Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага » Буудлагынхан баяраа тэмдэглэлээ

GD Star Rating
loading...

Монголын буудлага спортынхон жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр баяраа тэмдэглэдэг уламжлалтай юм. Учир нь буудлагын спортод 10 оноо бол хамгийн эрхэм чухал байдгаас гадна тухайн тамирчны аливаа тэмцээнд оролцож нийт оноо авахад 10 оноо хамгийн гол үүрэгтэй байдаг байна. Иймээс буудлагын спортынхон үүнтэй холбогдуулан жил бүрийн 10 сарын 10-ны өдрийн 10 цагт шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж баяраа тэмдэглэдэг байна. Энэхүү баярын арга хэмжээндл буудлага, радио, автомото, агаар, морин спортын үе үеийн ахмад болон шинэ залуу тамирчид хүрэлцэн ирсэн байлаа. Мөн буудлагын ахмад багш нарт өсвөр үеийн шинэ тамирчин шавиар орж байгаа баярт үйл явдал давхцан тохиосон юм.

Мөн тус арга хэмжээний үеэр буудлагын спортынхон өнгөрөгч 9-р сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Шандун мужийн Янтай хотноо болсон Азийн мастеруудын наадамд амжилттай оролцоод ирсэн ахмад тамирчдаа хүлээн авсан юм. Тус наадамд манай улсаас төлөөлөн 10 ахмад тамирчин оролцсон бөгөөд 11 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртэн томоохон амжилт үзүүлсэн байна. Ахмадын энэхүү ОУ-ын тэмцээнд нийт 60 гаруй орноос баг тамирчид оролцсон бөгөөд манай тамирчид багаараа 2-р байранд орсон байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Urtaa says:

    Buh buudagch nartaa bayariin mend hurgej amjilt husie

    GD Star Rating
    loading...
  2. yumjka says:

    manaihan amjilt bid chadnaa ilvv ilvv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: