80 харьцаагаар илт давуу хожив. Энэ тоглолтонд Амаре Стаудмайр тоглосон бөгөөд 8 сарын дараа дахин тоглосон нь энэ. Тэрээр 12 оноо авсан байна.
Атланта Хоуксийн лидер Жо Жонсон ирэх зун сүүлчийн жилээ тоглохгүйгээр гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болохоор шийдээд байгаа гэнэ. 3 удаа Бүх оддын тоглолтонд оролцож байсан, багийн онооны лидер, ахлагч Жонсонд Хоуксаас энэ зун 4 жилийн 60 саяын гэрээ санал болгож байсан ч хүлээж аваагүй. ЛеБрон, Уэйд, Бош зэрэг ирэх улирлын үнэтэй чөлөөт агентуудын нэгэнд Жонсон орж байх шиг байна.
Мөн улирлын өмнөх тоглолт Лондоны О2 ордонд Буллз – Жаззын хооронд болж, Буллзын шинэ тоглогч Ж. Жонсон цаг дуусахтай зэрэгцэн шидэлтээ оновчтой болгосноор баг нь ганц оноогоор хожжээ. Тоглолтыг 18689 үзэгч сонирхсон бөгөөд Лондонд 3 жил дараалан улирлын өмнөх тоглолт болж байна. Дэвид Стерн энд улирлын өмнөх тоглолтыг ирэх жилүүдэд ч хийх бодолтой байгаа гэжээ.
loading...




НБА ч удахгүй эхлэх нь дээ.
loading...
ter hashim tabit gej ewgui nuhr bnlede tsarai zus biy haa gej yasan genu 4block hiitsen l yawjene nba d dasul ch ewgui gar garahnede
loading...