loading...
Маргааш орой явагдах ФИФА 2010 тэмцээний урьдчилан шалгаруулалтын тоглолтуудаас энэ 2 багийн тоглолт дээр олны анхаарал хамгийн их төвлөрч байгаа билээ. Хэдий Герман одоогоор хэсгээ тэргүүлж яваа ч маргааш Орос хожвол тэд шууд шалгарах эрхээ Оросод алдах бараг 100 хувийн магадлалтай болно. 2 жилийн өмнө хөлбөмбөгийн өөр нэгэн хүчирхэг гүрэн Англи яг иймэрхүү нөхцлөөр Орост ирээд хожигдоод буцаж байсан. Герман тэр алдааг давтахгүйн тулд долоо хоногийн өмнөөс эхлээд Лужники цэнгэлдэхийнх шиг хуурамч зүлгэн дээр бэлтгэл хийж байгаа билээ. Ингээд энэ 2 багийн дасгалжуулагч, одоогийн форм, сул давуу тал болон хиймэл зүлэгний талаарх мэдээллийг хүргэе.
Дасгалжуулагчдын эргэн тойронд
Ямар нэгэн чухал тоглолтын өмнө уг нь тоглогчид үргэлж хамгийн эхэнд яригддаг. Гэхдээ энэ удаад байдал нэлээн өөр. 1-р эгнээнд хоёр дасгалжуулагчийн тухай шуугиж байгаа. Энэ нь мэдээж Гуус Хиддинктэй голчлон холбоотой. Тэр ямар ч багийг удирдсан өөрөөсөө хавьгүй хүчтэй багуудыг яаж ийгээд хожоод байдгийг олон жилийн өмнөөс бүгд харсан. Тэгээд л тэр. Энэ удаад ч гэсэн олон хүн түүнээс бас нэгэн сюрпризыг хүлээж буй. Гэхдээ үргэлж түүний талаар ярьж бас болохгүй. Германы дасгалжуулагч ч гэсэн Клиннсманны далбаан дороос гарч ирснээс хойш мөн л анхаарлын голд ороод ирсэн. Тэр өөрийн гэсэн философитоо үнэнч байж чаддаг. Шинэчлэгч гэж хэлэгддэг. Каан Лэманны үеэс улбаатай хаалгачийн маргааныг тэр сүүлийн үед Роберт Энкэг зоригтой гаргаж тавьснаараа түр ч атугай цэглэж чадсан. Мөн Бундэслигийн хамгийн шилдэг довтлогч Кийслингийг гэрт нь үлдээж, гоол хийж чадахгүй яваад байгаа Гомез, Клозэ, Подолски нарыг энэ чухал тоглолтод дуудсан нь түүнийг өөрийн бодолтой нэгэн гэдгийг илтгэнэ. Ингээд эхлээд 2 дасгалжуулагчийг харьцуулъя.
Дарамт: Хиддинк энэ тоглолтод хожигдсон ч гэсэн түүнд шүүмжлэл хаанаас ч ирэхгүй. Учир нь фэнүүд нь түүнийг плэй оффоос эрхээ баталгаатай авна гэж итгэхийн дээдээр итгэж байгаа. Оросуудын дунд явуулсан нэгэн алдартай сонины судалгаагаар тэр Орос дахь хамгийн нэр хүндтэй гадаад хүнээр нэрлэгдсэн байсан. Харин Иоахим Лөвийн хувьд байдал эсрэгээрээ. Түүнд тал бүрээс маш хатуу дарамт ирж байгаа. Хамгийн гол нь германчуудад дэлхийн аваргыг өнжиж байсан түүх байхгүй. Тэртээ 1967 онд л нэг удаа Европын аваргыг гэртээ үзэж байсан. Тэгэхээр түүнд маргааш хожигдох эрх үгүй.
Карриер: Хиддинкийн алдрын замнал Айндховеноос эхтэй. 1998 онд тэр Цомтой багуудын цомыг авснаас хойш энд тэндхийн шигшээг удирдсаар нийтдээ 5 удаа том тэмцээний урьдчилсан шатыг даваад байна. Даваад зогсохгүй бүр нэлээн хол хүртэл явсан. Харин Лөвийн хувьд түүний хажууд ногооноороо гэхэд болно. 1997 онд хэн ч биш байхдаа Штуттгартын дасгалжуулагчаар гэнэт томилогдсон. Хэдий тухайн улиралдаа давгүй амжилт үзүүлсэн ч ирэх жил нь багт үлдэж чадсангүй. Турк, Австриар явж байгаад 2004 онд нутагтаа эргэн ирсэн. Удалгүй түүнийг Клиннсманн туслахаараа татаж авсан. Түүнд туслаад, 2006 онд хагас шигшээ хүрсэн ч 2 жилийн дараа өөрөө багаа ахлаад шигшээ тоглолтод үлдсэн нь түүний өдийг хүртэлх хамгийн том амжилт.
Тэднийг холбодог тал: Түүхийн болон философийн хувьд тэднийг холбодог зүйл бий. Түүх гэвэл Лөв Туркт ажиллаж байгаад Бундэслигийн Кайзерслаутерн багийн аврагчаар ирж байсан. Ирээд 18 тоглохдоо ердөө ганц хожил авсан нь түүний хөөгдөх үндэс болсон. Хиддинк яг энэ багтай холбоотой бас нэгэн хар дурсамжтай. Үүнээс 6 жилийн өмнө УЕФА цомд Валенсиг лигийн тэргүүлэгч багийн хувиар дагуулан ирээд 7-0-оор хэлэх үггүй болтлоо нам тавиулаад буцаж байсан. Философи ярих юм бол аль аль нь багийг Итали шиг хариу мэх хүлээх биш харин анхнаас нь ааглах бодлого руу хандуулдаг. Клиннсманн бие бялдар голлосон хөлбөмбөг үзүүлдэг Германы шигшээг илүү нээлттэй довтолгоотой, хурдан хэмнэлтэй баг болгон хувиргасан билээ. Лөв тэр зарчмыг яг хэвээр нь үргэлжлүүлж яваа. Хиддинк Оросын шигшээг маш түргэн темптэй one touch football team болгон хувиргасан.
Онцгой чадвар: Хиддинк бол тактикийн төгс мэргэжилтэн. Энэ олон жилд тэр өөрөөсөө илүү багийг олон удаа илүүрхсээр ирлээ. Өмнөд Солонгос-Итали, Өмнөд Солонгос-Испани, Айндховен-Милан, Австрали-Итали, Орос-Холланд гэх мэт нэлээн хэдэн тоглолтыг нэрлэж болно. Мөн өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн хагас шигшээд хэнбугай нь ч зогсоож дийлэхгүй мэт байсан Барсагийн эсрэг туйлын зөв тактик хэрэглэн тоглож байснаас нь харахад л түүний зальжин чанарыг төвөггүй ойлгоно. Тухайн үедээ Барсагийн эсрэг нээлттэй тоглосон олон баг бүгд хүнд цохилтод орсон билээ. Лөвийн хувьд одоохондоо тийм онцгой гэхээр юм харагдахгүй л байна. Гэхдээ үзэгчдийн суудал дундаас багийг хөдөлгөж чаддагийг бид нэг удаа харсан. Өнгөрсөн Еврогоор тэр индрээс Сколаритай Португалыг дөнгөчихсөн билээ.
Тэдний ялгаа: Хиддинк багт хаана нь илүү хүч хаяхаа өөрөө шийддэг. Багт ямар сайн тал байна, түүнийг нь орхидог. Сул тал дээр л тэр хамгийн их анхаарал өгч ажилладаг. Оросын шигшээгээр жишээ авахад л контр хөлбөмбөг тоглож бараг чаддаггүй байсан баг өнөөдөр шилдэг сөрөг довтолгоотой багийн нэгэнд тооцогдож байна. Тэд мөн нөөц тун тааруу байдаг байсан. Одоо бол Аршавин, Акинфеев, Жирков гэх мэт маш цөөхөн хэдэн тоглогчийг эс тооцвол багт гараанд тогтмол гардаг тоглогч үгүй гэхэд болно. Лөвийн хувьд байдал шал эсрэгээрээ. Хэдий дээр хэлсэнчлэн адилхан хурдан тоглолттой баг болгосон Клинсигийн санааг хэвээр нь авч явж байгаа ч Хиддинктэй харьцуулахад дутагдалтай тал нэлээн. Баг дотор эерэг уур амьсгал үүсгэх тал дээр тийм ч сайн биш. Хиддинк бол багт юу хэрэгтэйг үргэлж мэддэг. Лөв сая гэхэд л Кийслингийг дуудсангүй. Энэ нь багийн зарим тоглогчдод таалагдаагүй аж. Кийслинг одоогоор лигийн мэргэн буучдыг тэргүүлж байгаа билээ. Мөн Баллак Биерхоффтой шөргөөцөлддөг нь түүнд чанга гар дутсаных гэж хэлж болно. Дасгалжуулагч хүний нэгэн мэргэжил нь сэтгэл зүйч байдаг билээ. Мөн Германы шигшээд А баг нь Б багаасаа дэндүү ялгаатай. Тэгэхэд Орост Б баг нь А багаа хожиж мэднэ.
Дасгалжуулагчдыг аваад үзвэл Орос дарамт багатай, туршлага арвин зэргээс шалтгаалаад нэлээн давуу талтай ажээ.
Багуудын форм, давуу ба сул тал, тактик
Аль аль нь тун давгүй формтой байгаа. Хэсгийнхээ эхний 2 байрыг тасархай тэргүүлж яваа. Формд нөлөөлж буй зүйл нь зөвхөн гэмтэл л болоод байна гэж хэлж болно. Германы багт хэдхэн хоногийн өмнө Таши, Хэдира нар тоглохгүй боллоо гэсэн мэдээ нь нэлээн сөрөг байдлыг авчирч байгаа. Мөн довтлогчид нь гоол хийнэ гэдгийг бараг мартаад байгаа. Оросын хувьд тэдний хамгийн гол 2 тоглогч нь бүрэн формоо олж чадаагүй л байгаа нь хамгийн их санаа зовоож байгаа байх. Гэхдээ Жирковыг бодвол гэмтэл нь бүрэн эдгээгүй Аршавин нь арай илүү сайн байдалтай байгаа. Үүнийг түүний Арсеналд хийсэн тоглолтууд нь нотолсон. Маргааш тэр Адлерыг маш их зовоох болно гэдэг нь дамжиггүй. Орост хамгийн том давуу тал нь тэдний талбай. Хуурамч талбай дээр тэд үргэлж тоглодог бол германчууд огт тоглодоггүй. Оросууд мөн хамгаалалтаас сөрөг довтолгоо руу маш хурдан шилжээд байгаа. Статистик ярих юм бол харин Герман нь хамаагүй илүү. Тэд урьдчилсан шатныхаа түүхэнд 72 тоглохдоо ердөө 2 удаа хожигдсон. Айлын талбайд бол хожигдож үзээгүй. Мөн шүүгчээр Швейцарын шүүгч Бусакка шүүх болсон нь Орост таагүй мэдрэмжийг төрүүлж болох. Өнгөрсөн хавар Барса-МанЮтд-ыг шүүсэн энэ эрхмийн шүүлтэн дор оросууд ес тоглохдоо 2-хон удаа ялалт байгуулжээ.
Германчууд сүүлийн үед туршаад байгаа 4-2-3-1 гэсэн системээ дахиад хэрэглэх өндөр магадлалтай. Угаасаа ч довтлогчид нь сайн формгүй байгаа болохоор энэ нь ч зөв байх. Харин Баллакын хажууд хэн цэвэрлэх вэ гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа. Мөн Лаам хаана тоглох нь нууц хэвээр. Энэ 2 л багийн гол хөдөлгүүрүүд болох учиртай. Нөгөө талаас Аршавин зүүнээр орж, ихээхэн төвөг удна. Гэхдээ тэр тоглолтын явцад эрх чөлөөг бүрэн эзэлж, баруун талаар ч нэлээн манаргах байх. Тэгэхээр Германы талаас түүнийг заавал 2 хүн барих учиртай. Оросын моторууд нь Аршавин ба Жирков гэгдэж байгаа ч Жирков талбайд гарах эсэх нь одоогоор мэдэгдээгүй л байна. Гэхдээ энд Быстровыг онцолж дурьдах хэрэгтэй байх. Түүний огцом хурдыг сааруулах том ажил Лаамд учраад байгаа. Тактикийн хувьд Павлюченко Погребняк нарын формгүй байдлаас шалтгаалаад Аршавин тэр 2 довтлогчоор гараад 4-4-2 гэж гарах хувилбар бий. Гэхдээ энэ 2 хурдан тоглогч 2 аварга биетийн нэгийг нь голдоо зоогоод 2 талаас нь дэмжих схемээр ч тоглож магадгүй. Хэрхэхийг Хиддинк л мэдэх буй заа. Нэг л юмыг харин сайн мэдэж байна. Энэ бол тактикийн мангас Гуус толгойдоо схемээ хэдийнэ зурчихсан байгаа гэдэг нь тодорхой.
Хиймэл зүлэгний талаарх ойлголт
Зүлэг нь полиэтиленээр хийгддэг. Энэ нь хатуу ширүүн материал учраас ихээр хатгадаг аж. Жилдээ ердөө ганц удаа арчилгаа шаардагддаг гэхээр ажил багатай гэх. Дээр зурганд зүрсэлснээр зүлгээ ус шингээх чадвартай наалдамхай матрасанд сайн гэгч нь оёж өгдөг. Ингэснээр тоглолтын явцад зүлэг ховхлогдох аюулгүй болно. Өвснийх нь урт нь хамгийн дээд тал нь 60 см байдаг. Энэ нь Лужники цэнгэлдэхийнх гэсэн үг. Германы шигшээгийн бэлтгэл хийсэн Майнцын өвс 40 см гэж байгаа. Энд асар их ялгаа байдаг ажээ. Майнцад зүлгээ бэхлэх гэж 1 кв.м талбайд 6 кг наалдамхай материал ашигладаг бол Москвад 19 кг-ыг хэрэглэдэг. Энэ нь илүү хүнд байх тусам тоглогч газар луу илүү шигдэж тоглоно гэсэн үг. Ингэснээр тоглогчоос маш их хүч чадал шаардах болно. Оросууд бол үүндээ дассан. Түүхэндээ хэзээ ч ийм зүлгэн дээр тоглож байгаагүй германчууд англичуудын алдааг давтахгүйн тулд Майнцад тусгайлан бэлтгэл хийсэн. Энэ нь гэхдээ ердөө долоохон хоног. Хиймэл зүлгэн дээр бөмбөг тоглогч дээр ирэхдээ газар унангуут асар хурдан ойдог гэнэ. Тиймээс алсын пассууд тоглогчийг бөмбөгтэй харьцахаас өмнө талбайгаас гараад явчих тохиолдол маш их. Тэгэхээр пассны аккуратив маш сайн байх ёстой гэсэн үг. Нөгөө талаар нэг хүрэлтийн дамжуулалтууд хамгийн сайн боломжийг авчирна. Нэгэнт бөмбөг нь маш хурдан темптэй байх тул жижиг биетэй, хурдтай тоглогчдод давуу тал авчрах бол том биетэй тоглогчдод тун амаргүй байх бололтой. Аршавины эсрэг Мэртэзакер гэхээр хэцүүхэн л байгаа байх. Гэхдээ хуурамч зүлэгний нэгэн том давуу тал нь такл хийх үед тоглогч гэмтэл авах магадлал бага байдаг ажээ.
loading...




Маргааш орой явагдах ФИФА 2010 тэмцээний урьдчилан шалгаруулалтын тоглолтуудаас энэ 2 багийн тоглолт дээр олны анхаарал хамгийн их төвлөрч байгаа
ymar teneg oguulber ve
FIFA 2010 gj ymar temtseen bdgiin
loading...
oros hojih bhoo
loading...
LYONII FANATUUD BVAL purvee_0203@yahoo.com
loading...
purevdorjoo aalzaa chi zailaachee.chi ter lyontoigoo munhur za
loading...
Oros hojih blguidee….
Orosuud talbaid deeree gaigui shuu…
Delhiin 2 dain sanagdchihlaa….kk…..Russia vs Germany
loading...
saihan niitlel baina…guus gej aguu nuhur yuma uneheer l taktikiin mergejilten guusiig irhees umnu orosiig hojino gej yrih hun delhiid baitugai oros uls dotor baisan bolu bi law ugui gej helne getel odoo delhiid ehnii 10t dashtad oroh n todorhoi getsen l aan manai oros IVAN uud uragshaa…nada germay iin coach eruusuu taalagddagui yuma klinsman hichneen saihan bag bolgoloo germaniig ene leov zagwar dagaj huwtsaslaj orooltoo saihan songoj medhees toglogchidoo songohdoo taaruuhan l negen
loading...
goyo review boljee tnx
loading...
goyo preview boljee tnx
loading...
oros ah nar nemtsuudig hojij dongoh blgudee.guus bol jinken taktikin master l daa.ymar ued ymar soliltsoo ntr gl buh yma medej bdag augaa dasgaljulagch.mongold neg im dasgaljulagch burhan tur hugatsagar zeelkuul bhdaa huurhii.
loading...
davai za rossii
loading...
nba iin buh toglolt endees tataj avna uu http://www.bball4.co.cc
loading...
orosuud yalnaaaaaaaaaa ib n medej bna. Довай за россий. “конец”
УРА УРА УРА
loading...
Орос гусчаасай.
loading...
Russia 2-Germany 1 gej undurluh baihdaa.Oros shaachaasai
loading...
60 cm undur hiimel uws whahah tiim undur bdiimuu , tegheer chin bn shdee uwdugund barag hurehtei uguitei bolchij bgaam bishuu
loading...
ene togloltond medeej oros dowtolood germani sorog dowtolgoondool naidaj b.ga bolow uu magadlal mania ax nar 55 germany 45
loading...
oros hojih ym bn minii tulgund ingej buulaa.
loading...
chinii tulug gej yu bdiim whahah , Russia coach n eregtei ym bn gej buuj bn uu
loading...
heden tsagaas toglohiin mongolin tsagaar
loading...
hehe 60mm bhaa 60 cm baihdaa yahavdee yun guih manatai yum bolno bizdee ain hahahaha hervee tiim uvsun dund guij tolgood baival naad hulbumbugchid chin udahgui delhiin hamgiin hurdan humuus boltsgooh bh daa hahahahaha
loading...
Orosuud yalnaa yagaad gevel tedend Guus Hiddink bgaa uchraas…
loading...
2.1-r ah nar hojino oo
loading...
Германы машинууд Оросуудыг машиндчих байлгүй дээ. Германчууд түүхэндээ Оросуудад хожигдож байсан түүхийг лав санахгүй байна. Германчуудад хэний талбайд тоглох нь бараг хамаагүй байдаг шдээ. Бас Германчуудад Дасгалжуулагч бараг хэрэггүй байха. Бүх тоглогчид нь хаана юу хийхээ мэддэг аймар баг даа. 2008 онд Португалийг машиндсан шиг Оросуудыг машиндана. Тэр үеийн Португали одоогийн Орос хоёр их төстэй байгаадаа. Германчуудаар стандарт цохилтууд л цохиулж болохгүй байхаа. Хамаагүй цохиулах юм бол лайтай мөргөдөг багдаа.
loading...
60sm owson dotroos chin bombog n xaragdaxuu ain tegexeer 60mm l bj taaraa. Oros yalchixna gej itgej bga shu.
loading...
2004 onii rookie challenge mon final 2009 game 1 iig endees tataj avna uu http://www.bball4.co.cc
loading...
hol bombogiig 11 hun togolood yalagch n german hun bdag gej ug bdag daa. gehdee oros hojoosoi!!!!
loading...
Wahaha Yuniihen hamgiin ih anhaaral handuulj bgaa ve ene 2 deer.Negent zoonoos garah ni todorhoi bolson 2 yuman deer.Tsaana chini bugd l Huurhii Portugal yah bol gej yarij bna.Bas Argentina yah bol gej yarij bhad garah ni todorohi bolson baguud duff.
loading...
60 cm wwaaaaahhaahaaa…..shirengen dynd toglox uym chini anxaarliin towd baix ni araggui l uym bna. Toglolt goe bolox baixaaaaa……yag onoogiin noxtsol baidal Germany toglogch saitai, Oros taktik saitai dasgaljyylagchtai….. za tegeed uzeed baij dee…. German ax nar neg gool tolgoigooroo oryylax ni ch gartsaagui l bolow yy, Oros ax nar xarin sorog dowtolj baigaad byjignaan dyndaas gants shaachix bailgui dee…xe xe….
loading...
Heden tsagaas togloh ve
loading...
2 bag 2ula Dasht-d oroosoi, oroh ch bailguide
loading...
orosuud euro-d togloj bsan shigee toglolt uzuulne gej naidaj bna
loading...
oros oiriin 50 jildee germaniig barahgui harj bgarai
loading...
German hojino gedegt itgeltei bn.
loading...
orosuud nutagtaa hojih bhoo.hedees togloh yum bol
loading...
50jil arai bish ymaa..ugaasaa oros hojnoo.
loading...
tentsuulchii naad 2-g chin 1/1-r tv9 -r shunu gargah yum bishuu togloltiig ni.
loading...
arai 40, 60 cm gej bxgui blguidee. teguul ter dotor chin yaj guij bumbug xaana unxurch baigaag yaj olj xarax um boljiinoo.
loading...
t1 orosuuud nutag deeree zaza yui gehevdee
loading...
Holbombogiin talbain zulegnii ovs ern 4-s 6-n cm baidag . 40-s 60-n mm gej bichih geedel anduuraad cm gechihjee .Manai Mongold neg hiimel zuleg baigaa shuudee ! yg 4-a 6n sm ovstei ym bnalee.
loading...
60 cm gedeg ch yahav usgiin aldaa baina.Harin Germany DASHT-iig unjij uzeegui gedeg bol mash tom aldaa shyy!!!!!! Buh DASHT-d oroltsson tsoriin gants bag bol BRASIL-iin shigshee yumaa.
Bas Gus Hiddink-iig arga baril deer denduu uruusgul, bas esreg dugnelt hiisen bna. Gus bol udirdsan bagiinhaa sul tal deer ajilladag coach bish shyy!!!!!!!!!!!!!
Harin bagiinhaa davuu tal, ursuldugchuusuu yugaaraa iluu gedgiig ni olj harj, teren deer ajilladag hun.Uuruu ch ene tuhaigaa helsen baidag yumaa.
loading...