loading...
Өмнөд Америкийн бүсийн ДАШТ-ын урьдчилсан шатны ээлжит тоглолтонд Боливийн шигшээ талбай дээрээ дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн багийг 2:1-ээр хожлоо. Хэдий Бразил талбайд хамгийн хүчирхэг 11-ээ гаргаагүй ч Бразил бол Бразил. Тэдний 19 тоглолт дараалан хожигдоогүй явсан цуврал ийн зогсов.
Боливийн баг ДАШТ-ын эрх авах нь битгий хэл сүүлээсээ 2-т бичигдэж байгаа ч энэ удаагийн сорилго тэмцээнд Аргентин, Бразил, Парагвай гээд тивийнхээ топ багуудыг бүгдийг нь хожив. Ялангуяа 4 сард Аргентинийг 6:1-ээр хожиж сенсаац тарьж байсан билээ.
Бразил хожигдсон ч ДАШТ-ын эрхээ аль хэдийн авсан тул санаа зовох зүйлгүй.
Болив — Бразил 2:1
Гоол: Оливарес, 11; Мартинс Морено, 31 – Нилмар, 70
Болив: Ариас, Сабала, И.Гарсия, Риверо, Л.Рейес, А.Рейес (Вака, 74), Оливарес, Э.Гутьеррес, Ральдес, Арсе (Пачи, 80), Мартинс Морено (Педриель, 82)
Бразил: Жулио Сезар, Майкон, Миранда, Луизао, Жозуэ, Андре Сантос (Элано, 67), Даниэл Алвес, Рамирес, Адриано (Диего, 46), Диего Соуза (Алекс, 46), Нилмар
шар хуудас: Сабала, 24; Гутьеррес, 65; Риверо, 85 – Рамирес, 30; Андре Сантос, 56; Жозуэ, 69; Даниэл Алвес, 72
шүүгч: Посо (Чили)
Ла-Пас. “Эрнандо Силес”
Өмнөд Америк
|
баг |
тт |
Б-х |
0ноо |
| Бразил | 17 | 33-11 | 33 |
| Парагвай | 17 | 24-14 | 33 |
| Чили | 17 | 31-22 | 30 |
| Аргентин | 17 | 22-20 | 25 |
| Уругвай | 17 | 28-19 | 24 |
| Эквадор | 17 | 22-25 | 23 |
| Венесуэл | 17 | 23-29 | 21 |
| Колумб | 17 | 12-18 | 20 |
| Боливи | 17 | 22-35 | 15 |
| Перу | 17 | 10-34 | 10 |
loading...





ene Bolivia-d ochij toglohod mash hundreltei bdag geseen. Aimaar undurlug gazar ym chin ymar ch bag ochson medeej hojino gej toglohod hetsuu shdee
loading...
neeree en bolivo talbai deeree toglood 5 hojson yum bna
loading...
Ёооё та нар Аргентины довтлогчдийг хар даа. Довтлогчдоор яах аргагүй дэлхийн топ баг. Арай л дэндүү юм. Зүгээр л хар л даа.
1. Месси
2. Тевез
3. Агуеро
4. Милито
5. Лисандро Лопез
6. Игуайн
7. Палермо
8. Креспо
9. Круз
loading...
Ugaasaa hul bumbuiyn surguuli bolson oron shuu dee. Da yalanguya uye uyeiyn nairuulagchid n yamar agua toglogch nar blaa daa/Mara, Ortiega, Juan roman geed l…../. Odoo l jaahan tasaldaad bn gehdee 2010 oniy 6 sar gehed garaad irnee.
loading...