Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Баруун бүсийн Оюутны спортын их наадмын аваргууд тодорч байна

GD Star Rating
loading...

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны 20 жилийн ойн нэрэмжит Баруун бүсийн “оюутны бага олимп” болсон тус наадам сагсан бөмбөг, шатар, зуун буудалт даам, ширээний теннис, элсний волейболын таван төрлөөр 10 сарын 6-7 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж зарим спортын төрлийн аваргууд тодорлоо.

Тус наадмын шатарын тэмцээнд эмэгтэйчүүдээс 1-р байрыг М.Ариунжаргал Говь-Алтай АУК, 2-р байрыг  Х.Валентина Завхан ЭЗСС, 3-р байрыг С.Баттөмөр Архангай БК, эрэгтэйчүүдийн төрөлд Досбол Говь-Алтай АУК Отгонхишиг, Увс Улаангом Коллеж, Я. Алтаншагай Ховд Их Сургууль нар эхний байруудыг эзэлсэн байна.
Зуун буудалт даамын тэмцээнд 1- байр н.Сувдаа Ховдын ИС, 2-р байр Х.Дэмчигсүрэн Завхан ЭЗСС, 3 байр Л.Бурмаа Архангай БК нар тус тус эзэллээ.
Ширээний теннисны тэмцээнд эрэгтэйчүүдээс 1-р байрыг Б.Амарбаясгалан Ховд ХААИС, 2-р байрыг Ц.Цоодол Увс Улаангом коллеж, 3-р байрыг А.Ган-Олз Ховд Их Сургууль, эмэгтэйчүүдээс Ц.Отгонбаяр Говь-Алтай АУК, А.Мейрам Ховд Их сургууль,. Э.Ганчимэг, Ховд ХААИС тамирчид эхний 3 байрыг тус тус эзэлжээ.

Наадмын хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдан нийт баруун болон хангайн бүсээс төлөөлөн оролцож буй оюутнуудын 7 илтгэлүүд тавигдан сэдвийн агуулга, илтгэх ур чадвар, судалгааны чиглэлээр дүгнэн 1-байрыг “Оюутны сургалтын төлбөр, түүнийг бууруулах арга зам” сэдвээр Завхан аймгийн ЭЗСС-ийн оюутан Э.Баярмаа, 2-байрыг “Төгсөлтийн дараах ажлын байранд мэргэжлийн зэрэг нөлөөлөх нь” сэдвээр Ховдын их сургуулийн оюутан Б.Баяртуяа, 3-байрыг “Оюутны өмнө тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр Хөвсгөлийн Далай ван коллежийн оюутан Л.Алтансүх нар эзлэн наадмын алт мөнгө хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.
Наадмын “Дэвжээ” урлагийн арга хэмжээ Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театарт гоцлол дуу, бүжиг, язгуур урлаг, уран уншлагын төрлөөр явагдаж гоцлол дууны төрөлд Б.Мөнцэцэг ХИС, Л.Нямгарав Завхан ЭЗСС, Б.Дашням Архангай БК, гоцлол бүжгээр Г.Төвшинтөр ХИС, В.Золжаргал Завхан ЭЗСС, Б.Энхбат Говь-Алтай АУК, Язгуур урлагийн төрөлд Д.Сүх-Очир ХИС, Б.Сэрэглэн Архангай БК, Горны Алтайн ИС, уран уншлагын төрөлд Д.Сүрэн Завхан ЭЗСС, Э.Оюун-эрдэнэ Хөсгөл дөлай ван коллеж,  Г.Ууганчимэг ХИС нар эхний 3 байруудыг эзэлж байгууллагын дүнгээр Завхан ЭЗСС, ХИС, Архангай БК эхний байруудыг эзэллээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bball4.co.cc says:

    2004 onii rookie challenge mon final 2009 game 1 iig endees tataj avna uu http://www.bball4.co.cc

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: