Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Английн баян хөлбөмбөгчид

GD Star Rating
loading...

“4-4-2” сэтгүүлээс Англид тоглож байгаа болон Английн хамгийн баян хөлбөмбөгчдийг нэрлэсэн байна. Уг жагсаалтыг сонирхуулъя.

robinho_1125307c20. Робиньо £10 сая

Манчестер Сити. 25 настай
Бразил тоглогч 15 настайгаасаа эхлээд л Пеле шиг сайн тоглогч болно хэмээн од болж байлаа. Пеле шиг болсон нь хаашаа юм, гэхдээ л Европт тоглодог шилдэг тоглогчдын нэг бол болж чадсан. 2005 онд Реал Мадридад ирж, тоглож байгаад 2008 онд Манчестер Сити рүү 32.5 сая фунтээр худалдагдаж байлаа.

Долоо хоногийн цалинг нь 160 000 фунт орчим гэж үздэг. Найк зэрэг спонсортой гэрээтэй. Одоогоор бол 10 сая фунтийн хөрөнгөтэй.


18. Димитар Бербатов £11 сая

Манчестер Юнайтед. 27 настай
2006 онд Берба Баейр Леверкузен багаас Тоттенхэмд 10.9 сая фунтээр ирээд 2008 онд Манчестерт 30.75 сая фунтээр худалдагдсан. Цалин нь долоо хоногт 45 000 фунт байснаа 80 000 болж өссөн.

18. Жо Коул £11 сая

Челси 27 настай
Коул 8 сарын турш гэмтэлтэй байсан бөгөөд энэ сараас тоглолтонд оролцож эхлэх байх. 2003 онд Вест Хэмээс Челсид ирээд цалин нь 25 000-аас 30 000 болж өсөж байж. Харин 2006 онд долоо хоногт 80 000-ыг авахаар гэрээгээ шинэчилсэн.

15. Дэмиен Дафф £12 сая

Фулхэм 30 настай

15. Гари Невилл £12 сая

Манчестер Юнайтед 34 настай
Невилл цалингаасаа гадна Диадора, Пепси зэрэг компаниудаас гэрээний мөнгө авдаг. Жилд 3 орчим саяыг олдог болов уу. Үндсэн цалин нь 2.6 сая. Тэр Манчестерт 1.5 саяын үнэтэй харш, мөн Мальтад 700-ын үнэтэй тансаг хаустай.

15. Петр Чех £12 сая

Челси 27 настай
Хамгийн өндөр цалин авдаг хаалгач. 2008 онд багтайгаа 5 жилийн 25 орчим саяын гэрээ хийсэн. Долоо хоногт 90 000 цалин авдаг.

14. Эмиль Хески £13 сая

Астон Вилла 31 настай
Хескиг Ливерпуль 2000 онд Лейстэрээс багийнхаа түүхэн дэх хамгийн их мөнгөөр буюу 11 саяар авч байв. 4 жилийн дараа Бирмингемд 6.25 саяар зарсан. Ливерпулээс нийт 8.2 саяыг авсан. Харин Бирмингемд долоо хоногт 30 000-ыг авч байж. Дараа нь Уиганд ирж, 40 000-ыг авах болсон. Цалингаас гадна Найкын хамтрагч.

11. Эшли Коул £14 сая

Челси 28 настай
Энэ 9 сард багтайгаа шинэ гэрээ байгуулсан. Долоо хоногт 120 000-аас доошгүй цалинтай. Өмнө нь 80 000-ыг авч байж. Адидастай гэрээтэй.
torres2003_468x607

11. Фернандо Торрес £14 сая

Ливерпуль 25сая
Торрес багтайгаа энэ 8 сард шинэ гэрээ хийсэн. Өмнөх гэрээгээр долоо хоногт 90 000-ыг авдаг байсан бол шинэ гэрээгээр 120 000-ыг авах болсон. Найк, Пепси, Принглес зэрэг газруудтай гэрээтэй.

11. Николья Анелька £14 сая

Челси 31 настай

10. Дидье Дрогба £16 сая

Челси 31 настай
2004 онд Марсель багаас 24.5 саяар ирж байсан. 2006 онд 90 000-ын цалин авах гэрээ хийж байсан бол үүнээс 8 сарын дараа цалин нь 100 000 болсон.

9. Жон Терри £18 сая

Челси 28 настай
Террид Ман.Сити  долоо хоногийн 250 000-ын цалинг энэ зун амалж байсан. Харин Челси ахлагчтайгаа шинэ гэрээ хийхдээ долоо хоногт 160 000-ыг өгөхөөр тохирсон. Амбротой мөн гэрээтэй, бусад олон тоглогчийн адил компанитай.

8. Стивен Жеррард £20 сая

Ливерпуль 29 настай
Багаасаа 120 000 фунтыг долоо хоногт авдаг. Энэ мөнгөнийхөө ширхэг цент бүрийг тоглолтоороо төлдөг гэдэгт фэнүүд нь итгэдэг. Adidas болон Lucozade-аас жилд  £750,000-ыг авч байгаа. Хувийн бизнес нь мөн дажгүй гэсэн.

7. Фрэнк Лампард £21 сая

Челси 31 настай
Моуриньогийн хайртай тоглогч. Интерт очсоныхоо дараа Жозе Лампардыг авахаар оролдож байсан. Челси үүнээс нь хамгаалж урт хугацааны гэрээ хийсэн. 5 жилийн 33 сая фунтын цалинг Челсигээс авна. Долоо хоногт 140 000-ыг. Мөн Адидасаас 1 саыг жил бүр авдаг.

_44646945_giggs_1999_416

6. Михаэль Баллак £22 сая

Челси 33 настай
Баллак 2010 оны ДАШТ-ын дараа зодог тайлж магадгүй. Байернээс Челси түүнийг үнэгүй авсан тул цалин хөлс дээр нь гар таталгүй, долоо хоногт 130 000-ыг өгдөг. Adidas, Coke, McDonald’s болон T-Mobile зэрэг аварга спонсоруудтай.

5. Райан Гиггз

Манчестер Юнайтед 35 настай
20 жил дээд түвшинд тоглож, сайн цалин авч байгаа. Рибок түүнд 6 жилд 6.5 саяыг өгсөн. Мөн Sovil Titus, Citizen Watches, Givenchy, Fuji, Patek Phillipe, Quorn Burgers болон  Celcom зэрэг компаниудыг рекламддаг байв. Одоогоор багаасаа долоо хоногт 75 000 фунт авдаг.  Ryan Giggs Ltd компани нь 2007 онд 2.9 сая фунтын ашиг олж байж.

4. Рио Фердинанд £30 сая

Манчестер Юнайтед 30 настай
2008 онд цалинг нь 120 000 болгосон. Дуу бичлэгийн студи эзэмшдэг.

3. Уэйн Руни £37 сая

Манчестер Юнайтед 23 настай
2004 онд Эвертоноос 31 саяар ирж байсан. Долоо хоногт багаасаа 100 000-ын цалин авдаг. Nike, Coca-Cola, Mercedes болон EA Sports зэрэгтэй гэрээтэй. Эдгээр нь жилд 6 орчим саяыг Рунид өгч байгаа.
Өөрийнх нь тухай 5 цуврал номыг Harper Collins бичиж, үүнээс 5 саяыг авна. ОК сэтгүүл Рунигийн хуримын зургийг авах эрхээ 3.2 саяар авч байсан.

david-beckham_02. Майкл Оуэн £38 сая

Манчестер Юнайтед 29 настай
Ньюкаслаас долоо хоногт 110 000-ыг авч байсан. Persil, Tissot, Jaguar, Pro Evolution Soccer,  Umbro зэрэгтэй гэрээтэй байсан болон байгаа. “Owen Promotions” компаний 2007-2008 оны цэвэр орлого 7 сая байж. Энэ листэнд байгаа олон тоглогчдыг бодвол аль хэзээний алдартай тоглогч учраас дээгүүр байр эзэлж байна.

1. Дэвид Бекхэм £125 сая

Анлийн шигшээ 34 настай
Бекхэм Америкийн багтай 5 жилийн 250 саяын гэрээ хийж байсан. Үүнээс өмнө Реалаас долоо хоногийн 116 000-ыг авч байж. МЮ-д ч өндөр цалин авч байсан биз. Гэхдээ Бекхэм цалингаасаа гадна зар сурталчилгаа, рекламаар маш ихийг олдог. Ямар сайндаа л түүнийг поп од гэхэв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

16 Сэтгэгдэл

  1. haha says:

    First first first hahahaaha

    GD Star Rating
    loading...
  2. haha says:

    bi chadsaan ntr gej shaaxgui hahahaahha

    GD Star Rating
    loading...
  3. haha says:

    Greeting From India ~~~RJ

    GD Star Rating
    loading...
  4. nisdeg_melkhii says:

    ed nariin 7-n honogiin munguur engiin neg mgl ail amidralaa bosgono doo gehdee buur dajgui shuuu(ashiglaj chadval)

    GD Star Rating
    loading...
  5. мэргэжлийн спортоо гэж хэзээ монголд нэг ийм болох бол доо?

    GD Star Rating
    loading...
  6. hater says:

    Er ni xaraad bsan chine Englandiin shigshee eor ni xogshirood ue ni soligdoh doxoj bgaa yum bn daa… Gol toglogchid ni dandaa l 30 duxtsun bn shuu…

    GD Star Rating
    loading...
  7. Jack Junior says:

    yoo Beckhamiih bur hol tasarhai beeshd hehe

    GD Star Rating
    loading...
  8. KAPMELO says:

    backham tas bnaaa
    englandiin uy erunhiiduu 3 4 jiliin daraa buren shinechlegdeh bh
    zaluu uy ch hangalttai bgaadaa

    GD Star Rating
    loading...
  9. germany fan says:

    beckam tasarhai hol shaasan

    GD Star Rating
    loading...
  10. crusader says:

    Хамгийн өндөр цалинтай тоглогчид нь Робиньо, Терри хоёр байна. Долоо хоногт 160,000 фунт.

    GD Star Rating
    loading...
  11. ] says:

    beckham l gantsaaraa denduu bn doo er n bol amerikiin mergejliin sportuud tsalin saitai bdiim doo thdee europe shig tegj baguud n toglogchdoo real shig zarj avdaggui l bolhoos …….nba-n tamirchdiin tsalin hamgiin baga tsalin n 420000$(0.4 saya)-s 1500000$(1.5 saya) orchim bna geed bodoldoo ih n bol tegeel 20000000$-2200000$(20-n saya ) bnashd . hulbumbug hediigeer tom sport ch gsn tsalin bagatai bna (amerikiin NBA-g bodvol)

    GD Star Rating
    loading...
  12. XAP says:

    manchesteraas l er ni ih bn doo

    GD Star Rating
    loading...
  13. INTECH LLC Компьютер дуудлага, засвар үйлчилгээ says:

    INTECH LLC Компьютер дуудлага, засвар үйлчилгээ /Баталгаатай, Чанартай, Шуурхай, Мэргэжлийн инженер/
    - Компьютерийн бүх төрлийн системийн гэмтэл засаж форматлана.
    - вирус устгаж вирусын програм суулгана.
    - Дотоод техникийн гэмтэл оношилж засна.
    - Бүх төрлийн програм суулгана.
    - 1000 төрлийн тоглоом сонгож суулгана.
    - Устсан файл сэргээнэ.
    - Дотоод сүлжээ, интернет тохиргоо хийнэ
    Танай байгууллага компьютерийн инженергүй бол манайд хандана уу
    Найдвартай чанартай үйлчилгээг үзүүлнэ.
    Та эвдэл бид засая… INTECH
    ДУУДЛАГЫН УТАС: 96012342, 88303131

    GD Star Rating
    loading...
  14. Өлөн Даравгар хар гичий says:

    20 тоглогчоос 9 нь лалрын Челсигийнх шаацан…

    GD Star Rating
    loading...
  15. John ah says:

    Terry shig sain toglogch haana bnaa. Haana ch bagiin ahlagchiin songodog dyr boldog zaluu

    GD Star Rating
    loading...
  16. chelseafc.mn says:

    Gerrard bas tudii l uh tsalin avdaguin bnshd bagiinhaa gol toglogch ni gehed torres hediig avdiin boloo esvel ter ezduud ni tsaling ni nemdeguun bolyy

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: