Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Б.Мөнгөнтуулын тухай мэдээнүүд

GD Star Rating
loading...

Өмнөд хөршийн Наньжин хотноо шилдэг эмэгтэй шатарчдын гран-при тэмцээн өндөрлөлөө. Манай их мастер Б.Мөнгөнтуул 11 тойргийн дараа 5,5 оноо авч VIII байрт шалгаран 2750 еврогийн шагнал хүртсэн бол БНХАУ-ын их мастер Шү Юхуа 8 хожлоор тэргүүлж 6500 евро халаасалсан байна.
Тэмцээний 10 дахь өрөг тоглохын өмнөхөн Мөнгөнтуулд салхин цэцэг өвчний шинж харагдаж зохион байгуулагчдыг түргэн авахуулжээ. Шүүгч нар удтал зөвлөөд манай шатарчинг тусгай өрөөнд үргэлжлүүлэн тоглуулахаар шийдвэрлэсэн юм. Мөнгөнтуул 10 дахь өрөгт БНХАУ-ын шатарчин Жао Шюйтай хайнцсан ч сүүлчийн тавилд түүний нутаг нэгт  Жүнь Венжүньд хожигдов. Тэмцээний дүнгээр манай Б.Мөнгөнтуул, мөн өмнөд хөршийн Шень Ян, Жүнь Венжүнь нар эрэгтэйчүүдийн олон улсын мастерын болзол хангажээ.
Б.Мөнгөнтуулын их мастер Жү Ченьтэй хийсэн тулааныг тус тэмцээний шилдэг өргөөр шалгаруулсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. CHELSEA says:

    Sain bn, oxin mini… Tsaashid ulam ix xicheegeerei

    GD Star Rating
    loading...
  2. ganbaa says:

    duu min chamaig Ezen Burhan iveeg

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: